| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02367/И |
| Дугаар | 3012 |
| Огноо | 2016-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 3012
| 2016 оны 4 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2016/03012 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, Рокмон бюлдинг А тоотод байрлах “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Алтай 7-р гудамж 718 тоотод оршин суух, регистр ЙЮ79070978, Хаш хөгшин овогт Дамдинсэнгийн Эрдэнэбаатар,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Алтай 7-р гудамж 718 тоотод оршин суух, регистр ФБ69101168, Тайвс овогт Мөнхжаргалын Эрдэнэцэцэг нарт холбогдох 2 639 604 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Эрдэнэбаатар, М.Эрдэнэцэцэг нар нь 2012 оны 9-р сарын 10-ны өдөр манай байгууллагатай ЗГ1500120658 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийн цалингийн зээлийн 12 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэл хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна. Зээлийн үлдэгдэл 1 105 000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1 334 604 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 200 000 төгрөг нийт 2 639 604 төгрөгийг, УТХ-ын хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нар нь 2016 оны 4-р сарын 30-нд 800 000 төгрөг, 2016 оны 5-р сарын 30-нд 800 000 төгрөг, 2016 оны 6-р сарын 30-ны өдөр 1 039 604 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ нь Д.Эрдэнэбаатар, М.Эрдэнэцэцэг нарт холбогдуулан 2 639 604 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Эрдэнэбаатар, М.Эрдэнэцэцэг нарт нэхэмжлэлийн шаардлага 2 639 604 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 4-р сарын 30-нд 800 000 төгрөг, 2016 оны 5-р сарын 30-нд 800 000 төгрөг, 2016 оны 6-р сарын 30-ны өдөр 1 039 604 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцжээ.
Хэдийгээр талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулсан боловч хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 2 639 604 төгрөгийг 2016 оны 4-р сарын 30-нд 800 000 төгрөг, 2016 оны 5-р сарын 30-нд 800 000 төгрөг, 2016 оны 6-р сарын 30-ны өдөр 1 039 604 төгрөг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Д.Эрдэнэбаатар, М.Эрдэнэцэцэг нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 184 төгрөгийн 28 592 төгрөгийг улсын төсвөөс, 28 592 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэбаатар, М.Эрдэнэцэцэг нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА