Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/00832/и |
Дугаар | 886 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 886
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00832/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ****** дугаар баг, ******* *******, ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* овогт ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, сум, баг, ******тоотод оршин суух, овогт ийн /регистрийн дугаар , утас , /-д холбогдох,
“1,140,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...нэхэмжлэгч ******* овогт ******* миний бие хариуцагч Ц.т холбогдуулан 1,140,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч К.******* би нэхэмжлэлийн шаардлага болох 1,140,000 төгрөг нэхэмжилсэнээс 520,000 төгрөгөөс татгалзаж үлдсэн 620,000 төгрөгөөс 420,000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 01-нд төлсөн болно. Үүнээс үлдсэн 200,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 23-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцов.“ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан 1,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч К.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,140,000 төгрөгний 520,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 620,000 төгрөгийг хариуцагч Ц. нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 420,000 төгрөгийг төлж, үлдсэн 200,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар К.*******гийн нэхэмжлэлтэй, Ц.т холбогдох 1,140,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 33,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүнгээс төлөх улсын тэмдэгтийн хураамж 19,250 төгрөгний тал хувь болох 9,625 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,625 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА