Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2016/00443/И |
Дугаар | 00458 |
Огноо | 2016-08-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 00458
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6 дугаар хороололын Оранж плаза төвийн 7 дугаар давхар 704 тоотод байлрах Монголиавон Энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булгансумын 6 дүгээр багт байрлах Гэрийн илч газ ХХК-д холбогдох борлуулсан барааны төлөгдөөгүй үнэ болон гэрээний үүргээ биелүүлээгүйн торгууль нийт 80781725 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00443/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монголиавон Энержи ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголиавон Энержи ХХК нь2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шингэрүүлсэн шатдаг хий худалдах, худалдан авах гэрээний дагуу барааг хугацаанд нь ачуулаад, холбогдох бичиг баримтаар Гэрийн илч газ ХХК-д хүлээлгэн өгч байсан. Гэрийн илч газ ХХК барааг хүлээн авч борлуулсан боловч үнийг төлөөгүй саатуулж, манай бизнесийн ажиллагаанд хохирол учрулсаар байна. Иймд зээлдэгч Гэрийн илч газ ХХК-иас зээлээр авч борлуулсан барааны үнийг гэрээ зөрчсөнд ногдох анзын хамт нийт 80781725 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Монголиавон Энержи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд, Гэрийн илч газ ХХК-ийн захирал Ш.Мөнхбат нар нь харилцан тохиролцож хариуцагч Гэрийн илч газ ХХК-ийн захирал Ш.Мөнхбат нь Монголиавон Энержи ХХК-ийн нэхэмжилсэн 80781725 төгрөгөөс 53854484 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар, хэрэв дээрх хугацаанд 53854484 төгрөгийг төлөхгүй бол Монголиавон Энержи ХХК-д алданги 26927241 төгрөгийг төлж барагдуулаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Монголиавон Энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй Гэрийн илч газ ХХК-д холбогдох барааны төлөгдөөгүй үнэ болон гэрээний үүргээ биелүүлээгүйн торгууль нийт 80781725 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Монголиавон Энержи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд, Гэрийн илч газ ХХК-ийн захирал Ш.Мөнхбат нар нь харилцан тохиролцож хариуцагч Гэрийн илч газ ХХК-ийн захирал Ш.Мөнхбатнь Монголиавон Энержи ХХК-ийн нэхэмжилсэн 80781725 төгрөгөөс 53854484 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар, хэрэв дээрх хугацаанд 53854484 төгрөгийг төлөхгүй бол Монголиавон Энержи ХХК-д алданги 26927241 төгрөгийг төлж барагдуулаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6 дугаар хороололын Оранж плаза төвийн 7 дугаар давхар 704 тоотод байлрах Монголиавон Энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийнБулган сумын 6 дүгээр багт байрлах Гэрийн илч газ ХХК-д холбогдох борлуулсан барааны төлөгдөөгүй үнэ болон гэрээний үүргээ биелүүлээгүйн торгууль нийт 80781725 төгрөг төлүүлэх тухай иргэний хэрэгтМонголиавон Энержи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд, Гэрийн илч газ ХХК-ийн захирал Ш.Мөнхбат нар нь харилцан тохиролцож хариуцагч Гэрийн илч газ ХХК-ийн захирал Ш.Мөнхбат ньМонголиавон Энержи ХХК-ийн нэхэмжилсэн 80781725 төгрөгөөс 53854484 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар, хэрэв дээрх хугацаанд 53854484 төгрөгийг төлөхгүй бол Монголиавон Энержи ХХК-д алданги 26927241 төгрөгийг төлж барагдуулаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монголиавон Энержи ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561859 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Гэрийн илч газ ХХК-иас 280929 төгрөг, Төрийн сангаас 280929 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголиавон Энержи ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ