Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 398

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмааби Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 23-19 тоотод оршин суух Чинос овогт Дуламдоржийн Бүрэнсайханы нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын баг 461 дүгээрр байрны 24 тоотод оршин Баясгалан овогт Янжингийн Оюунгэрэлээс 8105600 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Бүрэнсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 6 дугаар сараас эхлэн Я.Оюунгэрэл надруу утсаар ярьж өөрийн барьсан орон сууцандаа ор гэж хүсэлт тавьж байсан. Түүний саналыг хүлээн авч 2015 оны 6 дугаар сарын 11-нд худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба тус гэрээнд орон сууцны урьдчилгаа 6000000 төгрөг, 2015-2020 онуудад cap бүр 200000 төгрөг, 2020-2025 онуудад cap бүр 600000 төгрөг төлөх, хашаа байшинг зарагдсан цаг тухайд нь мөнгийг төлнө гэсэн гэрээ байгуулсан. Миний бие хашаа байшингаа зарах талаар идэвхитэй хөөцөлдөн удаа дараа зарлал явуулсан боловч зарагдаагүй. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 12-нд Я.Оюунгэрэл нөхөр Н.Баатарсүрэнгийн хамт ирж манай хашаа байшинг үзэж байрныхаа үнэнд оруулан 12000000 сая төгрөгөөрхудалдан авахаар болоход миний зүгээс үл хөдлөх хөрөнгийн татварыг та нар төлөөрөй гэхэд хүлээн зөвшөөрсөн. 2015 оны 11 дүгээр сарын 13-нд утсаар ярьж Н.Баасансүрэнгийн хамт Гэгээн суварга" ХХК-ний тамгатай ирж хашаа байшин худалдах өргөдөл надаарбичүүлж аваад явсан. Тус өдрийн үдээс хойш хашаа байшингийн гэрчилгээнүүдээ аваад баталгаажуулахаар очиход үл хөдлөх хөрөнгийн татвар болох мөнгөн төлбөрийг намайг төл хувааж төлмөөр байна гэсэн хүсэлт тавьсан. Миний хувьд өөрийн хашаа байшингаа зээлийн үнээс маш доогуур үнээр өгч байгаа дахин нэмж мөнгө төлмөөргүй байна гэсэн бөгөөд Я.Оюунгэрэлтэй харилцан тохиролцоогүй учир тэдний орон сууцнаас гарахаар шийдвэрлэж 2015 оны 11 дүгээр сарын 14-нд 2 дугаар багт байрлах өөрийн хашаабайшиндаа нүүж орсон. Ийнхүү гэрээ цуцлагдсан тул өнгөрсөн хугацаанд иргэн Я.Оюунгэрэл, Н.Баатарсүрэн нарт төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөр 6000000 төгрөг,4 сарын төлөлт 800000 төгрөг, 6800000 төгрөгний жилийн хүү 1305600 төгрөг нийт 8105600 төгрөгийг Я.Оюунгэрэлээс гаргуулж өгнө үү.

Д.Бүрэнсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Я.Оюунгэрэл, Н.Баатарсүрэн нараас 8105600 төгрөггаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 8105600 төгрөгнөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5500000 төгрөгийг авахаар, 2605600 төгрөгийг авахгүй байхаар эвлэрч тохирсон гэжээ.

Хариуцагч Я.Оюунгэрэл, Н.Баатарсүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага8105600 төгрөгнөөс 2605600 төгрөгийг төлөхгүй байхаар, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5500000төгрөгийг төлөхөөр эвлэрч тохирсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Бүрэнсайхан нь Я.Оюунгэрэл, Н.Баатарсүрэн нараас 8105600 төгрөг гаргуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Д.Бүрэнсайханнь хариуцагч Я.Оюунгэрэл, Н.Баатарсүрэн нараас 5500000 төгрөг гаргуулахаар эвлэрч тохирсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэйбайна гэж үзлээ.

  Хуульд зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 50%-иар чөлөөлөх үндэслэлтэйбайна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75, 123 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Я.Оюунгэрэл, Н.Баатарсүрэн нараас 5500000 төгрөг авахаар зохигчидэвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаарнэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 144640 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогодхэвээр үлдээж, хариуцагч Я.Оюунгэрэл, Н.Баатарсүрэн нараас 72320 төгрөгийг, орон нутгийн төсвийнорлогын / Хаан банкны 5540607728 тоот данснаас / 72320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бүрэнсайхандолгосугай.

3. Энэ хүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилалбадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Н.ЭНХМАА