Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2016/00398/И |
Дугаар | 130/ШШ2016/00484 |
Огноо | 2016-08-24 |
Маргааны төрөл | Хариуцагчийг татан буулгах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2016/00484
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, Т овогт Г-ийн Зт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: О төв төрийн бус байгууллагыг татан буулгахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хууль зүйн яаманд бүртгэлтэй О төв төрийн бус байгууллага нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байх ба Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст олон жил тайлан мэдээ гаргаж өгөөгүй байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 11 дүгээр зүйлийн 11.3 дугаар заалтуудыг зөрчсөн байх тул Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд тус тус зааснаар эдгээр хуулийн этгээдүүдийг татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын шүүхэд ирүүлсэн албан бичигт: Турууцэнгэл, Ак жол, Олон үндэстний урлаг соёлын төв зэрэг төрийн бус байгууллагуудыг болон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо-г татан буулгахаар хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Эт холбогдох О төв төрийн бус байгууллагыг татан буулгахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шалгах явцад нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд албан бичиг ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14, 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.2, / шинэчилсэн найруулга / 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь хариуцагч Г.Эт холбогдох О төв төрийн бус байгууллагыг татан буулгахыг хүссэн тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ