Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 103/2016/00207/И |
Дугаар | 103/ШШ2016/00243 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2016/00243
20*******6 оны 06 сарын 02 өдөр | Дугаар *******03/ШШ20*******6/00243 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч: *******-******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах ******* ******* *******нарийн боовны цехэд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.070.628 төгрөг 39 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* *******нарийн боовны цех нь 20*******4 оны 8 дугаар сараас 20*******6 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны халаалт, халуун ус, цэвэр бохир усны төлбөр болох 2.7*******7.899 төгрөг 26 мөнгө, алданги *******.352.729 төгрөг *******3 мөнгө, нийт 4.070.628 төгрөг 39 мөнгө төлөхгүй байгаа тул дээрх төлбөрийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-******* ОНӨААТҮГ нь халуун ус, цэвэр, бохир усны төлбөр болох 2.7*******7.899 төгрөг 26 мөнгө, алданги *******.352.729 төгрөг *******3 мөнгө, нийт 4.070.628 төгрөг 39 мөнгө нэхэмжилснээс, алданги *******.352.729.*******3 төгрөгнөөс 50 хувийг чөлөөлсөн тухай 20*******6 оны 6 дугаар сарын 2-ны өдөр мэдэгдсэн.
Иймд үлдэгдэл 3.394.264 төгрөгийг 20*******6 оны 8 дугаар сарын *******5-ны өдрөөс хойш сар бүр 282855 төгрөг 33 мөнгийг төлж барагдуулна. Одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа болохоор дээрх байдлаар төлөхөөс өөр боломжгүй байгааг минь харгалзаж үзнэ үү, гэжээ.
Нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна, алданги 676364 төгрөгийг чөлөөлсөн нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ нь хариуцагч ******* ******* *******нарийн боовны цехээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.070.628 төгрөг 39 мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ нь 4.070.628,39 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагынхаа 676364 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл болох 3.394.264 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч ******* ******* *******нарийн боовны цех нь 20*******6 оны 8 дугаар сарын *******5-ны өдрөөс хойш сар бүр 282.855 төгрөг 33 мөнгө төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, талууд гарын үсгээ зурж баталгаажуулан, шүүхэд бичгээр ирүүлж, зохигчид харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3394264 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 69258 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 34629 төгрөгийг улсын орлогоос, 34629 төгрөгийг хариуцагч ******* ******* *******нарийн боовны цехээс гаргуулж, нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* *******нарийн боовны цехэд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.070.628,39 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 676364 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл болох 3.394.264 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 20*******6 оны 8 дугаар сарын *******5-ны өдрөөс хойш сар бүр 282.855 төгрөг 33 мөнгө төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34629 төгрөгийг улсын орлогоос, 34629 төгрөгийг хариуцагч ******* ******* *******нарийн боовны цехээс гаргуулж, нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА