Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2016/00476

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогт Х-ы Тн (РД:****, гар утас ******) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин хөлсний олговор 2432086 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 196980 төгрөг, нийт 2659239 төгрөгийг тус тус гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Х.Т намайг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б\171 дүгээр захирамжаар Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн юм.

Т би ажил олгогчийн хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 414 дүгээр шийдвэрээр намайг өмнө эрхэлж байсан үүрэгт ажил буюу Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон юм. Ингээд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б\431 дүгээр захирамжаар намайг Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн ажилд эгүүлэн томилсон юм. Би 2016 оны 8 дугаар сарын 01-ны өдөр ажлаа хүлээн авсан юм. Х.Т миний нэг сарын үндсэн цалин хөлс 820753 төгрөг болно.

Иймд Х.Т миний 2016 оны 5 дугаар сарын 01-нээс 2016 оны 7 дугаар сарын 31-ний хүртэл ажилгүй байсан 3 сард ногдох цалин хөлсний 2432086 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 196980 төгрөг, нийт 2659239 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргаас гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирал Х.Тн нэхэмжлэлтэй танилцаж үзлээ.

Х.Тг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 414 дүгээр шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны Б/431 дугаар захирамжаар Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон юм. Х.Т нь шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон тул ажилгүй байсан хугацааны цалин болох 2659239 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Тн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин хөлсний олговор 2432086 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 196980 төгрөг, нийт 2659239 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид 2659239 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Х.Тд 2659239 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Тн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57015 төгрөгийн тал нь болох 28507 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 28507 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгээс 28507 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин хөлсний олговор 2432086 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 196980 төгрөг, нийт 2659239 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х.Тд төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Тн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57015 төгрөгийн тал нь болох 28507 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 28507 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгээс 28507 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ