Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2016/00264

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2016/00264

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт Жонгоогийн Цэцэгээгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие , нартай эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөллийн хөлсийг 4.000.000 төгрөгөөр, хөлсөндөө байшингийн торх авахаар тохиролцсон юм. Гэтэл нь таньд торх өгөх боломжгүй боллоо, 2.000.000 төгрөг өгөөд тооцоогоо дуусгаж болох уу гэхээр нь би амьдралыг нь бодоод зөвшөөрсөн юм. Гэтэл уг мөнгөө одоо болтол өгөхгүй, худал хэлэн хуурч байгаа тул гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.000.000 төгрөгийн зарим хэсэг болох 600.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 1.400.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2016.08 дугаар сард, 400.000 төгрөгийг 2016.10 дугаар сард тус тус хуваан төлөхөөр эвлэрсэн тул эвлэрийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч аас хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт Жонгоогийн Цэцэгээгийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 600.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 1.400.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сард, 400.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1.400.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 37.350 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 18.675 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч аас 18.675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ