Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2016/00465/И |
Дугаар | 00423 |
Огноо | 2016-08-01 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00423
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийнбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дугаар баг Хялганат тосгон Нарсны 2 гудамж 7-2 тоотод оршин суух Өөлд овогт Лхагвын Ирина /РД:ФЖ48031801/-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4193759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00465/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Төмөр, Л.Ирина нар нь Булган аймгийн Хангал сумын Төрийн банкны Хялгант тооцооны төвөөс 2014 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр 12170003406 тоот тэтгэвэрийн зээлийн гэрээгээр 6447565 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй,24 сарын хугацаатайгаар, сар бүр төлөх нөхцөлтөйгөөр, өрхийн хэрэгцээндээ хэрэглэхээр барьцаанд нь сар бүр нийгмийн даатгалаас орох тэтгэвэрээ барьцаалуулан авсан. Зээлдэгч зээлийн гэрээний 3.1-т зааснаар үндсэн зээлдэгч Б.Төмөр нас барснаар хамтран зээлдэгч Иринагаас удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд Б.Төмөр, Л.Ирина нарын зээлийн гэрээнийүндсэн зээл 3600802 төгрөг, зээлийн хүү 592956 төгрөг, нотариатын төлбөр 1200 төгрөг нийт 4193759төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Оргил, хариуцагч Л.Ирина нар нь харилцан тохиролцож хариуцагч Л.Ирина нь Төрийнбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4193759төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 698959 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Л.Иринад холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4193759 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Л.Ирина нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4193759 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 698959 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дугаар баг Хялганат тосгон Нарсны 2 гудамж 7-2 тоотод оршин суух Л.Иринад холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4193759 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, Л.Ирина нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4193759 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 698959 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82050 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Иринагаас 41025 төгрөг, Төрийн сангаас 41025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийнбанкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ