Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 00415

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1961 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, Жаргал овогт Хасбазарын Отгонпэлжид /РД:ШГ61122064/-ийннэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2016/00476/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Отгонпэлжид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1961 онд Булган аймаг Гурванбулаг суманд төрсөн, 54 настай. Би Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1980 оны 01 дүгээр сараас 1981 оны 07 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан.Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн зөрчилтэй байгаа тул Булган аймгийн архиваас цалингийн цэсний лавлагаа авлаа. Иймд дээрх баримтыг үндэслэж 1980 оны 1-р сараас 1981 оны 7-р сарыг дуустал улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Отгонпэлжид нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №58 дугаар цалингийн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жаргал овогт Хасбазарын Отгонпэлжидийг Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 01 /нэг/ жил 07/долоо/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ