Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01308/И |
Дугаар | 01308 |
Огноо | 2016-10-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 01308
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сум 4а-51-р байр 34 тоотод оршин суух Боржигон овгийн Батдэлгэрийн Цэрэндэжидийн / УЕ-840407002/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9-19 тоотод оршин суух,Эрдэнэт үйлдвэр ХХК ЗМЗ-д нярав ажилтай Борлууд овгийн Цэрэнжавын Шижиртуяад хариуцагдах /ОО-86020268 / зээлийн төлбөр 5,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрэндэжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Цэрэндэжид би Ц.Шижиртуяад 2015 оны 05-р сарын 02-ны өдөр 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн бараа, 2015 оны 05-р сарын 13-ны өдөр 4 940 000 /дөрвөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн барааг 1-2 сарын хугацаанд борлуулж мөнгийг нь өгнө гэж авсан. Нийт 7 840 000 /долоон сая найман зуун дөчин мянга/ төгрөгийн бараа авсан ба 2015 оны 06- сарын 26-ны өдөр Ц.Шижиртуяагаас нийт 2 260 000 /хоёр сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийн барааг буцаан авсан. 2015 оны 12 сарын 10-ны өдөр үлдсэн барааны 5 580 000 /таван сая таван зуун наян мянган/ төгрөгийг төлөхөөр тооцоо нийлсэн. 2015 оны 12 сарын 10-нд нотариатаар үлдсэн 5 580 000 төгрөгийг 2015 оны 12 сарын 18 нд 194 000 төгрөг,2016 оны 01 сарын 09 нд 194 000 төгрөг,2016 оны 02 сарын 09 нд 194 000 төгрөг,2016 оны 03 сарын 15 нд үлдсэн 4 998 000 төгрөгийг төлөхөөр өөрөө боломжтой гэж баталгаа гаргаж өгсөн.Ц.Шижиртуяа нь 2015 оны 12 сарын 28 нд 150 000 төгрөг 2016 оны 01 сарын 12 нд 250 000 төгрөг нийт 400 000 төгрөгийг миний Хаан банкны 5029405534 тоот дансанд шилжүүлж төлсөн. Үлдсэн барааны мөнгө болох 5 180 000 /таван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг цалингийн зээл авч өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй байна. Иймд Ц.Шижиртуяагаас барааны мөнгө болох 5 180 000 /таван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 97 830 /ерэн долоон мянга найман зуун гучин/ төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. Шүүх хурлыг онлайнаар Хэнтий аймгаасаа оролцох хүсэлтэй байгаа тул харгалзан хүндэтгэж үзнэ үү.Жич: эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд оролцохгүй татгалзаж байна. Учир нь Ц.Шижиртуяад мөнгийг буцаан өгөх хангалттай хугацаа өгсөн, өөрөө нотариатаар эргүүлэн төлөх баталгаа гаргаж өгсөн ч биелүүлээгүй гэжээ.
Хариуцагч Ц.Шижиртуяа шүүхэд гаргасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ц.Шижиртуяа нь иргэн Батдэлгэрийн Цэрэндэжидийн нэхэмжлэлтэй танилцаж, өр төлбөрийг нь 2016-12-31-ний дотор барагдуулахаа бичив.Нэхэмжлэлийн шаардлагын 5,277,830 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрэндэжид нь хариуцагч Ц.Шижиртуяад холбогдуулан зээлийн төлбөрт 5,180,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Шижиртуяа нь нэхэмжлэгч Б.Цэрэндэжидийн нэхэмжлэлийн шаардлага 5,180,000 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,830 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 48,915 төгрөг, хариуцагчаас 48,915 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэндэжидэд олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Б.Цэрэндэжидийн 5,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Шижиртуяа хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 97,830 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 48,915 төгрөг, хариуцагчаас 48,915 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ