Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00401/И |
Дугаар | 401 |
Огноо | 2016-09-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 401
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 12-20 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, Жарантай овгийн Ядамсүрэнгийн Даариймаагийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Я.Даариймаа, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.Даариймаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үтрэмчин, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үтрэмчин, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Я.Даариймаа Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Я.Даариймаа нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үтрэмчин, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 387 тоот архивын лавлагаа, Хархорин сумын Сангийн аж ахуйн даргын 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 220 тоот Болзол шагнал олгох тухай, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ажилд томилох ба чөлөөлөх тухай болон 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 71 тоот, 1989 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 148 тоот тушаалууд зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Жарантай овгийн Ядамсүрэнгийн Даариймааг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үтрэмчин, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА