Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 4379

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2016/04379

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, Энэрэл-3 хотхон 1-р байр 3 тоотод байрлах, “Энэрэл-3” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 5-р хороо, Энэрэл-3 хотхон, 2-р байр 21 тоотод оршин суух, Эрдэнэчулууны Пүрэвдоржид холбогдох 598 600 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн 5-р хороо, Энэрэл-3 хотхон, 2-р байр 21 тоотод оршин суух, Эрдэнэчулууны Пүрэвдорж нь СӨХ-ны төлбөр 598 600 төгрөгийг нэхэмжлэгчийн дансаар 2016 оны 6-р сарын 14-ний өдөр төлсөн. Иймд нэхэжлэлээс татгалзаж байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ нь Э.Пүрэвдоржид холбогдуулан 598 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Э.Пүрэвдорж нь нэхэмжлэлийн шаардлага 598 600 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 598 600 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч Э.Пүрэвдорж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 610 төгрөгийн 9 305 төгрөгийг улсын төсвөөс, 9 305 төгрөгийг хариуцагч Э.Пүрэвдоржоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                                         ШҮҮГЧ                                           Р.АЛТАНТУЯА