Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/00843/и |
Дугаар | 1019 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 1019
Хэргийн индекс 135/2016/00843/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.*******маа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* банкны ****** дахь салбар /утас *******, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** дугаар баг, Салхит, Найрамдал ****** дугаар байр,****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** дугаар баг, Салхит, замчин ****** дугаар гудамж,****** тоотод оршин суух, ******* овогт ын /регистрийн дугаар , утас / нарт холбогдох,
“зээлийн гэрээг цуцалж, 80,734,059.6 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ:
“... ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, хариуцагч Д.*******, Б.Мөнх-Сэлэнгэ нар нэхэмжлэлийн шаардлага 80,734,059.6 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.
Нэхэмжлэлийн шаардлагын график зөрчилтийн 29,700,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд
Нийт 29,700,000 төгрөгийг төлж барагдуулан цаашид 09 сараас эхлэн зээлийн гэрээний графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцов.
Төлөлтийг дээрх графикийн дагуу төлөөгүй цаашид зээлийн гэрээний нэхэмжилсэн нийт 80,734,059.6 төгрөгийг зээлийн графикийн дагуу төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар албадан гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгө болох Ү- үл хөдлөхийн дугаартай Нийслэл Баянгол дүүрэг, ****** дугаар хороо, ****** дугаар хороолол, Ц.Намсрайн гудамж ****** а байр, ****** тоот, 46,2 мкв, 2 өрөө 08-88 ДАХ, Toyota land, 2010 он, цагаан өнгөтэй арлын дугаартай автомашин, ГД- дугаартай Дархан сум, ****** дугаар баг, тосгонд, 2000 мкв төмөр замын агуулахын зориулалттай эзэмшил газар зэрэг хөрөнгүүдээр хангуулах болно.
Жич: Төлбөрийг зээлдэгчийн харилцах данс тоот дансанд хийх. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Д.*******, Б. нарт холбогдуулан “зээлийн гэрээг цуцалж, 80,734,059.6 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ хариуцагч Д.*******, Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 80,734,059.6 төгрөгнөөс зээлийн график зөрчилтийн 29,700,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 08 дугаар сарын 26-ны дотор төлсөн тохиолдолд 2016 оны 09 сараас эхлэн үндсэн зээлийн график төлөлтийн хуваарт орно. Хэрвээ дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банкны Дархан дахь салбар нь хариуцагч Д.*******, Б. нарт холбогдуулан “зээлийн гэрээг цуцалж, 80,734,059.6 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 561,620 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 280,810 төгрөгийг хариуцагч Д.*******, Б. нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 280,810 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА