Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00040

 

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00040

                         Улаанбаатар хот

  Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.”*******”-ны нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,625,702.35 төгрөгнөөс 1,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотордотор төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******”-наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,962 төгрөгний 20,481 төгрөгийг улсын төсвөөс, 19,475төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

         

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Д.БАЙГАЛМАА