Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 102/2016/05225/И |
Дугаар | 183/ШШ2016/00038 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2016/00038
2016 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2016/00038 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“*******” ХХК-ны нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,022,595 төгрөгнөөс 2,884,060 төгрөгийг 2016 оны 06 дугаар сараас 09 сар хүртэл сар бүр 250,000 төгрөг буюу нийт 1,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,884,060төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,820 төгрөгний 31,910 төгрөгийг улсын төсвөөс, 30,548төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА