Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2016/01019/и |
Дугаар | 183/ШШ2016/00788 |
Огноо | 2016-09-23 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2016/00788
2016 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2016/00788 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Б ” ХХК-д холбогдох 2.334.505.856 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “Э ” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 563.396.080 төгрөгөөр багасгаж, үлдэх 1.771.109.776 төгрөгийг хариуцагч “Б ” ХХК бэлнээр төлж барагдуулснаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.830.480 төгрөгөөс 4.506.750,5 төгрөгийг улсын төсвөөс, 4.506.749,5 төгрөгийг хариуцагч “Б ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Эн” ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ