Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00434

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийнбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6А-12-14 оршин суух Л.Одонтунгалаг, Х.Уянга-Эрдэнэ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2949217.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00376/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Одонтунгалаг, Х.Уянга-Эрдэнэ нар нь Төрийн банкны Булган салбараас 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1200/33520 тоот зээлийн гэрээгээр 10000000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатайгаар, үл хөдлөх хөрөнгө барьцаалан авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээлээ төлөөгүй 177 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Л.Одонтунгалаг, Х.Уянга-Эрдэнэ нарын зээлийн гэрээний үндсэн зээл 2635593.78төгрөг, зээлийн хүү 306014.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3109.35 төгрөг, материалыг нотариатаар баталгаажуулсан зардал 4500 төгрөг нийт 2949217.35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баттулга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.Одонтунгалаг нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2949217.35 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бид харилцан тохиролцсон тул хариуцагч Х.Уянга-Эрдэнэд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баттулга, хариуцагч Л.Одонтунгалаг нар нь харилцан тохиролцож хариуцагч Л.Одонтунгалаг нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2949217.35 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 949217 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Л.Одонтунгалагт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2949217.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Л.Одонтунгалаг нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2949217.35 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 949217 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6А-12-14 оршин суух Сартуул овогт Лувсаншаравын Одонтунгалаг /РД:ГЮ60022763/-тхолбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2949217.35 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, Л.Одонтунгалаг нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2949217.35 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 949217 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62137 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Одонтугалагаас 31068 төгрөг, Төрийн сангаас 31068 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ