Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 4348

 

 

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/04348

Улаанбаатар хот

 

   

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ...байрны... тоотод оршин суух, ... регистртэй,  Боржигон овогт Б.Х-н,

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын... тоотод  оршин суух, ... регистртэй, Н.Б ... регистртэй Д-ийн М нарт холбогдох

 

Гар утасны урьдчилгаанд төлсөн 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад                                                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр интернэд Iphone 5S гар утас авна гэсэн зар өгсний дагаа Б.М гэх эмэгтэй надтай холбогдож “Би АНУ-аас гар утас оруулж ирж худалдаалдаг, хямдхан зарна, урьдчилгаа 300,000 төгрөг өгөөд утсаа захиалж болно, үлдэгдэл мөнгийг утас ирэхээр өгөөрэй, 14 хоногийн дараа ирчихнэ” гэж хэлсэн. Би түүний хэлсэнд итгээд ХААН банкны ...дугаарын дансанд урьдчилгаа болгож 300,000 төгрөгийг шилжүүлсэн. 14 хоногийн дараа Б.Мтай ярихад миний захиалсан утсыг өгөөгүй, мөн урьдчилгаа болох 300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Иймд Б.М 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.    

 

            Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь хариуцагч Б.М-ас татгалзаж, хариуцагч Н.Б нь нэхэмжлэгчийн шаардсан 300,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.М, Н.Б нарт холбогдуулан гар утасны урьдчилгаанд төлсөн 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь хариуцагч Б.М татгалзаж, хариуцагч Н.Б нэхэмжлэгчийн шаардсан 300,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Б.Хо-н нэхэмжлэлтэй, Б.М, Н.Б нарт холбогдох гар утасны урьдчилгаанд төлсөн 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Б.М-с татгалзаж, Н.Б нэхэмжлэгчийн шаардсан 300,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,775 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               А.САРАНТУЯА