Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/01308/И |
Дугаар | 00761 |
Огноо | 2016-01-21 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 00761
2016 оны 1 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2016/00761 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их наран 11-36 тоотод оршин суух, регистр ЧВ65121062, Чихийнхэн овогт Рүүбазарын Цэрэнчимэдийн хүсэлттэй ажилласан жил тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Цэрэнчимэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Цэрэнчимэд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оын 9 сарын 15-ны өдөр Мебель картоны үйлдвэрт зөөлөн мебелийн цехэд оёдолчноор ажилласан. 1990 онд Мебель эдлэлийн комбинат, 1993 онд Монро мебель ББХК болж нэр хэлбэрээ өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүй тул 1984 оны 9 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Цэрэнчимэд нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ц.Цэцгээгийн ажиллаж байсан талаарх баримтууд нь архивт хадгалагдаагүй нь Нийслэлийн архивын 2015 оны 12-р сарын 1-ний өдрийн тодохойлолтоор тогтоогдсон байх ба ажиллаж байсан талаарх баримтыг өөрөөр олж авах боломжгүй байна.
Р.Цэрэнчимэд нь 1974 оны 09-р сарын 15-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-нийг хүртэл Мебель картоны комбинатын зөөлөн мебелийн цехэд оёдолчиноор ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Мебель картоны комбинатын даргын 1984 оны 9-р сарын 17-ны өдрийн 166 дугаар тушаал, 1990 оны 09-р сарын 01-ний өдрийн мебель картоны комбинатын даргын 1990 оны 9-р сарын 19-ний өдрийн 55 дугаар “зөөлөн мебелийн цехэд бүрээсчинээр ажиллуулах” тушаал, 1995 оны 01-р сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 395470 тоот нийгмийн даатгалын дэвтэр, гэрч Г.Оюунгэрэл, М.Энхтөр нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Иймд тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн Р.Цэрэнчимэдийн хүсэлтийг хангах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Рүүбазарын Цэрэнчимэдийг 1984 оны 09-р сарын 15-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 30-ныг хүртэл Мебель картоны зөөлөн мебелийн цехэд оёдолчин, бүрээсчинээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА