Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 102/2016/05289/И |
Дугаар | 154 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 154
2016 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2016/00154 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох
СӨХ-ны 2 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ,, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч*******-ны захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амгалан өргөө сууц Өмчлөгчдийн Холбоо цаашид нь МУ-ын Иргэний хууль болон Сууц Өмчлөгчдийн Холбооны Эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон Сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу 2013 оны 11 сард орон сууцаа хүлээн авч, сууц өмчлөгчдийн 70 гаруй хувийн саналаар байгуулагдаж, Хан-Уул дүүргийн засаг даргын 13/17 дугаарын гэрчилгээгээр СӨХ-ны бүртгэлд бүртгэгдэж хууль ёсны үйл ажиллагаа явуулж байна. Тус СӨХ нь*******ны сууц өмчлөгчдийн дундын өмчийн эд хөрөнгийн ашиглалтын зардал СӨХ-ны орон тоо, цалингийн төсвийн төслийг боловсруулсаны үндсэн сууц өмчлөгчдөөс сард авах СӨХ-ийн төлбөрийн төслийн боловсруулан тухайн үед орон сууцандаа орсон сууц өмчлөгчдийн 90 хувийн дэмжсэн саналыг 2013 оны 12 дугаар сарын 20 өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар батлуулан мөрдөж байгаа бөгөөд одоо манай СӨХ-ийн гишүүдийн 90 гаруй хувь нь СӨХ-ны төлбөрөө төлсөн. Байрандаа орсноос хойш нь СӨХ-ны төлбөрөө 2014 оны 6 сарын хүртэл төлж байсан ба 2014 оны 6 сараас 2016 оны 6 сар хүртэл нийт 25 сарын СӨХ- ны төлбөр төлөөгүй байна. Энэ өрх нь СӨХ-ны төлбөрт сарын 27 000 төгрөг, автозогсоолын 33 000 төгрөг, нийт 60 000 төгрөг төлдөг бөгөөд СӨХ-ны төлбөрийн 1 500 000 төгрөг, алданги 630 000 төгрөг, нийт 2 130 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 49 030 төгрөгийн хамтаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь СӨХ-ны тухай хуулийн 16.2, Иргэний хуулийн 147.2-т заасны дагуу дундын ашиглалтын талбайн зардлыг айлуудын тоонд нь хувааж тооцох байтал айлуудын м.кв-д хувааж буруу тооцсон. Үүнийг удаа дараа хэлж, өргөдөл хүсэлт бичгээр гаргасан боловч хүлээн авч засаагүй цаашид үргэлж тухайн хөлсийг авахаар болсон тул төлбөрөө төлөхөө байсан. СӨХ-ны төлбөрийг тогтоохдоо бүх гишүүдийн хурлаар тогтоох ёстой байтал боловсруулсан төслөө Удирдах зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлээд айлуудаар явж гарын үсэг зуруулсан. Хуулийн дагуу бол дундын өмчлөлийн талбайн ашиглалттай холбоотой зардлыг ялгамжтай тогтохоор заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дундын өмчлөлийн ашиглалттай холбоотой гарсан зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад зардлыг журмын дагуу шударгаар төлөх болно гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Амгалан Өргөө СӨХ ньад холбогдуулж СӨХ-ны төлбөрт1 500 000 төгрөг, алдангийн 630 000 төгрөг, нийт 2 130 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй байна.
, 7.1- жээ. Амгалан Өргөө Ѫ-ны Удирдах зөвлөлийн 2013 11 дүгээр 30-ы №02 дугаар Ѫ-ны гүйцэтгэх захирлаар Р.Тулгыг сон байх тул тус СӨХ-г төлөөлөх бүрэн эрхтэй байна. /хх-3/
Т Хан-Уул 俿 , 2013 12 дугаар 23-ны жээ./хх-2/
Амгалан Өргөө СӨХ-ны 2013 оны 12 сарын 20-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралдаанаас тус байрны оршин суугчдаас авах засвар үйлчилгээний хөлсийг орон сууцны талбайн хэмжээгээр тогтоосон байх ба 69,9 м.кв талбай бүхий сууцнаас 14 000 төгрөг, авто зогсоолын 33 000 төгрөг, хог хаягдлын төлбөр 3 000 төгрөг, үйлчлэгч, үйлчилгээний зардалд 4 000 төгрөг, лифт ашиглалтын төлбөрт 6 000 төгрөг, сард нийт 60 000 төгрөгийг хурааж байхаар тогтоосон байна. /хх-ийн 4-6/
Харин х нь авто зогсоолын төлбөр болон хог хаягдал, үйлчилгээ, лифтны зардлын талаар маргаангүй гэж тайлбарласан хэдий ч хуульд зааснаар дундын ашиглалтын талбайн зардлыг айлуудын тоонд нь хувааж тооцох байтал айлуудын м.кв-д хувааж буруу тооцсон гэх тайлбарыг гаргаж, маргасан байна.
Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, мөн хуулийн 147.2-т Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т ...дээвэр, доод хонгил, халаалт болон халуун хүйтэн усны ...зэрэг дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, даатгал болон бусад зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана гэжээ.
Иймд Хан-Уул дүүргийн 3-р хороо******* 32-р байр аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйчилгээтэй холбогдсон зардал-ыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хувааж, түүнчлэн талбайн хэмжээнд хамааруулан айл бүрээр тооцож, төлбөрийг авч байгаа нь хуульд заасан үндэслэлтэй байх тул 2014 оны 6 сараас 2016 оны 5 сарыг дуусталх хугацааны төлбөрийг СӨХ-ны УЗ-ийн 2012 оны хуралдаанаар тогтоосон хэмжээгээр буюу сарын 60 000 төгрөгөөр тооцож, нийт 1 500 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч******* нь Төрийн банктай байгуулсан гэх Хамтран ажиллах гэрээний дагуу хугацаандаа төлөөгүй төлбөрөөс алданги тооцож гаргуулна гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийнэ гэснийг зөрчиж байх тул алдангийн 630 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч СӨХ ньтай СӨХ-ны төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлвөл алданги тооцох гэрээг бичгээр байгуулаагүйн дээр, банктай байгуулсан гэрээгээр шаардах эрхгүй юм.
, ы хуулийн 13 дугаар зүйл болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлд зааснаар нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбогдох асуудлаа холбогдох эрх байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.2.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтланаас 1 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Амгалан Өргөө СӨХ-д олгож, илүү нэхэмжилсэн 630 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49 030 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,аас улсын тэмдэгтийн хураамжинд 38 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Амгалан Өргөө СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ