Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 103/2016/00240/И |
Дугаар | 103/ШШ2016/00291 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2016/00291
2016 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2016/00291 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч: *******-******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-******* СӨХ-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 9.5095.35 төгрөг 50 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны халаалт, халуун ус, цэвэр усны төлбөр болох 4.638.099 төгрөг 53 мөнгө, 19 дүгээр байрыг тоолууржуулсан ажлын хөлс 3.942.455 төгрөг, 2014 оны СӨХ-ийн орлогын 4 хувийн шимтгэл 928980 төгрөг 97 мөнгө, нийт 9.509.535 төгрөг 50 мөнгийг *******-******* СӨХ нь төлөхгүй байх тул дээрх төлбөрийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ нь хариуцагч *******-******* СӨХ-ноос худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 9.509.535 төгрөг 50 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ 9.509.535 төгрөг 50 мөнгө нэхэмжилснийг, хариуцагч *******-******* СӨХ нь улиралд 2.000.000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.102.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 167.102.60 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 83.551.30 төгрөгийг улсын орлогоос, 83.551.30 төгрөгийг хариуцагч *******-******* СӨХ-ноос тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ нь 9.509.535 төгрөг 50 мөнгө нэхэмжилснийг хариуцагч *******-******* СӨХ нь улиралд 2.000.000 төгрөг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.102.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 85.551.30 төгрөгийг улсын орлогоос, 85.551.30 төгрөгийг хариуцагч *******-******* СӨХ-ноос тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА