Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/01213/И |
Дугаар | 4741 |
Огноо | 2016-07-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 4741
2016 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2016/04741 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, ЭТӨЧ 125, өөрийн байранд байрлах, “Техник Импорт” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20-р хороо, ТЭЦ-4 баруун талд байрлах, “Алтан Аураг” ХХК-д холбогдох 93 839 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бүжинлхам, өмгөөлөгч Л.Нарандаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтан Аураг” ХХК-тай 2015 оны 3-р сарын 31-ний өдрөөс 2015 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай цемент худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 200 тонн цементийг нэг тонныг 160 000 төгрөгөөр худалдсан. Гэрээний 4.3А-д төлбөрийг 2015 оны 4-р сарын 30-ны дотор худалдагч талын дансанд шилжүүлнэ, 8.2-т төлбөр хугацаанд нь барагдуулаагүй бол үлдэгдэл төлбөрийн 0.3%-тай тэнцэх хэмжээний алданги хоног тутамд төлөхөөр тохирсон. “Алтан Аураг” ХХК-иас цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 62 559 600 төгрөг, алданги 31 279 800 төгрөг нийт 93 839 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч талууд эвлэрч “Техник Импорт” ХХК нь 15 639 900 төгрөгөөс татгалзаж, “Алтан Аураг” нь 78 199 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 627 147 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2016 оны 9-р сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 68 199 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 627 147 төгрөгийг 2016 оны 11-р сарын 15-ны дотор төлөхөөр тохирлоо гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Алтан Аураг” нь 78 199 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 627 147 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2016 оны 9-р сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 68 199 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 627 147 төгрөгийг 2016 оны 11-р сарын 15-ны дотор төлөхөөр тохирлоо гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Техник Импорт” ХХК нь “Алтан Аураг” ХХК-д холбогдох 93 839 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, “Техник Импорт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 93 839 400 төгрөгөөс 78 199 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 627 147 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч “Алтан Аураг” ХХК нь 2016 оны 9-р сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 11-р сарын 15-ны дотор 68 199 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 627 147 төгрөгийг төлөхөөр тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Техник Импорт” ХХК, хариуцагч “Алтан Аураг” ХХК нар нь 93 839 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 78 199 500 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2016 оны 09-р сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 11-р сарын 15-ны өдөр 68 199 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 627 147 төгрөг гаргуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627 147 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА