Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 470

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоот хаягт байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн /РД:/-д холбогдох

Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 72.000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч П. нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. П. нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 48.000 төгрөгийн үлдэгдэлтэй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.-т заасны дагуу 285 хоногийн алданги 24.000 төгрөг  нийт 72.000 төгрөгийг  гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч П. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төхөөрөмж худалдан авсаны үлдэгдэл төлбөр 48.000 төгрөг, алданги 24.000 төгрөг, нийт 72.000 төгрөгийг, улсын  тэмдэгтийн  хураамж  2.275   төгрөг   нийт   74.275  төгрөгийг  2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тушааж биелүүлсэн гэжээ. /хх-19/

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч П.оос  төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 48.000 төгрөг, алданги 24.000 төгрөг нийт 72.000 төгрөг гаргуулахыг шаардсан.   

Хариуцагч П. 72.000 төгрөг төлөхийг зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “*******” ХХК-ийн Хаан банкны тоот дансанд тушаасан байна./хх-20/

ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.”  мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон тул хариуцагч П. нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгний тал хувь буюу 2.275 төгрөгийг хариуцагч П.оос,  үлдэх 2.275 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг бэлнээр төлснийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овгийн *******ийн од холбогдох NP10 төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 72.000 /далан хоёр мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч ******* овгийн *******ийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч П.оос 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, ХААН банкны тоот данснаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.    

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг нэхэмжлэгч “” ХХК-д төлсөн болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

ШҮҮГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ