Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 3452

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/03452

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би, ,

 

              Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11-р хороо, БАА 2-36 тоотод оршин суух, регистр ЖЮ88071610, Суваргачин овогт Мөнхчөдөрийн Хаш-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

 

              Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд байрлах, “Сутайн буянт” ХХК-д холбогдох 419 000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянаад

 

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Хаш-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Хаш-Эрдэнэ миний бие 2016.02.28-ны өдөр 14.30 минутад “Сутайн буянт” ХХК-ийн 5-17 дугаартай Ё.Даваасүрэн жолоочтой автобусанд зорчиж яваад жолооч хариуцлага алдан хүчтэй тоормозлосны улмаас урагшаа 2 сандал давж 3 дахь сандлын төмөр аравчыг мөргөж унахдаа нүүрэндээ гэмтэл авч тэр даруй гэмтлийн эмнэлэгт очин анхны тусламж авч өөрөөсөө мөнгө гарган эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардалд нийт 327 000 төгрөг болсон ба үүнээс жолооч 100 000 төгрөг өгсөн. Үлдсэн 227 000 төгрөг, 8 хоногийн акттай ажлаа хийгээгүй тул ажлын хөлс 192 000 төгрөг нийт 419 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ .

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Хаш-Эрдэнэ нь “Сутайн буянт” ХХК-д холбогдох 419 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд 2016 оны 04-р сарын 22-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэлийн шаардлага 419 000 төгрөгөөс 270 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, хариуцагч “Сутайн буянт” ХХК нь дээрх төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулсан байна.  

Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн  эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                         

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Хаш-Эрдэнэ, хариуцагч “Сутайн буянт” ХХК нь 419 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 270 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2016 оны 04-р сарын 22-ны өдөр төлж барагдуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 000 төгрөгийн 7 500 төгрөгийг улсын төсвөөс, 7 500 төгрөгийг хариуцагч “Сутайн буянт” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Хаш-Эрдэнэд олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА