Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 410

 

Б.Тэмүүжин, И.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

ялтан Б.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

ялтан И.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Тэмүүжин, И.Анхбаяр нарт холбогдох 201201020818 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Болдын Тэмүүжин, 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-00 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ИБ92112713/,

- Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 125 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

2. Боржигин овогт Ичинхорлоогийн Анхбаяр, 1994 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Их гүний 2-14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: НЦ94060115/;

 

Б.Тэмүүжин нь дангаараа 4 удаагийн давтан үйлдлээр, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч:

- 2012 оны 3 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Оюунтунгалагийн түрээслэн ажиллуулдаг “Хэрлэн Ундрага” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж, 780.000 төгрөг бэлнээр, 233.000 төгрөгийн гар утасны цэнэглэгч карт зэргийг хулгайлж, нийт 1.013.000 төгрөгийн,

- 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байрлах иргэн В.Соронзонболдын зуслангийн байшинд нэвтэрч “Сони” загварын 42 инчийн ЭлСиДи зурагт, “Ди Ди Иш” хүлээн авагч төхөөрөмж, 2 ширхэг гэрэлтүүлэгч зэрэг эд зүйл хулгайлж, 1.195.000 төгрөгийн,

- 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 624 тоотод оршин суух иргэн А.Солонгийн зуслангийн байшинд нэвтэрч “Дэвү” загварын 50 инчийн зурагт, “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашины 4 ширхэг никель обудтай дугуй хулгайлж, 2.900.000 төгрөгийн,

- 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Батхишигийн түрээслэн ажиллуулж байсан “112” нэртэй пабаас “Самсунг” загварын зурагт, “Караоке” машин, камерийн хүлээн авагч, архи, пиво, ундаа, чипс, шоколад, самар, бохь, цэвэр ус зэрэг эд зүйл хулгайлж, 1.971.230 төгрөгийн,

И.Анхбаяртай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 1 дүгээр хороо, Шижирийн давааны 2-221 тоотод оршин суух иргэн Н.Баясгалангийн зуслангийн байшинд нэвтэрч “Сони” загварын 42 инчийн зурагт, “Самсунг” загварын 21 инчийн зурагт, “Сони” загварын двд тоглуулагч, “Ди Ди Иш” антен, тэмээний ноосон хантааз, монетон гинж, богино долгионы станц 4 ширхэг, 12 төрлийн архины цуглуулга зэрэг эд зүйл хулгайлж, 3.930.000 төгрөгийн,

Д.Ёндонсамбуутай бүлэглэж, 17 удаагийн давтан үйлдлээр, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч:

- 2014 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгайд иргэн М.Жаргалсайханы эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж “Панасоник” систем хөгжим, ЭлСиДи зурагт, “Жи мобайл”-ын гар утас, “Ди Ди Иш” антений хүлээн авагч, удирдлага зэрэг эд зүйл хулгайлж, 1.010.000 төгрөгийн,

- 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд иргэн Б.Самданхүүгийн зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж, 27 нэр төрлийн эд зүйл хулгайлж, 3.845.000 төгрөгийн,

            - 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, иргэн И.Дагвадоржийн зуслангийн байшинд нэвтэрч “БООШ” үйлдвэрийн цахилгаан дрилл, “Ди Ди Иш” антен, иргэн Д.Энхмаагийн байшингаас “Сони” загварын 32 инчийн зурагт, “Ди Ди Иш” антен, “Лакс” фирмийн машин засдаг багаж, “Хайт” брендийн эрэгтэй пүүз зэрэг эд зүйл хулгайлж, 1.250.000 төгрөгийн,

            - 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгайд иргэн Ч.Баасанбаярын зуслангийн байшинд нэвтэрч, унадаг дугуй, 39 инчийн зурагт, компьютер зэрэг эд зүйл хулгайлж, 4.135.000 төгрөгийн,

- 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд иргэн Ж.Ууганбаярын эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, “ТиСиЭл” зурагт, зөөврийн компьютер, дэлгэц, хард диск, гар утас, куртик зэрэг эд зүйл хулгайлж, 2.795.000 төгрөгийн,

- 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд оршин суух Ж.Давааноровын зуслангийн байшинд нэвтэрч 47 инчийн зурагт, “Тоз-8” загварын буу зэрэг эд зүйл хулгайлж, 500.000 төгрөгийн,

- 2014 оны 8 дугаар сарын 7-13-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн “Эрхэс” амралтын газрын хажууд байрлах иргэн М.Отгонбаяр, М.Энх-Амар, М.Энхбаяр нарын байшинд нэвтэрч “Ди Ди Иш” антен, хивс, “Самсунг” загварын зурагт, “Сони” загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж, нийт 2.764.000 төгрөгийн,

- 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байрлах иргэн Н.Ашидын байшинд нэвтэрч “Самсунг” загварын 37 инчийн зурагт, цохилттой өрөм, “Ди Ди Иш” антен, хийлдэг ор, 20 метр урттай “Монел” уртасгагч, гар автомашин угаагч зэрэг эд зүйл хулгайлж, 580.000 төгрөгийн,

- 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хатадын задгайд оршин суух иргэн С.Наранзулын зуслангийн байшинд нэвтэрч “ТиСиЭл” загварын 32 инчийн ЭлСиДи зурагт, “БООШ” брендийн цахилгаан хөрөө, тасдагч, бахь, алх, отверк, аялалын цүнх, 14 кг хонины ястай мах зэрэг эд зүйл хулгайлж, 1.054.000 төгрөгийн,

- 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд оршин суух иргэн Л.Гунгаажанцангийн зуслангийн байшинд нэвтэрч “Самсунг” загварын 37 инчийн зурагт, “Ди Ди Иш” антен зэрэг эд зүйл хулгайлж, 392.000 төгрөгийн,

- 2014 оны 7 дугаар сарын 15-21-ний хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цуурайтын задгайд оршин суух иргэн Н.Болдсайханы зуслангийн байшинд нэвтэрч 21 инчийн “Тошиба” загварын зурагт, “Ди Ди Иш” антен, 40 литрийн битон, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй савхин куртик зэрэг эд зүйл хулгайлж, 740.000 төгрөгийн,

- 2014 оны 7 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цуурайтын задгайд оршин суух иргэн Э.Амаржаргалын зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, “Самсунг” загварын 42 инчийн зурагт, “Никон” зургийн аппарат, “Трейк” нэртэй бартаат замын унадаг дугуй, автомашин угаадаг насос, 40 метрийн цахилгааны уртасгагч, “Сваровски” брендийн 1 хос ээмэг хулгайлж, 2.870.000 төгрөгийн,

- 2014 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 1-ний хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын аманд оршин суух иргэн Б.Тунгалагийн зуслангийн байшинд нэвтэрч “Сони” загварын 32 инчийн зурагт, “Хайер” загварын печь зэрэг эд зүйл хулгайлж, 430.000 төгрөгийн,

- 2014 оны 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 2-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд оршин суух иргэн Б.Хишигдалайгийн байшинд нэвтэрч “Шарп” загварын 32 инчийн зурагт, “Ди Ди Иш” хүлээн авагч, аяны ширээ сандалны иж бүрдэл, машины хайрцагтай багаж, баттерейтэй гар дрилл, цахилгаан дрилл зэрэг эд зүйл хулгайлж, 1.007.000 төгрөгийн,

- 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгайд оршин суух иргэн Д.Ариунболдын зуслангийн байшинд нэвтэрч “ТиСиЭл” загварын 39 инчийн зурагт, “Ди Ди Иш” антен зэрэг эд зүйл хулгайлж, 850.000 төгрөгийн,

- 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлах иргэн Б.Даваасүрэнгийн зуслангийн байшинд нэвтэрч 27 инчийн Хятад зурагт, цохилттой дрилл зэрэг эд зүйл хулгайлж, 210.000 төгрөгийн,

- 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Билгүүний энгэр” гэх газар байрлах иргэн А.Насандэлгэрийн зуслангийн байшинд нэвтэрч “Фунай” загварын 40 инчийн зурагт, “Ди Ди Иш” антен зэрэг эд зүйл хулгайлж, 845.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдэж, бусдад нийт 27.170.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Б.Тэмүүжин нь шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж:

- 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Тэгшээгийн “Самсунг Галакси Эс 3” загварын гар утсыг “утсаараа ганц яриулаач” гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Уугантуяагийн “Ай Фон 5 Эс” загварын гар утсыг “Найз охин ирж байгаа тосох гэсэн юм, утсаа өгч байгаач” гэж хуурч мэхлэх аргаар залилан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Тэмүүжин нь 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Тэмүүжингийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар, И.Анхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Боржигон овогт Болдын Тэмүүжинг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад их хэмжээний хохирол буюу 36.286.230 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Боржигон овогт Ичинхорлоогийн Анхбаярыг бүлэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч И.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Тэмүүжинд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар И.Анхбаярт оногдуулсан 2 жил 1 сарын сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Тэмүүжингийн цагдан хоригдсон 497 хоног, И.Анхбаярын цагдан хоригдсон 18 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 66-77 УНЛ улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй “Тоёота Гранд Марк-2” загварын автомашиныг хууль ёсны эзэмшигч Т.Дамдиндоржид, “Хьюндай Соната-6” загварын 52-76 УНИ улсын дугаартай автомашиныг “ТЭБЭ” сервис ХХК-нд буцаан олгож, шүүгдэгч Б.Тэмүүжингээс “Хьюндай Соната-6” загварын автомашины үнэ болох 4.800.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ЭлСиДи зурагт, удирдлагыг хууль ёсны эзэмшигч Н.Баясгаланд буцаан олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Тэмүүжингээс 30.236.230 төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогч нарт хавсралтад дурдсанаар олгож, Төрийн сангийн 100900005406 дугаартай данснаас 1.450.000 төгрөгийг гаргуулж, 1.150.000 төгрөгийг хохирогч Н.Баясгаланд, 300.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч А.Энхманлайд тус тус олгож,

Шүүгдэгч И.Анхбаярыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар И.Анхбаярт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгаж,

И.Анхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Тэмүүжинд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Тэмүүжин гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолын зарим заалтыг эс зөвшөөрч байна.

1. 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгайд иргэн Баасанбаярын зуслангийн байшинд нэвтэрч, унадаг дугуй, 39 инчийн зурагт, компьютер зэрэг эд зүйл хулгайлж, 4.135.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ёндонсамбуу нь уг хэргийг ганцаараа үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдааны үеэр намайг уг хэрэгт ямар ч холбогдолгүй гэдгийг хэлсэн байхад намайг хамт үйлдсэн болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Мөн 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга Морьт зусланд иргэн Б.Самданхүүгийн зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж, 27 нэр төрлийн эд зүйл хулгайлж, 3.845.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хулгайн хэргийн хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт байх эд зүйлийг хулгайлаагүй, 8 нэр төрлийн эд зүйл хулгайлсан бөгөөд үлдсэн 20 нэр төрлийн эд зүйлийг аваагүй. Хохирогч Самданхүүгээс дахин мэдүүлэг авахад дээрх 3.845.000 төгрөгөөс 1.200.000 төгрөг болж хасагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан байтал хохирлын үнийн дүнг өөрчлөхгүй байна.

3. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байрлах иргэн Соронзонболдын зуслангийн байшинд нэвтэрч “Сони” загварын 42 инчийн зурагт, “Ди Ди Иш” хүлээн авагч төхөөрөмж, хоёр ширхэг гэрэлтүүлэгч зэрэг эд зүйл хулгайлж, 1.195.000 төгрөгийн хохирол учруулсан гэх уг хулгайн хэргийг ганцаараа үйлдээгүй болно. Уг хэргийг Д.Ёндонсамбуутай хамт үйлдсэн. Д.Ёндонсамбуу хамт гэмт хэрэг  үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байхад намайг ганцаараа үйлдсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад эд хөрөнгө хураах заалт оруулсан. “Хьюндай Соната-6” загварын 52-76 УНИ улсын дугаартай автомашиныг “ТЭБЭ” сервис ХХК-нд буцаан олгож, шүүгдэгч Б.Тэмүүжингээс “Хьюндай Соната-6” загварын автомашины үнэ болох 4.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаггүй бөгөөд Д.Ёндонсамбуу нь “ТЭБЭ” сервис ХХК-тай гэрээ хийж хувьдаа унадаг байсан. Гэтэл уг тээврийн хэрэгслийн үнийг надаар төлүүлж байгаад гомдолтой байна.

5. Д.Ёндонсамбуутай хамтарч үйлдсэн гэх хулгайн хэргийн нийт хохирол 25.270.000 төгрөгөөр тогтоогдсон. Уг хохирол төлбөрийг Д.Ёндонсамбуу бид хоёр хувааж төлөх ёстой байтал бүх хохирол төлбөрийг зөвхөн надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хохирол төлбөрийг хувааж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

6. 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 624 тоотод оршин суух иргэн А.Солонгийн зуслангийн байшинд нэвтэрч “Дэвү” загварын 50 инчийн зурагт, “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашины 4 ширхэг никель обудтай дугуй хулгайлж, 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг миний бие ганцаараа үйлдээгүй. Мөрдөн байцаалтын шатанд миний бие ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн. Гэхдээ уг мэдүүлэг худал болно. Учир нь тухайн хулгайн үйлдлийг Д.Ёндонсамбуутай хамтарч үйлдсэн. Худал мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтын ажилд саад учруулсандаа харамсаж байна. Тухайн цаг үед худал мэдүүлэг өгсөн шалтгаан нь Д.Ёндонсамбуу намайг “уг хэргийг ганцаараа үйлдсэн гэж хэлээд өгөөч, ах нь чамд 5.000.000 төгрөг өөрт чинь өгье” гэсэн. Тухайн үед би уг мөнгөөр хохирол төлбөр барагдуулна гэж бодож худал мэдүүлэг өгсөн. Мөн уг мөнгийг би аваагүй болно.

7. Миний бие Д.Ёндонсамбуутай хамтран дээрх хулгайн хэргүүдийг үйлдсэн цаг хугацаанд Д.Ёндонсамбуугийн гэрт эхнэр Баярцэцэгийн хамт хамтран амьдардаг байсан. Бид хоёр хулгайлсан эд зүйлсээ Д.Ёндонсамбуугийн гэрт авч очдог байсан. Хулгайлсан эд зүйлийг Д.Ёндонсамбуу өөрийн эхнэр болох Баярцэцэгийн хамт явж зарж борлуулан мөнгө болгодог байсан. Олсон мөнгөнөөс авч амьдралдаа зарцуулсан зүйл байхгүй. Харин өөрт шаардлага гарсан үед хэрэглээний бага хэмжээний мөнгө авдаг байсан. Д.Ёндонсамбуугийн эхнэр Баярцэцэг нь бид хоёрыг хулгай хийдэг талаар мэдэж байсан. Хулгайн эд зүйлийг танил талаа ашиглан худалддаг байсныг мэднэ. Мөн хаана, ямар хүнд зарсан талаараа хоорондоо ярилцдаг байсан. Иймд миний бие бүх хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, хулгайн эд зүйлс зарсан хүмүүсийг зааж, хулгайн эд зүйлсийг хураалгаж хохирогч нарт буцааж өгөх талаар Д.Ёндонсамбууд хэлсэн. Д.Ёндонсамбуу дээрх асуудлыг нуун дарагдуулахыг надаас гуйж хохирол төлбөрийн 80 хувийг төлж барагдуулна гэж амлаж байсан. Дээрх үйлдсэн хэрэг, учирсан хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоолгон шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Ялтан Б.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна. Б.Тэмүүжин нь Д.Ёндонсамбуутай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө 17 үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгай хийсэн. Гэтэл Д.Ёндонсамбуу нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж прокурорын шатанд түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх заалт зөрчигдөж Б.Тэмүүжингийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан.

Шүүх нотлох баримтыг бүрэн бодитой шинжлээгүй. Д.Ёндонсамбуутай бүлэглэж үйлдсэн хулгайн гэмт хэргийн бүх хохирол төлбөрийг Б.Тэмүүжингийн бусдад учруулсан хохирол гэж үзсэн төдийгүй Д.Ёндонсамбуугийн түрээсийн, “ТЭБЭ” сервис ХХК-ийн өмчлөлийн 52-76 УНИ улсын дугаартай “Хьюндай Соната-6” загварын автомашины үнэ болох 4.800.000 төгрөгийг Б.Тэмүүжингээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Б.Тэмүүжингийн Д.Ёндонсамбуутай бүлэглэн үйлдсэн 17 хулгайн гэмт хэргийг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан “их хэмжээний хохирлыг үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэж, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар” гэж, 3, 4, 6 дахь заалтын Б.Тэмүүжинд холбогдох заалтуудыг тус тус өөрчилж өгнө үү” гэв.

 

Ялтан И.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Одоогоор эхнэр, хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна. Ажил хийж, учруулсан хохирлоо, төлбөр төлсөн. Дахин гэм буруутай үйлдэл гаргахгүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Б.Тэмүүжин нь дангаараа 4 удаагийн давтан үйлдлээр, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч:

- 2012 оны 3 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Оюунтунгалагийн түрээслэн ажиллуулдаг “Хэрлэн Ундрага” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж, 780.000 төгрөг бэлнээр, 233.000 төгрөгийн гар утасны цэнэглэгч карт зэргийг хулгайлж, нийт 1.013.000 төгрөгийн,

- 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байрлах иргэн В.Соронзонболдын зуслангийн байшинд нэвтэрч “Сони” загварын 42 инчийн ЭлСиДи зурагт, “Ди Ди Иш” хүлээн авагч төхөөрөмж, 2 ширхэг гэрэлтүүлэгч зэрэг эд зүйл хулгайлж, 1.195.000 төгрөгийн,

- 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 624 тоотод оршин суух иргэн А.Солонгийн зуслангийн байшинд нэвтэрч “Дэвү” загварын 50 инчийн зурагт, “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашины 4 ширхэг никель обудтай дугуй хулгайлж, 2.900.000 төгрөгийн,

- 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Батхишигийн түрээслэн ажиллуулж байсан “112” нэртэй пабаас “Самсунг” загварын зурагт, “Караоке” машин, камерийн хүлээн авагч, архи, пиво, ундаа, чипс, шоколад, самар, бохь, цэвэр ус зэрэг эд зүйл хулгайлж, 1.971.230 төгрөгийн,

И.Анхбаяртай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 1 дүгээр хороо, Шижирийн давааны 2-221 тоотод оршин суух иргэн Н.Баясгалангийн зуслангийн байшинд нэвтэрч “Сони” загварын 42 инчийн зурагт, “Самсунг” загварын 21 инчийн зурагт, “Сони” загварын двд тоглуулагч, “Ди Ди Иш” антен, тэмээний ноосон хантааз, монетон гинж, богино долгионы станц 4 ширхэг, 12 төрлийн архины цуглуулга зэрэг эд зүйл хулгайлж, 3.930.000 төгрөгийн,

Д.Ёндонсамбуутай бүлэглэж, 17 удаагийн давтан үйлдлээр, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч:

- 2014 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгайд иргэн М.Жаргалсайханы эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж “Панасоник” систем хөгжим, ЭлСиДи зурагт, “Жи мобайл”-ын гар утас, “Ди Ди Иш” антений хүлээн авагч, удирдлага зэрэг эд зүйл хулгайлж, 1.010.000 төгрөгийн,

- 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд иргэн Б.Самданхүүгийн зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж, 27 нэр төрлийн эд зүйл хулгайлж, 3.845.000 төгрөгийн,

            - 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, иргэн И.Дагвадоржийн зуслангийн байшинд нэвтэрч “БООШ” үйлдвэрийн цахилгаан дрилл, “Ди Ди Иш” антен, иргэн Д.Энхмаагийн байшингаас “Сони” загварын 32 инчийн зурагт, “Ди Ди Иш” антен, “Лакс” фирмийн машин засдаг багаж, “Хайт” брендийн эрэгтэй пүүз зэрэг эд зүйл хулгайлж, 1.250.000 төгрөгийн,

            - 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгайд иргэн Ч.Баасанбаярын зуслангийн байшинд нэвтэрч, унадаг дугуй, 39 инчийн зурагт, компьютер зэрэг эд зүйл хулгайлж, 4.135.000 төгрөгийн,

- 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд иргэн Ж.Ууганбаярын эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, “ТиСиЭл” зурагт, зөөврийн компьютер, дэлгэц, хард диск, гар утас, куртик зэрэг эд зүйл хулгайлж, 2.795.000 төгрөгийн,

- 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд оршин суух Ж.Давааноровын зуслангийн байшинд нэвтэрч 47 инчийн зурагт, “Тоз-8” загварын буу зэрэг эд зүйл хулгайлж, 500.000 төгрөгийн,

- 2014 оны 8 дугаар сарын 7-13-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн “Эрхэс” амралтын газрын хажууд байрлах иргэн М.Отгонбаяр, М.Энх-Амар, М.Энхбаяр нарын байшинд нэвтэрч “Ди Ди Иш” антен, хивс, “Самсунг” загварын зурагт, “Сони” загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж, нийт 2.764.000 төгрөгийн,

- 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байрлах иргэн Н.Ашидын байшинд нэвтэрч “Самсунг” загварын 37 инчийн зурагт, цохилттой өрөм, “Ди Ди Иш” антен, хийлдэг ор, 20 метр урттай “Монел” уртасгагч, гар автомашин угаагч зэрэг эд зүйл хулгайлж, 580.000 төгрөгийн,

- 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хатадын задгайд оршин суух иргэн С.Наранзулын зуслангийн байшинд нэвтэрч “ТиСиЭл” загварын 32 инчийн ЭлСиДи зурагт, “БООШ” брендийн цахилгаан хөрөө, тасдагч, бахь, алх, отверк, аялалын цүнх, 14 кг хонины ястай мах зэрэг эд зүйл хулгайлж, 1.054.000 төгрөгийн,

- 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд оршин суух иргэн Л.Гунгаажанцангийн зуслангийн байшинд нэвтэрч “Самсунг” загварын 37 инчийн зурагт, “Ди Ди Иш” антен зэрэг эд зүйл хулгайлж, 392.000 төгрөгийн,

- 2014 оны 7 дугаар сарын 15-21-ний хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цуурайтын задгайд оршин суух иргэн Н.Болдсайханы зуслангийн байшинд нэвтэрч 21 инчийн “Тошиба” загварын зурагт, “Ди Ди Иш” антен, 40 литрийн битон, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй савхин куртик зэрэг эд зүйл хулгайлж, 740.000 төгрөгийн,

- 2014 оны 7 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цуурайтын задгайд оршин суух иргэн Э.Амаржаргалын зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, “Самсунг” загварын 42 инчийн зурагт, “Никон” зургийн аппарат, “Трейк” нэртэй бартаат замын унадаг дугуй, автомашин угаадаг насос, 40 метрийн цахилгааны уртасгагч, “Сваровски” брендийн 1 хос ээмэг хулгайлж, 2.870.000 төгрөгийн,

- 2014 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 1-ний хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын аманд оршин суух иргэн Б.Тунгалагийн зуслангийн байшинд нэвтэрч “Сони” загварын 32 инчийн зурагт, “Хайер” загварын печь зэрэг эд зүйл хулгайлж, 430.000 төгрөгийн,

- 2014 оны 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 2-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд оршин суух иргэн Б.Хишигдалайгийн байшинд нэвтэрч “Шарп” загварын 32 инчийн зурагт, “Ди Ди Иш” хүлээн авагч, аяны ширээ сандалны иж бүрдэл, машины хайрцагтай багаж, баттерейтэй гар дрилл, цахилгаан дрилл зэрэг эд зүйл хулгайлж, 1.007.000 төгрөгийн,

- 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгайд оршин суух иргэн Д.Ариунболдын зуслангийн байшинд нэвтэрч “ТиСиЭл” загварын 39 инчийн зурагт, “Ди Ди Иш” антен зэрэг эд зүйл хулгайлж, 850.000 төгрөгийн,

- 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлах иргэн Б.Даваасүрэнгийн зуслангийн байшинд нэвтэрч 27 инчийн Хятад зурагт, цохилттой дрилл зэрэг эд зүйл хулгайлж, 210.000 төгрөгийн,

- 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Билгүүний энгэр” гэх газар байрлах иргэн А.Насандэлгэрийн зуслангийн байшинд нэвтэрч “Фунай” загварын 40 инчийн зурагт, “Ди Ди Иш” антен зэрэг эд зүйл хулгайлж, 845.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдэж, бусдад нийт 27.170.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Б.Тэмүүжин нь шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж:

- 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Тэгшээгийн “Самсунг Галакси Эс 3” загварын гар утсыг “утсаараа ганц яриулаач” гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Уугантуяагийн “Ай Фон 5 Эс” загварын гар утсыг “Найз охин ирж байгаа тосох гэсэн юм, утсаа өгч байгаач” гэж хуурч мэхлэх аргаар залилан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Тэмүүжин нь 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

ялтан Б.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хэрэг болдог шөнө 03 цагийн орчимд Уянгын куртикны халаасанд байсан түлхүүрийг нь авч дэлгүүрийг нь онгойлгон орж, кассын машин дотор байсан 700.000 орчим төгрөг, мөнгөний хажууд ил байсан Мобиком, Жи Мобайл, Скайтелийн 233.000 төгрөгийн нэгж зэргийг аваад дэлгүүрээс гараад буцаж гэрт нь очоод найз охинтойгоо цуг буудалд очиж хоносон. Тэгээд маргааш нь зах гарч хувцас авсан. Найз охин бид хоёр Эрдэнэт хот орсон. Нэг буудалд ороод Буянаа гэх эмэгтэй найз нь орой ирээд хамт архи, пиво уугаад 2 хоног болоод мөнгө дууссан. Гар утсаа ломбарданд тавих гэж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх1, х41-42/,

 “...2014 оны 7 дугаар сарын дундуур наадмын дараахан уг байшинд шөнийн цагаар Ёндонсамбуутай хамт 52-76 УНИ улсын дугаартай “Хьюндай Соната 6” загварын автомашинаар явж уг айлын вакум цонхыг нь түлхэж ороод 42 инчийн ЭлСиДи зурагт, унадаг дугуй хоёрыг нь хулгайлсан. ЭлСиДи зурагтыг нь Ёндонсамбуу аваад явсан. Дугуйг бас Ёндонсамбуу авч яваад борлуулсан.” гэх мэдүүлэг /хх4, х2/,

“...2014 оны 7 дугаар сард би хам Ёндонсамбуугийн хамт 52-76 УНИ улсын дугаартай “Хьюндай Соната 6” загварын автомашинтай Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гүнтийн зуслангаар хулгай хийх эзэнгүй айл хараад явж байхад нэг цагаан өнгийн сараалжин төмөр хашаатай, дээвэр нь мансард бүхий хоёр давхар цагаан өнгийн байшин эзэнгүй байсан. Тэгээд би Ёндонсамбуугийн хамт хашааг нь давж ороод байшингийн баруун талаар нь очсон. Тэгээд би баруун талын хоёр цонхны хойд талын вакум цонхны салхивчийг нь хөшиж онгойлгосон. Тэгээд цонхоор нь хоёулаа ороод би цонхны хажууд хананд өлгөөтэй байсан хар өнгийн том ЭлСиДи зурагтыг нь авсан. Хүлээн авагчийг нь Ёндонсамбуу авсан. Тэгээд Ёндонсамбуу түрүүлж гараад би араас нь цонхоор зурагтаа дамжуулсан. Тэгээд хулгайлсан зурагт, хүлээн авагч хоёроо авч Ёндонсамбуугийн автомашинтай хотын төв рүү явсан. Тэгээд бид хоёр автомашинтайгаа Улиастайн эцэст амьдардаг байсан гэртээ очсон. Тэгээд маргааш нь Ёндонсамбуу яваад зурагт, хүлээн авагч хоёроо зарчихаад ирсэн. Тухайн үед хэдэн төгрөгөөр, хаана зарсаныг нь би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх4, х145-146/,

“...2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл Д.Ёндонсамбуутай хамт Сэлхэд байдаг 2 давхар цагаан байшинтай айлын хойд талын цонхоор орсон. Уг айлаас 37 инчийн ЭлСиДи зурагт, Ди Ди Иш антен хүлээн авагч зэргийг авсан. 2014 оны 8 дугаар сарын үед Сэлхэд байдаг хашаандаа фургон загварын автомашинтай, 3 байшин эзэнгүй байхаар нь эхний орсон айлаасаа 32 инчийн ЭлСиДи зурагт, “Кен” загварын гар дрилл зэргийг авсан. Дараагийн орсон байшингаас инчийг нь мэдэхгүй ЭлСиДи зурагт, Ди Ди Иш антен хүлээн авагч авсан. Хамгийн сүүлд орсон айлаасаа эд зүйл авалгүй гарсан. 2014 оны 8 дугаар сарын дунд үед Хадатын зуслангийн ойролцоо байрлах 3 байшин эзэнгүй байхаар нь орсон. Энхий орсон байшингаас 39 инчийн ЭлСиДи зурагт, дараагийн орсон байшинтай айлаас 37 инчийн ЭлСиДи дэлгэцтэй зурагт, унадаг дугуй, Дивиди тоглуулагч, сиди зэрэг эд зүйл авсан. Хамгийн сүүлд орсон айлаасаа 40 литрийн хөнгөн цагаан бетон, гаазан плетка зэрэг эд зүйл авсан. 2014 оны 8 дугаар сарын сүүлээр Сэлхийн эцэст байдаг хойноо гэртэй 3 байшин эзэнгүй байхаар нь орсон. Энхий орсон айлаас Ди Ди Иш хүлээн авагч авсан. Дараагийн орсон Монгол гэр залгаастай байшингаас хананд нь байсан шар өнгийн хивс, 37 инчийн ЭлСиДи дэлгэцтэй зурагт, Ди Ди Иш хүлээн авагч зэргийг авсан. Хамгийн сүүлд орсон айлаас ЭлСиДи дэлгэцтэй 32 инчийн зурагт, Ди Ди Иш антен хүлээн авагч зэргийг авсан. 2014 оны 9 дүгээр сарын дундуур Шарга морьтод байх зуслангийн айлд орсон. Уг айлаас ЭлСиДи дэлгэцтэй 37 инчийн зурагт, цохилттой цахилгаан дрилл, хурган дотортой дээл, нэг ширхэг хивс зэрэг эд зүйлс хулгайлсан. 2014 оны 10 дугаар сарын үед Сэлхийн зуслангийн задгайд уулын мухарт ганц байшинд орсон. Уг айлаас 42 инчийн ЭлСиДи дэлгэцтэй зурагт, ТОЗ-8 загварын буу зэрэг эд зүйл авсан.” гэх мэдүүлэг /хх4, х215-216/,

 “...Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдсэн хоёр залилангийн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдсэн хэрэг болно. Залилан авсан хоёр утсыг зараад мөнгө болгоод тэр мөнгөөрөө идэж уугаад дуусгасан.” гэх мэдүүлэг /хх6, х25-26/,

“...Доошоо бууж байгаад өөрийн хөлсөлдөг байрны 2 давхарын караокены гадна хаалгыг нь татсан чинь онгойчихсон юм. Уг хаалга нь миний түрээслэж байсан байрны шатаар доошоо буух замд байдаг ба санаандгүй татсан чинь онгойчихсон юм. Тэгээд би уг караокед орж хананд өлгөөтэй байсан 42 инчийн зурагт, караоке машин, камерын процессор зэрэг эд зүйлсийг авчихаад лангуун дээр байсан эд зүйлс болох архи, ундаа мэт зүйлүүдийг доор нь цаасан хайрцаг тавьж байгаад хамж, уг хайрцаг руу хийгээд авч гараад хашааны хойд талын хаалган дээр нэг нэгээр нь зөөж гаргачихаад зам дээрээс такси бариад уг эд зүйлсээ авч явсан. Ингээд би уг эд зүйлсээ зарахыг нь зараад, ууж идээд дуусгасан.” гэх мэдүүлэг /хх7, х163/,

ялтан И.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Тэмүүжин “чи эндээ байж бай” гээд барьж байсан барилга руу ороод удалгүй гарч ирэхдээ нэг отверка барьчихсан гарч ирээд хоёулаа тэнд байдаг нэг айлын байшин руу очсон. Тэгээд эргэж тойрч холоос харж байснаа хашааг нь даваад цонхон доор нь очиход нь би айгаад “болий би айгаад байна, анх удаа хийж байна, чадахгүй явлаа” гэсэн чинь “чи цонхон доор хүн хараад байж бай” гээд нөгөө барьж байсан отверкоор цонхыг нь хөшиж онгойлгоод өөрөө яваад орсон. Тэгээд удалгүй буцаж ирээд намайг “ороод ир, гоё юм харуулья” гэж хэлэхээр нь би “орохгүй, хүн байвал яах юм” гэсэн чинь “зүгээр зүгээр, хүн байвал цохиод унагана” гээд байхаар нь араас нь орсон. Тэгээд намайг “цонхны дэргэд хүн хараад байж бай” гэж хэлээд өөрөө тэр байшингаас баахан юм авч ирээд надаа эмхэлж янзлуулаад намайг гал тогооны өрөө рүү дагуулж ороод “айл болгоны хөргөгчинд ийм үнэтэй архинууд байдаг юм, одоо хоёулаа бууз жигнэж идэх үү” гээд инээгээд байхаар нь “одоо гарья айгаад байна” гээд тэр айлын байшингаас гарч явсан. ЭлСиДи зурагт 3 ширхэг, Ди Ди Иш хүлээн авагч төхөөрөмж, архи вискины цуглуулга, богино долгионы станц, ноосон хар өнгийн хантааз зэрэг эд зүйлүүд авч байсан. Тэгээд хулгайлсан зурагтаа тэнд байсан хашааны хажууд тавьчихаад зам руу доошоо алхаж яваад автомашин олж ирээд хулгайлсан юмаа ирээд авч явсан. Тэгээд өглөө нь Ботоникийн эцэст байдаг ломбарданд миний бичиг баримтаар намайг барьцаанд тавьчих гээд 46 инчийн буюу 3 зурагтын хамгийн томыг нь 250.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгө аваад тэр мөнгөнөөс надад 20-30 мянган төгрөг өгөөд “чи хариад байж бай, би бусдыг нь бүгдийг нь зарчихаад маргааш уулзья” гээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх8, х229-231/,

яллагдагч Д.Ёндонсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б.Тэмүүжинтэй 2013 оны 9 дүгээр сард танилцсан. Би үйлдсэн хэргүүдийг бүгдийг нь Б.Тэмүүжинтэй хамт явж үйлдсэн. 2014 оны 7 дугаар сард Наадмын өмнөхөн Б.Тэмүүжинтэй хамт өөрийнхөө барьдаг байсан “Тебе Сервис” компанийн таксигаар явж Бэлхийн эцсээс дээшээ яваад голын хажуу талын Монгол гэртэй айлын хаалганы цоожийг эвдэн орж, хар өнгийн 42 инчийн ЭлСиДи зурагтыг хулгайлсан. Уг зурагтыг аваад Нарантуул захын тэнд аваачаад танихгүй хүнд 130.000 төгрөгөөр зарсан. Одоо уг айлд очвол зааж өгч чадна. Наадмын дараа буюу 2014 оны 7 дугаар сарын дундуур Б.Тэмүүжинтэй хамт Бэлхийн эцсээс дээш гүний худгийн тэр хавиас 4 байшинд орж хулгай хийсэн. Эхний байшингаас 32 инчийн зурагт, хоёр дахь байшингаас 37 инчийн зурагт, 3 дахь байшингаас 32 инчийн зурагт хулгайлсан. Сүүлчийн байшингаас Ди Ди Иш антен хүлээн авагч хулгайлсан. Уг эд зүйлсээ Нарантуул зах дээр аваачиж танихгүй хүмүүст зарсан. 2014 оны 8 дугаар сарын эхээр бас Б.Тэмүүжинтэй хамт Бэлхийн эцэс рүү лагер руу очиж, 1 хашаанд байсан 2 байшингийн цонхоор орж, хоёр байшингаас тус бүр 1 ширхэг зурагт, нийт 2 ширхэг, 2 ширхэг Ди Ди Иш антен хүлээн авагчтай нь хулгайлсан. Уг эд зүйлсээ Нарантуул зах дээр аваачиж зарсан. 2014 оны 6 дугаар сарын 20-д өнгөрөөгөөд Б.Тэмүүжинтэй хамт яваад Бэлхийн эцсийн наахан талд байх байшингаас систем хөгжим, зурагт хоёрыг нь хулгайлсан. Уг байшингийн цонхоор нь мөн орсон, очвол зааж өгнө. Зурагт, хөгжим зэргийг Б.Тэмүүжин аваад явсан. Хаана, хэрхэн борлуулсныг мэдэхгүй байна. 2014 оны 9 дүгээр сарын эхээр 1 хашаанд байх 2 байшингийн  цонхоор орж, 21 инчийн жижиг зурагт, 2 ширхэг Ди Ди Иш антен хүлээн авагч зэргийг хулгайлсан. Мөн ойролцоо байх хашаанд байсан 1 байшингийн цонхоор нь орж, 27 инчийн зурагтыг антен хүлээн авагчтай нь цуг хулгайлсан. Уг эд зүйлсийг бүгдийг нь зарж борлуулсан. 2014 оны 9 дүгээр сарын дундуур Бэлхээс хойшоо яваад Сэлхийн зусланд байх улаан тоосгон байшинтай айлаас калебрь буу, Хятадын ЭлСиДи зурагт, хивс зэргийг хулгайлсан. Очвол зааж өгч чадна. Уг хэргийг Б.Тэмүүжин бид хоёр хамт явж үйлдсэн. Зурагтыг нь Б.Тэмүүжин авсан. Одоо надад хивс, буу хоёр нь байгаа.” гэх мэдүүлэг /хх4, х210-211/,

сэжигтэн Ц.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр мянган оюутны байрны хажуу талын  нийтийн хөлсний байранд өрөөндөө найз Б.Тэмүүжингийн хамт 17 цагийн үед байж байсан. Найз Б.Тэмүүжингийн хамт шатаар бууж байхад хоёр хүүхэд утсаараа тоглож байсан. Би жижиг биетэй хүүхдээс сим картаа хийгээд яриад өгье гэж хэлээд “Самсунг Галакси Эс 2” загварын гар утсыг нь авсан. Тэгээд өрөө рүүгээ орсон. Б.Тэмүүжин нөгөө хоёрыг дагуулаад тоглоомын газар руу явсан. Тэгэнгүүт нь би гар утсыг нь аваад явсан. Б.Тэмүүжинтэй нэг цагийн дараа утсаар ярьж байгаад офицер дээр уулзсан. Б.Тэмүүжин “Самсунг Галакси Эс 3” загварын гар утас авч ирсэн. Надад Б.Тэмүүжин “мань нь бас утсыг нь аваад ирлээ” гэхээр нь “явья” гэж хэлээд Монтел дээр очиж 90.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид хоёр 100 айлын тэнд очиж паабад архи уусан.” гэх мэдүүлэг /хх5, х186-187/,

хохирогч О.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2012 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 9 цаг өнгөрөөгөөд дэлгүүр дээрээ орлогоо авахаар иртэл Уянга “орлогын мөнгө, нэгжтэйгээ алга болчихсон байна, надтай хамт амьдардаг байсан 2 найз маань аваад явчихсан байна” гэж ярьсан. Тэгээд сая цагдаад дуудлага өгчихөөд байж байна гэж ярьсан. Дэлгүүрийнхээ орлогын мөнгийг маргааш өглөө нь ирж аваад бараандаа явдаг байсан, хулгай орсноос хойш оройдоо орлогын мөнгөө дэлгүүрийнхээ түлхүүртэй авдаг болсон. ...Уянгаагийн хэлснээр орлогын 780.000 төгрөг, 233.000 төгрөгийн цэнэглэгч карт хулгайд алдагдсан гэж хэлсэн. Уянга 2 найзынхаа дэргэд орлогоо тоолоод лангуун доороо тавиад явсан гэж ярьсан. Манай дэлгүүр тооллого хийгээгүй болохоор өөр ямар эд зүйлс алдагдсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан нүдэн баримжаагаар үнэтэй эд зүйлс маань байна.” гэх мэдүүлэг /хх1, х25-26/,

“...Тухайн үед дэлгүүрээс 1 өдрийн орлогийн 780.000 төгрөг, Мобикомийн 63.000 төгрөгийн нэгж /5.000 төгрөөр 3 ширхэг, 2.500 төгрөгөөр 11 ширхэг, 1.000 төгрөгөөр 18 ширхэг/, Скайтелийн 72.000 төгрөгийн нэгж /10.000 төгрөгөөр 2 ширхэг, 5.000 төгрөгөөр 1 ширхэг, 3.000 төгрөгөөр 7 ширхэг, 2.000 төгрөгөөр 8 ширхэг, 1.000 төгрөөр 10 ширхэг/, Жи мобайлийн 98.000 төгрөгийн нэгж /15.000 төгрөгөөр 1 ширхэг, 10.000 төгрөөр 7 ширхэг, 5.000 төгрөөр 5 ширхэг, 3.000 төгрөгөөр 4 ширхэг, 2.000 төгрөгөөр 7 ширхэг, 1.000 төгрөгөөр 12 ширхэг/ байсан. Эдгээр мөнгө, нэгжнүүд нь лангуун доор хайрцагтай ил байдаг байсан.” гэх мэдүүлэг /хх1, х27/,

хохирогч М.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...16 цагийн үед манай зуслангийн байшингийн хөрш айлын залуу болох Бат-Эрдэнэ миний утас руу залгаад “танай зуслангийн байшинд хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн зуслангийн байшиндаа 17 цагийн үед очиход байшингийн үүдний хаалганы баруун талын вакум цонхийг хөшиж  онгойлгосон байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг явуулж дууссаны дараа байшиндаа орж үзэхэд зочны өрөөний голын багана дээр бэхэлгээтэй байсан “Самсунг” загварын 32 инчийн ЭлСиДи зурагт, зурагтны доод тавиур дээр байсан Ди Ди Иш хүлээн авагч аппарат, баганы доод талд байсан “Панасоник” загварын систем хөгжим, зочны өрөөний ширээн дээр байсан Жи Мобайлын антентай 98885869 гэсэн дугаартай, шар өнгийн гар утас зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. ...Хар өнгийн “Самсунг” загварын 32 инчийн ЭлСиДи зурагтыг 2013 оны 7 дугаар сард “Номин” дэлгүүрээс 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хар өнгийн “Панасоник” загварын систем хөгжим 2013 оны 8 дугаар сард “Некст” дэлгүүрээс 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Ди Ди Иш хүлээн авагч аппаратыг 2013 онд 25.000 төгрөгөөр худалдан авч байсан. Жи Мобайлын шар өнгийн гар утсыг 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 3, 4 дүгээр хороололд байрлах Жи Мобайлын салбараас 110.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /хх1, х105-106/,

хохирогч Б.Самданхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 7 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед эхнэр Наранцацралын хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслан дахь байшингаасаа мах шарагч авахаар очсон. Гэтэл зуслангийн байшингийн гаднах хашааны том хаалгыг эвдчихсэн байсан. Дотогшоо орох гэтэл баруун хойд талын вакум цонхны салхивч нь онгорхой байсан. Тэгээд гэртээ ороход гал тогооны өрөөнд байсан том зурагт байхгүй, цаашаа унтлагын өрөөнд ороход хамаг юмыг онгичоод тараагаад хаячихсан байсан. Тэгээд 2 давхарт гарч үзэхэд тагтны хажуугийн цонхны харалдаа доор нь байсан майхан, 1 давхарт буйдангийн доор нь байсан ногоон өнгөтэй цүнх, цоо шинэ электрон жин, хүүхдийн тоглоом, саарал өнгийн ком цахилгаан багажнууд, цагаан өнгийн хайрцагтай ком багажнууд, Оросын цохилттой өрөм, Хятадын том жижиг 2 ширхэг тасдагч, дунд гарын ногоон өнгөтэй дрилл, Ди Ди Иш антены төхөөрөмж зэрэг зүйлс алдагдсан байсан. ...38 инчийн “Жи Ви ЭС” загварын ЭлСиДи зурагтыг 2010 онд Бээжингээс авч байсан, 2.800.000 төгрөгөөр үнэлж байна. Хар өнгийн ууттай, ногоон өнгийн алаг 2 давхар майхан, үүдэндээ гал тогоотой, 2012 онд скай их дэлгүүрийн гадна талаас худалдаж авсан, одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна. Ногоон өнгөтэй, 2 талдаа 4 ширхэг бариултай, ус нэвтэрдэггүй аяны цүнхийг 3 жилийн өмнө Шанхайгаас авсан, одоо 350.000 төгрөөр үнэлж байна. Электрон жинг 2013 онд 95.000 төгрөгөөр худалдаж авсан, цоо шинээрээ байгаа. Хүүхдийн тоглоомыг ноднин зун Эрээнээс 30.000 орчим төгрөгөөр худалдаж авсан. Дотроо цохилттой дриллтэй, олон хошуутай саарал өнгийн хайрцагтай цахилгаан ком багажийг 2013 онд 250.000 төгрөгөөр авсан. Цагаан өнгийн хайрцагтай ком багажнуудыг өнгөрсөн өвөл 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Оросын цохилттой өрөмийг 4-5  жилийн өмнө авсан, одоо 50.000 төгрөгөөр үнэлж байна. Хятадын том тасдагчийг 2013 онд 90.000 төгрөгөөр, жижиг улаан тасдагчийг 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Дунд гарын ногоон дрилл 2013 онд 45.000 төгрөөр худалдаж авсан. Ди Ди Иш антеныг комоор нь 2013 оны намар 180.000 төгрөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх1, х178-189/,

хохирогч И.Дагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 9-ний өглөө 11 цагийн орчим ирэхэд манай хүү Баттүшиг болон манай хоёрын байшингийн цонхыг хөшиж хулгай орж, эд зүйл алдагдсан байсан юм. Тэр өдөр хүү Нэргүйгийн байшинд бас хулгай орсон байдалтай байсан боловч эд зүйл алдагдаагүй байсан юм. Манай байшингийн вакум цонхыг хөшиж хулгай ороод бүх өрөөний эд зүйлсийг хөдөлгөж эмх замбараагүй болгосон байсан. Манай байшингийн 2 дугаар давхарт номын сангийн доод талд байсан ногоон алаг өнгийн хайрцагтай “Бош” үйлдвэрийн Германаас худалдаж авсан, шинэ цахилгаан дрилл алдагдсан, 1 давхарт байсан Ди Ди Иш антен хүлээн авагч 1 ширхэг, бас гал тогооны өрөөний тавиур дээр байсан Улаанбаатар нэртэй 0.75 граммын шинэ архи 1 ширхэг, Нийслэл лаазтай пиво 3 ширхэг, Сэнгүр шилтэй пиво 3 ширхэг, хөргөгчинд хийгээд хөлдөөсөн байсан бууз 2 кг орчим, 2 давхарын өрөөнд байсан чемодан дотроос хайрцагтай шинэ эрэгтэй хүний турсик 2 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байна.” гэх мэдүүлэг /хх2, х15-19/,

хохирогч Ч.Баасанбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд явж байхад манай аав Юндэнгийн утас руу ах Самаандагва залгаад “танай зуслангийн байшинд хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгаас хот руу гараад 18 цагийн үед зуслангийн байшиндаа очиход эд зүйлс эмх замбраагүй, хувцаснуудыг гаргаж тавьсан байдалтай байсан. Том өрөөнд байсан “Миринда” загварын цагаан өнгийн бартаат замын унадаг дугуй, “Леново” загварын 19 инчийн хар өнгийн компьютерийн монетор, “Асус” загварын “Коре Дуа Куад 2” үзүүлэлттэй процессор, 39 инчийн цагаан өнгийн “Шарп” загварын ЭлСиДи зурагт, Ди Ди Иш антен дамжуулагч аппарат, 3 ширхэг хувцасны хар өнгийн чемодан, уртасгагч залгуур зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. “Миринда” загварын цагаан өнгийн бартаат замын унадаг дугуйг 2014 оны 6 дугаар сард “Хоме плаза” дэлгүүрээс 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. “Леново” загварын 19 инчийн хар өнгийн компьютерийн монетор 2016 онд “Леново” дэлгүүрээс 580.000 төгрөгөөр авч байсан. “Асус” загварын “Коре Дуа Куад 2” үзүүлэлттэй процессорыг “Компьютер Ланд” дэлгүүрээс 2012 онд 800.000 төгрөгөөр авч байсан. 39 инчийн цагаан өнгийн “Шарп” загварын ЭлСиДи зурагт 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “БиЭсБи” дэлгүүрээс 680.000 төгрөгөөр авч байсан. Ди Ди Иш антен дамжуулагч аппарат 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 7 буудлын эцэст байрлах Ди Ди Иш төвөөс 180.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хар өнгийн чемоданыг Америк улсад явж байхдаа 2014 оны 2 дугаар сард 220 ам.доллараар авч байсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна. Үлдсэн 2 чемоданыг “Наран” их дэлгүүрээс 2003 онд худалдан авч байсан. Хэдэн төгрөгөөр авч байснаа сайн санахгүй байна. Одоо тус тусад нь 300.000 төгрөгөөр үнэлж байна. Уртасгагч залгуурыг 2012 онд “БиЭсБи” дэлгүүрээс 35.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /хх2, х75-77/,

хохирогч Ж.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед гэртээ ирээд хаалгаа онгойлгох гээд түлхэхэд манай хаалга онгойхгүй байсан. Тэгээд бага зэрэг хаалгаа түлхээд завсраар нь харахад манай гэрийн доторх эд зүйлс ундуй сундуй болсон байдалтай, үүдний өрөөний хоолны ширээгээр хаалгыг дотроос нь даруулсан байдалтай байсан. Тэгэхээр нь би манай гэрт хулгай орсон гэдгийг мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай байшингийн баруун тийш харсан цонхны салхивчаар хулгайч орсон байсан ба цонхны гадна талын төмөр хаалтыг эвдэн хулгайч орсон байсан. Ингээд алга болсон зүйлсээ гэр дотроо орж бүртгэхэд манай байшингаас тухайн үед нь үзэхэд “ТиСиЭл” загварын 46 инчийн ЛЕД зурагт 1 ширхэг, “Эсер” загварын зөөврийн компьютер, эрэгтэй хүний богино куртик, таблет, “Самсунг” загварын камерийн хяналтын ЭлСиДи компьютерийн дэлгэц, хяналтын камерийн бичлэгийн төхөөрөмж, эрэгтэй хүний хар өнгийн төмөр “Жеорже Армани” брендийн бугуйн цаг, ягаан өнгийн “Самсунг” загварын гар утас зэрэг эд зүйлс алдагдсан гэж бүртгүүлсэн. Сүүлд үзэхэд бас бус жижиг эд зүйлс алдагдсан байсан. Зөөврийн хард диск алдагдсан.” гэх мэдүүлэг /хх2, х112/,

хохирогч Ж.Давааноровын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр манай эхнэрийн төрсөн дүү Ганболд миний 2 хүүхдийн хамт манай зуслангийн байшин болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгай тоотод 13 цагийн орчим очиход манай байшингийн хаалга нь онгорхой, байшин доторх хамаг юмыг эмх замбараагүй тараасан байдалтай байна, танай байшинд хулгай орсон байна гэж миний гар утас руу залгаж хэлсэн. Тэгээд би өөрийн гар утаснаас 102 руу залгаж цагдаагийн байгууллагад хандсан. Манай байшингаас Скай ворд загварын 47 инчийн ЭлСиДи хар өнгийн зурагт, манай хадам аав Ж.Баатаржавын хуучин ТОЗ-8 загварын буу зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн хүнсний материал алдагдсан. Манай гэрээс алдагдсан зурагт хар өнгийн ЭлСиДи зурагт. Энэ зурагтыг 2005 онд 1.500.000 төгрөгөөр авч байсан. Мөн ТОЗ-8 загварын буу нь гол төмөрийг нь тайрсан, урд хошууг нь залгаж хар лентээр ороосон, гар хийцийн модтой, модны лакаар лакадсан байсан. Манай хадам ааваас өвлөгдөж ирсэн ба 500.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх2, х143/,

хохирогч М.Энх-Амарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Булган аймагт хөдөө явж байхад манай аав над руу залгаад танай зуслангийн гэрт хулгай орсон байна. Цагдаагийн байгууллагад хандсан, одоо ирж байгаа гэж хэлсэн. 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зуслангийн байшиндаа очиж гэрээ шалгахад манай зуслангийн байшингаас хивс, том зурагт, Ди Ди Иш антен зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Самсунг загварын 39 инчийн дээр үеийн зурагт байгаа юм. 9 жил хэрэглэж байгаа зурагт одоо 1.800.000 төгрөгөөр үнэлж байна. Хивс бол 8 тахилгатай эрдэнэт хивс байгаа юм. Хивсээ одоогийн зэх зээлийн ханшаар 700.000 төгрөгөөр үнэлж байна. Ди Ди Иш антенаа 80.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх2, х211-212/,

 хохирогч М.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай хүргэн Аваасүрэн утасдаад танайд хулгай орчихсон байна гэхээр нь зуслангийн байшиндаа очсон юм. Манай зуслангийн байшингийн цонх онгойсон байдалтай, гэрт байсан 42 инчийн “Сони” загварын ЛЕД зурагт, гал тогооны шүүгээнд байсан дунд гарын мөнгөн аяга, Ди Ди Иш антен хүлээн авагч зэрэг эд зүйлс алдагдасан байсан. Зурагтыг Наадмын өмнө “Наран” дэлгүүрээс 1.500.000 төгрөгөөр авч байсан. Миний төрсөн өдрөөр бэлгэнд өгч байсан хурандаа Ч.Хүрэлбаатар гэсэн бичигтэй аяга байгаа юм. Ди Ди Иш антен мөн наадмын өмнө авсан ба ажлын хөлстэйгээ нийт 200.000 төгрөг болж байсан.” гэх мэдүүлэг /хх2, х215-216/

хохирогч Н.Ашитын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Отгонжаргал 19 цагийн үед манай гэрт хулгай орсон талаар утсаар хэлсэн. Зуслангийн байшиндаа иртэл манай байшингийн жижиг цонх нь онгорхой, доторх эд зүйлс нь ундуй сундуй байсан. ...”Самсунг” загварын 37 инчийн ЭлСиДи зурагт, цохилттой өрөм, Ди Ди Иш хүлээн авагч, хийлдэг ор, 20 метрийн урттай монел уртасгагч, гар автомашин угаагч зэрэг эд зүйл алдагдсан. ...Би зурагтаа 2010 онд 1.150.000 төгрөгөөр “Наран” дэлгүүрээс, цохилттой өрөм 120.000 төгрөгөөр 100 айлаас авч байсан. 20 метр уртасгагчаа 45.000 төгрөгөөр авч байсан. Хийлдэг ороо өнгөрсөн жил 300.000 төгрөгөөр авч байсан. Одоогийн зах зээлийн ханшаар тухайн эд зүйлсээ авч байсан үнээрээ үнэлнэ.” гэх мэдүүлэг /хх3, х59/,

хохирогч А.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 24-ний орой манай манаач “танай гэрт хулгай орсон байна” гэж манай нөхөр рүү залгасан. Тэгээд би дуудлага өгөөд нөхрийн хамт гэрээсээ гараад шууд зуслангийн байшиндаа очсон. Тэгээд зуслангийн байшинд ирэхэд хулгайч нар явсан байсан. Манай зуслангийн байшингийн доод хаалгаар орж эд зүйлс авсан байсан. Тухайн үед гэрээс ЭлСиДи зурагт, “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашины 4 ширхэг дугуй зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Гэрийн эд зүйлийг бүгдийг нь эмх замбараагүй болгосон байсан. Зурагт нь хар өнгийн 50 инчийн ЭлСиДи зурагт, “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашины 17 радиустай никел обудтай дугуй байсан.” гэх мэдүүлэг /хх3, х87-88/,

хохирогч С.Наранзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед өөрийн зуслангийн байшин болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын задгай тоотод нөхөр хүүхдүүдийн хамт очсон. Тэгээд хашааны хаалгыг онгойлгон дотогш орж байшингийн хаалгаа түлхүүрээр онгойлгон ороход гэрийн хамаг эд зүйл эмх замбараагүй онгичсон байдалтай байсан ба зочны өрөөний урд талын цонхны порчек онгорхой байсан. Тэгээд хулгай орсон гэж мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай байшингийн зочны өрөөнд байсан “ТиСиЭл” загварын хар өнгийн 32 инчийн ЭлСиДи зурагт, шатны доор байсан “БОШ” брендийн цахилгаан хөрөө, тасдагч, цахилгаан дрилл плита зүсэгч, цахилгаан хэмжих хэрэгсэл, хонины ястай мах, бахь, отверк, алх, цахилгааны тоолуур зэрэг эд зүйл алдагдсан байсан. “ТиСиЭл” загварын хар өнгийн 32 инчийн ЭлСиДи зурагтыг 2014 оны 5 дугаар сард Нарантуул захаас 400.000 төгрөгөөр худалдан авч байсан. “БОШ” брендийн цахилгаан хөрөөг 2010 онд 600.000 төгрөгөөр авч байсан. Тасдагч цахилгаан дрилл, плита зүсэгчийг 2010 онд 150.000 төгрөгөөр авч байсан. Цахилгаан хэмжих хэрэгслийг хэзээ, хаанаас авсанаа мэдэхгүй байна, одоо 55.000 төгрөгөөр үнэлж байна. 14 кг хонины ястай мах байсан ба үнэлж мэдэхгүй байна. Бахь, отверк, шар иштэй хар алх, цахилгаан тоолуурыг гурвалжингийн захаас 30.000 төгрөгөөр худалдан авч байсан. Чирнелэн ягаан өнгийн үүргэвчийг аялалын дэлгүүрээс 2010 онд 80.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /хх3, х110-111/,

хохирогч Л.Гунгаажанцангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 9 дүгээр сарын сүүлээр манай зуслангийн байшин болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн аманд байрлах байшинд хулгай орж, 37 инчийн “Самсунг” загварын зурагт болон Ди Ди Иш хүлээн авагч антен зэрэг зүйл хулгайд алдсан. Тухайн үед манай байшингийн вакум цонхыг хөшиж хулгай орж, эд зүйлс алдагдсан байсан. Манай гэрээс өөр зүйл аваагүй байсан. Зурагтаа 990.000 төгрөгөөр авч байсан. Харин Ди Ди Иш хүлээн авагчаа 185.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо авсан үнээрээ үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх3, х137-138/,

хохирогч Н.Болдсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...өөрийн ах Болдбаатартай хамт зуслангийн байшин руугаа 17 цагийн үед явсан. Тэгээд очсон чинь манай байшингийн баруун тийшээ харсан гадна талын сараалжин төмрийг модоор хөшиж хугалаад, вакум цонхны порчикоор нь хулгайч ороод том өрөөнд байсан 21 инчийн ЭлСиДи зурагт, Ди Ди Иш станц, 40 литрийн төмөр бетон, гал тогооны шургуулганд байсан дунд гарын мөнгөн аягыг аваад явсан байна лээ. Бас манай эхнэрийн унталгын өрөөний орон дээр байсан савхин дээлийг бас хулгайлсан. Ер нь гэр доторх бүх эд зүйлсийг эмх замбараагүй болгоод, зуслангийн байшингийн хаалгыг онгойлгоогүй байна лээ, орж ирсэн цонхоороо буцаад гарсан байна.” гэх мэдүүлэг /хх3, х175-177/,

 хохирогч Э.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах Цуурайтын задгайд байх зуслангийн байшиндаа очиход цагдаа нар манай зуслангийн байшинд ирчихсэн байсан. Угаасаа манайхан тэр өдөр зуслангийн байшин руугаа явж байтал цагдаагийн газраас манай нөхөр рүү залгаад “танай байшинд хулгай орсон байна” гэж хэлсэн юм. Тэгээд бид байшиндаа очтол зуслангийн 2 давхар дүнзэн байшингийн урд талын гал тогооны нэг давхарын вакум цонхны гадна талын төмөр сараалжин хаалтыг нь хөрөөдөөд дотор талын цонхыг хөшиж орсон байна. Ямар ч байсан цонх нь хагараагүй байсан. Тэгээд хаалгыг нь татаад онгойлгож чадаагүй байсан. Байшин дотроо ороод эд зүйлсээ бүртгээд үзтэл 1 давхарын том өрөөнд суурин дээр байсан 42 инчийн ЭлСиДи зурагт, мөн урд талын жижиг өрөөнд байсан “Трейк” брендийн хар хөх өнгийн алаг судалтай том уулын дугуй, жижиг өрөөнд байсан машин угаадаг насос, уртасгагчийн хамт, хойд талын жижиг хувцасны өрөөний шүүгээн дээр байсан “Никон” загварын дижитал зургийн аппарат, уг өрөөнд байсан том 2 хүний нөгөөн болон цагаан өнгөтэй 2 ширхэг хөнжил, улаан хүрэн өнгийн аялалын үүргэвч, том өрөөний цонхны тавцан дээр байсан “Сваровски” тунгалаг өнгийн бага зэргийн унждаг ээмэг 1 хос, гал тогооны өрөөний шүүгээний дээд талын шургуулганд байсан цагаан өнгийн хайрцагтай жижиг сажиг боолт тайлдаг хошуутай иж бүрдэл бүхий багажны хайрцаг бас алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх3,х223-225/

хохирогч Б.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай охин Баяржаргал нь 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хададтын задгайд байрлах байшинд хулгайч орж, гэрт байсан “Сони” загварын 32 инчийн ЭлСиДи зурагт, “Хайер” загварын печь зэрэг эд зүйл хулгайд алдагдсан гэж надад хэлсэн. Хар өнгийн 32 инчийн “Сони” загварын 32 инчийн ЭлСиДи зурагт 2012 оны 7 дугаар сард “БиЭсБи” дэлгүүрээс 500.000 төгрөгөөр худалдан авсан. “Хайер” загварын печийг 2012 онд Нарантуул захын хажууд байрлах “Хайер” төвөөс 140.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /хх4, х25-26/,

хохирогч Д.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 9 дүгээр сарын сүүлээр манай зуслангийн байшин болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгайд байх зуслангийн байшинд хулгай орж, 39 инчийн “ТиСиЭл” загварын ЛЕД зурагт, Ди Ди Иш хүлээн авагч авч явсан, бас байшингийн 1 цонхыг хагалж сүйтгэсэн байсан. Зурагт нь саарал өнгийн 39 инчийн ЛЕД зурагт, их нимгэн сүүлийн үеийн “ТиСиЭл” загварын зурагт байсан. Би хулгайд алдагдсан зурагтаа 700.000 төгрөгөөр үнэлж байна. Ди Ди Иш антен 150.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх4, х49-50/,

хохирогч Б.Хишигдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүүхдүүд сургуульд орох гээд зуслангаасааа буусан юм. Тэгээд 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр зуслангийн байшин болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, сэлхийн зуслан дахь байшиндаа иртэл хулгай орсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 32 инчийн зурагт, Ди Ди Иш  хүлээн авагч, манай аавын аяны ширээ сандал, машины багаж зэрэг эд зүйл алдагдсан байна. 32 инчийн “Шарп” загварын ЭлСиДи зурагтыг 300.000 төгрөгөөр, Ди Ди Иш хүлээн авагчийг 200.000 төгрөг, аяны ширээ сандалны комыг 80.000 төгрөгөөр, машины том хайрцагтай багажыг 590.000 төгрөгөөр, гар дриллыг 90.000 төгрөгөөр, цахилгаан дриллыг 220.000 төгрөгөөр, бүргэд хаалгыг 150.000 төгрөгөөр үнэлсэн.” гэх мэдүүлэг /хх4, х80-81/,

хохирогч Б.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зусланд байх байшинд манай дүү Жавхлан ирэхэд манай байшинд хулгай орж ЭлСиДи зурагт, цахилгаан дрилл зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Манай байшингийн баруун талын жижиг цонхоор хулгайч орсон байсан. 27 инчийн хятад “Вейюү” гэсэн нэртэй ЭлСиДи хар өнгийн зурагтыг 280.000 төгрөгөөр үнэлнэ. Саарал хайрцагтай цохилттой дриллийг 56.000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг /хх4, х106-107/,

хохирогч А.Насандэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед гэртээ ирсэн чинь манай байшингийн нэг давхарын баруун талын цонх онгорхой байсан. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзсэн чинь “Фунай” загварын 40 инчийн зурагт, мөн Ди Ди Иш зурагтын хүлээн авагч алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хх4, х142/,

хохирогч Э.Тэгшээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хөлсний байрны коридорт 14 цагийн үед найз Эрдэнэ-Очирын хамт тоглож байхад манай байранд шинээр орсон хоёр ах ирээд “утсаараа ганц яриулаач” гээд гуйгаад байсан. Тэгээд бид хоёр “өгөхгүй” гэхэд “гуйж байна” гэхээр нь Эрдэнэ-Очир утсаа өгөөд яриулсан. Цэнэг дуусч байгаа гэхэд би “дээшээ ороод цэнэглээд ярья” гээд нэг ах нь Эрдэнэ-Очирын утсыг аваад явсан. Нөгөө ах бид хоёрыг “интернэт орж тоглоё” гэж хэлэхээр нь бид хоёр зөвшөөрөөд хамт явсан. Интернэтэд ороод дөнгөж сууж байхад нөгөө ах “би найз руугаа яриадхая” гээд миний утсыг аваад Очироогоос “чиний дугаар хэд билээ” гэж асууж байсан. Тэгээд нэг харахад алга болчихсон байсан. Бид хоёр байран дээрээ ирээд хайсан боловч олдоогүй. Байрныхаа үүдэн дээр нилээн удаан хүлээсэн боловч олдоогүй.” гэх мэдүүлэг /хх5, х174/,

хохирогч Н.Уугантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн үед ээж Алгирмаагийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц 5-107 тоотод аавын  гэрт байж байтал хажуу өрөөний гэх хоёр залуу орж ирсэн. Тэгээд Батзориг гэх залуу нь манай ээжийн “Самсунг Галакси Ноте 1” загварын гар утсыг “найз охин ирэх гэж байгаа тосох гэсэн юм, утсаа өгч байгаач” гээд аваад гарсан. Тэгтэл нөгөө залуу буюу Б.Тэмүүжин надаас миний “Ай фон 5 Эс” загварын гар утсыг аваад “ахтайгаа ярих гэсэн юм” гэсэн. Тэгээд тэр залуу миний гар утсыг аваад өрөөндөө орохоор нь би “утсаа авья” гээд араас нь орох гэтэл өрөөнийхөө хаалгыг түгжчихсэн. Тэгээд би ээжийн хамт хаалгыг нь нүдсэн чинь онгойлгохгүй байсан бөгөөд гараад хартал цонхоор гараад зугтаачихсан байсан.” гэх мэдүүлэг /хх5, х236-237/,

хохирогч В.Соронзонболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байрлах зуслангийн байшиндаа очиход баруун талын цонхны хамгаалалт төмрийг унагаагаад салхивчаар нь ороод зурагт, Ди Ди Иш хүлээн авагч, удирдлагатай нь 2 ширхэг нарны зайн гэрэл зэрэг эд зүйлс алга болсон. 42 инчийн ЭлСиДи зурагтыг Америкаас 2012 онд 1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо 1.800.000 төгрөгөөр үнэлж байна. Ди Ди Иш хүлээн авагч, удирдлага, карттайгаа 100.000 төгрөгөөр авч байсан. Хятад улсаас авч байсан 2 ширхэг гэрэл одоогоор 20.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх6, х153/,

хохирогч Н.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Хүрэлшагай, найз Тунгаадоржийн хамт манай зуслангийн байшинд 17 цаг 30 минутын үед очиход зуслангийн байшингийн 1 давхарын 00-н өрөөний цонхыг гадна талаас нь хөшиж онгойлгон хулгай орсон байсан. Тэгээд манай нөхөр байшиндаа ороход гэрт хулгай орсон байсан гэдгийг мэдээд гэрийнхээ эд зүйлд хүрэлгүй цагдаа дуудаж, үзлэг шалгалт хийлгэсэн. Манай гэрт цагдаа нар гар хурууны хээ үзэж, үзлэг шалгалт хийж дууссаны дараа алдагдсан эд зүйлсээ бүртгэхэд манай гэрийн 1 давхарын том өрөөнд зурагтын тавиур дээр байсан 42 инчийн “Сони” загварын ЭлСиДи зурагт, 2 давхарын том өрөөнд зурагтын тавиур дээр байсан 46 инчийн “Сони” загварын зурагт, 1 давхарын том өрөөний зурагтын тавиур дээр байсан “Сони” загварын дивиди тоглуулагч, Ди Ди Иш хүлээн авагч төхөөрөмж, 1 давхарын ширээний сандал дээр байсан тэмээний ноосон хантааз, 2 давхарын унтлагын өрөөний тольтой шүүгээний шургуулганд байсан зүрх, түлхүүртэй кулонтой монетон эмэгтэй хүний нарийн гинж, 1 давхарын ширээний шүүгээнд байсан богино долгионы 2 ширхэг шинэ станц, 2 ширхэг хэрэглэж байсан станц зэрэг эд зүйл алдагдсан гэж тухайн үед мэдэгдсэн. Сүүлд алдагдсан эд зүйлээ дахин шалгахад 2 давхарын том өрөөний газар шалан дээр байсан 21 инчийн “Самсунг” загварын ЭлСиДи зурагт алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх7, х105-106/,

хохирогч М.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр манай ээж над руу залгаад “пабад хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөрт нь ирээд харахад манай пабын хаалганы цоожийг хөшиж хаалгыг нь онгойлгоод хулгай ороод дотроос нь эд зүйл алдагдсан байна. Би 43 инчийн “Самсунг” загварын зурагтыг 2012 онд 599.000 төгрөгөөр авч байсан юм. Одоо би уг үнээр нь үнэлнэ. Караоке машиныг би 2015 оны 3 дугаар сард 1.200.000 төгрөгөөр авч байсан. Одоо тэр үнээр нь үнэлнэ. Камерийн хүлээн авагчийг 2015 онд 300.000 төгрөгөөр авч байсан. Мөн Сархад архи 0.75 литрийн 12.800 төгрөг, Боргио пиво 1 ширхэг 1.100 төгрөг, Сэнгүр пиво 1 ширхэг 1.140 төгрөг, Нийслэл пиво 1 ширхэг 1.150 төгрөг, Сэрүүн пиво 1 ширхэг 1.150 төгрөг, Мулти ундаа 1 ширхэг 840 төгрөг, “Нэмэх цэ” ундаа 1 ширхэг 1.150 төгрөг, лаазтай кола ундаа 1 ширхэг 1.100 төгрөг, чипс 1 ширхэг 3.800 төгрөг, шоколад 1 ширхэг 1.150 төгрөг, самар 2 ширхэг нийт 1.600 төгрөг, бохь 2 ширхэг нийт 1.300 төгрөг, Рэд булл 1 ширхэг 1.100 төгрөг, Фузе теа 1 ширхэг 1.000 төгрөг, Паанч ундаа 2 ширхэг нийт 2.000 төгрөг, “Нэмэх цэ” ундаа 1 ширхэг 1.900 төгрөг, Фуш 1  ширхэг 900 төгрөг, ус 250 төгрөг, “ЭмСиЭс” ундаа 2 ширхэг 600 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байна.” гэх мэдүүлэг /хх7, х150-151/,

гэрч З.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Тэмүүжин буудалд байж байхад надад “чи юу ч болж байсан хамт байж чадна биз дээ” гэхээр нь “чадна” гэсэн чинь “би Уянгийн орлогыг нэгжтэй нь авчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи яаж байгаа юм бэ” гээд чамаас сална гэж уурлаад буудлаас гарч яваад интернэтэд ороод Б.Тэмүүжинтэй харьцаад “уучлаарай” гээд байхаар нь эргэж уулзсан. Б.Тэмүүжинтэй уулзаад “дахин тэгэхгүй” гээд байхаар нь эвлэрсэн. ...Үйлчилгээний төв дээр очоод “бэлэн мөнгө байхгүй” гэж Тэмүүжин хэлээд хамт явсан. Юнителийн нэгж байхгүй, бусад нэгж байсан. Ингээд нийт 100.000 төгрөг болсон гэж Б.Тэмүүжин хэлсэн. Буцаад тэр буудалдаа хоёр хоносон. Маргааш нь ямар ч мөнгөгүй болоод Үйлчилгээний төвд гар утсаа ломбарданд тавих гэж явж байтал цагдаа бид хоёрыг бариад авсан.” гэх мэдүүлэг /хх1, х29-30/,

гэрч Х.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Мөнхбаяр манай дэлгүүр дээр ирээд тэрнээс хойш надтай хамт байсан. 22 цаг өнгөрөөгөөд Б.Тэмүүжин ирээд бид гурав хамт байж байгаад 23 цаг 50 минутын үед хаалгаа барьчихаад Мөнхбаяр лангуун дээр бараа өрж өгөөд би орлогын мөнгөө тоолж байхад Б.Тэмүүжин, Мөнхбаяр нар миний 2 талд суугаад харж байсан. Намайг бүхэл мөнгөө тоолж дууссаны дараа Б.Тэмүүжин “хэдэн төгрөгийн орлого орсон байна” гэж асуухаар нь би “570.000 төгрөг байна” гэж хэлтэл “бага орсон байна шүү дээ” гэж хэлснээ “мөнгийг чам шиг тоолдоггүй шүү дээ, мөнгийг ингэж тоолдог юм” гээд бүх мөнгийг тэгшилж байгаад ширээн дээр тавиад “ингэж тоолдог шүү дээ” гээд харуулаад байсан. Миний тоолсон мөнгийг дуустал нь тоолоогүй буцаагаад өгсөн. Тэгээд 1.000 төгрөгийн дэвсгэртээр доошоо байдаг мөнгөнүүдээ тоолоход 210.000 төгрөг байсан. Урьдны тоолсон 570.000 төгрөг дээр 210.000 төгрөгийг нэмээд тэр өдрийн нийт орлого 780.000 төгрөг болсон. Надаас Б.Тэмүүжин “нийт хэдэн төгрөгийн орлого орсон байна” гэж асуугаагүй. Манай дэлгүүр Скайтел, Мобиком, Жи Мобайл, Юнителын цэнэглэгч карт зардаг. Үлдсэн цэнэглэгч картуудаа холиод тоолоход 233.000 төгрөгийн нэгж байсан. Би мөнгө хийдэг хайрцаган дотроо орлогын мөнгө болон үлдсэн цэнэглэгч картаа хийгээд лангуун доороо тавиур дээр тавьчихаад дэлгүүрийнхээ хогийг шүүрдээд, дэлгүүрээ хаагаад бид гурав хөлсөлдөг байр руугаа явсан. ...Би 8 цагийн үед дэлгүүр дээрээ очоод лангууны доор тавьсан мөнгө хийдэг хайрцагаа үзэхэд дотор нь 10 болон 20 төгрөгийн дэвсгэртээс бусад бүх мөнгийг нь аваад явчихсан байсан. Тэгээд байж байтал нэг хүн орж ирээд “нэгж авъя” гэхээр нь үзтэл нэгжийг бас аваад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх1, х31-32/,

гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай урд айл болох М.Жаргалсайханы хашаанаас ус авахаар ороход үүдний баруун талын цонх онгорхой, хулгайч орсон байдалтай байсан. Би цагдаад мэдэгдээд, М.Жаргалсайханд мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг /хх1, х110-111/,

гэрч Л.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ди Ди Иш антены цагаан өнгийн хүлээн авагч, удирдлага нь мөн байна. Манайхаас алдагдсан 32 инчийн ЭлСиДи зурагтны “Самсунг” загварын удирдлага нь мөн байна. Гомдолтой байна, хулгайч нарт хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч байна.” гэх мэдүүлэг /хх1, х112/,

гэрч Т.Дамдиндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 14 цаг 30 минутанд Б.Тэмүүжин нь над руу 99964357 дугаараас “...агаа Б.Тэмүүжин байна, та надад ганц шөнө автомашинаа өгөөч тэгэх үү, би цэвэрхэн таксинд яваадхая, ямар ч асуудалгүй” гэж мессэж бичсэн. ...Тэгээд Б.Тэмүүжин рүү “ирээд ав” гэж хэлсэн. Тэгээд орой нь 22 цаг өнгөрөөд гэртээ байж байтал Б.Тэмүүжин хүрч ирээд миний 66-77 УНЛ улсын дугаартай “Тоёота Гранд Марк 2” загварын цагаан өнгийн автомашиныг ганцаараа гэрт орж ирж авсан. ...Тэгээд маргааш нь 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өглөө автомашиныг минь авчирч өгөхгүй болохоор нь буцаагаад холбогдох гэтэл холбогдож чадаагүй. Орой 21 цагийн үед над руу нэг хүн залгаад Б.Тэмүүжинг цагдаад баригдсан гэдгийг хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х116/,

гэрч Ж.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...жижиг 32 инчийн “Панасоник” загварын зурагтыг зун Б.Тэмүүжингээс 100.000 төгрөөр авна гэж тохироод бэлнээр 35.000 төгрөгийг түүний найз охинд өгөөд үлдсэн мөнгийг нь тэгж байгаад өгнө гээд орхисон. Уг зурагтыг хадам аав Дансрангийнд өгсөн. 42 инчийн том зурагтыг Б.Тэмүүжинд өөрийнхөө хятад зурагтаар солиод, зөрүү мөнгийг нь өгнө гэж авсан. Ёндонсамбуу нь 7 дугаар сарын үед компьютер, “Самсунг” загварын дэлгэц авчирсан. Уг компьютер нь асахгүй байсан. Ямар учиртай компьютер болохыг асуухад “хямдхан авч байгаа” гэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х119-120/,

гэрч Л.Наранцацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өглөөний 10 цагийн үед нөхөр Б.Самданхүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай зуслангийн байшиндаа ирэхэд хашааны том хаалга дотогшоогоо түлхэгдээд гажсан маягтай байсан. Тухайн үед үхэр мал шүргээд ийм болчихсон байна гэж бодоод дотогшоо орсон. Байшингийнхаа хаалгыг түлхүүрээрээ онгойлгоод ороход хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл мэдэгдээгүй байсан. Байшинд ортол 1 давхарын орны хөнжил гудсыг онгичсон байдалтай эмх замбараагүй болгоод тавьчихсан байсан. Тэгээд гайхаад унтлагын өрөө рүү ороод хартал унтлагын өрөөний салхивч онгорхой байсан. Урд талын өрөөндөө яваад ортол 38 инчийн ЭлСиДи зурагт, Ди Ди Иш антены төхөөрөмж байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудаад ирэхээр нь хамт ороод 2 давхарт үзэхэд цонхны доор харалдаа байсан майхан алга болсон байсан. Авдарыг онгичсон байсан. Хулгайч орсон нь тодорхой болсон. 38 инчийн “ЖИ ВИ ЭС” загварын ЭлСиДи зурагт, хар өнгийн ууттай, ногоон өнгийн алаг 2 давхар майхан, үүдэндээ гал тогоотой, ногоон өнгөтэй 2 талдаа 4 бариултай, ус нэвтэрдэггүй аяны цүнх, электрон жин, хүүхдийн тоглоом, дотроо цохилттой дриллтэй, олон хошуутай саарал өнгийн хайрцагтай цахилгаан ком багаж, Оросын цохилттой өрөм, Хятадын том тасдагч, жижиг улаан тасдагч, дунд гарын ногоон дрилл, Ди Ди Иш антены төхөөрөмж зэрэг эд зүйлс байсан.” гэх мэдүүлэг /хх1, х185-186/,

гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 15 цаг 40 минутын орчим хүргэн ах болох Давааноровын лагер дээр унадаг дугуй аваачиж тавих гэж очсон. Тэгтэл манай хүргэн ахын байшингийн цонх нь онгорхой хулгай орсон байдалтай байсан. Тэгээд би хүргэн ах Давааноровт утсаар залгаж хэлээд цагдаагийн байгууллага дуудсан. Намайг хүргэн ах Давааноровын байшинд ороход цонх нь онгорхой байсан. Би хүргэн ахын гэрт байнга байдаггүй болохоор юу алга болсон талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх2, х146/,

гэрч У.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлхэд байх манай зуслангийн байшинд хулгай орж, эд зүйл алдагдсан. “Сони” загварын 42 инчийн зурагт, хажуу талын бөөрөн дээрээ “Хүрэлбаатараас Энхбаярт дурсгав” гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Ди Ди Иш суурин төхөөрөмж зэрэг миний мэдэж байгаагаар иймэрхүү эд зүйл алдагдсан. ...хулгай орох үеэр манайх гэр бүлээрээ урагшаа явчихсан байсан юм. Манай байшинд засварын ажил хийж байсан хүргэн Аваасүрэн бид нарыг урдаас ирэх үеэр манай байшинд юм янзлах гэж очоод хулгай орсныг мэдээд бид нарт хэлсэн. Байшингийн баруун талын жижиг вакум цонхоор хулгай орсон байсан.” гэх мэдүүлэг /хх2, х223/,

гэрч Г.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр манай охины эмчийнх нь хурим болж байсан. Тэнд сууж байтал манай нөхөр рүү манай зуслангийн байшингийн хөрш Отгонжаргал гэх хүн залгаад “танай байшингийн цонх онгорхой байна. Дотор талд нь байгаа эд зүйлс замбараагүй байна” гэж хэлсэн. Тэндээсээ нөхөр бид хоёр 13 дугаар хороолол орж автомашинаа аваад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах зуслангийн байшиндаа очиход хулгай орчихсон байдалтай байсан. Эхлээд бид хоёр байшингаа тойроод үзэхэд байшингийн урд талын жижиг цонх онгорхой байсан. Хаалганд ямар нэг эвдрэлгүй, хаалгыг дотроос нь онгойлгосон юм шиг байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд гэр доторх эд зүйлс эмх замбараагүй байдалтай байсан учир цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх3, х63/,

гэрч Ц.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн өдөр 13-14 цагийн хооронд санагдаж байна, байрны найз Тэгшээтэй коридорт юм яриад сууж байтал манай байранд шинээр орсон хоёр ах бид хоёр дээр ирээд “утсаарааа яриулаач” гэж хэлсэн. Эхлээд “үгүй” гэхэд гуйгаад байхаар нь би утсаа өгсөн. Ярьж байхад цэнэг дуусаж байгаа гэхэд “дээшээ гараад цэнэглээд ярчихъя” гэж хэлээд гэр рүүгээ явсан. Жижиг биетэй ах бид хоёрыг “интернэт орж тоглоё” гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд интернэт орсон. Намхан нь Тэгшээгийн утсыг гуйж авч байсан. Тэгээд алга болчихсон. Бид хоёр тэр ахыг хайсан боловч олдоогүй.” гэх мэдүүлэг /хх5, х176-177/,

иргэний нэхэмжлэгч Г.Эрхэмбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 7 дугаар сарын эхээр Б.Тэмүүжин над руу залгаад “эгчийнхээс авч ирсэн зурагт байна, та авах уу” гэхээр нь би тухайн үедээ зурагтгүй байсан болохоор “үзье” гэсэн. Тэр үед Б.Тэмүүжин манайд уг “Хаер” загварын зурагтыг аваад ирсэн. Тэгээд би уг зурагтыг Б.Тэмүүжингээс өөрийн хуримын бөгжийг 150.000 төгрөөр ломбарданд барьцаанд тавиад, эхнэрээс 50.000 төгрөгийг нэмээд нийт 200.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх тайлбар /хх1, х123/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлэн ирүүлсэн 2 ширхэг гарын мөр болон хохирогч нарын 4 ширхэг гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 7 дугаартай наалтуузан дахь “1 ширхэг гарын мөр” гэж хаягласан 1 ширхэг гарын алганы хээ нь MN003420002335 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Болдын Тэмүүжингийн зүүн гарын алганы хээтэй тохирно...” гэх 3447 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х128-129/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х56-58, х157-159, х241-250/, /хх2, х50-52, х97, х126-127, х170-173/, /хх3, х41-42, х98-101, х159-161, 207-210/, /хх4, х12-13, х67-68, х131-132/, /хх7, х58-59, х131-132/,

Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х59-64, х167-169/, /хх2, х2-8, х53-54, х98-101, х129-130, х178-186/, /хх3, х53-55, х103-104, х166-168, х213-216/, /хх4, х18-19, х71-73, х134-135/, /хх7, х80-83/,

Эд зүйлийн үнэлгээ /хх1, х108-109, х181-184/, /хх2, х22-24, хх2, х80-81, х115-116, х145, х209, х213, х218/, /хх3, х61, х90, х113-114, х140-141, х179-180, х226-227/, /хх4, х28, х51, х83-84, х109-110, х143/, /хх5, х194, х207/, /хх6, х161/, /хх7, х109, х156-157, х233-234/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх1, х68, х74/,

Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх1, х79/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх1, х81/, /хх2, х204/

Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх1, х173-174/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Ялтан Б.Тэмүүжингийн гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх, ялтан Б.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Ганбатын гаргасан “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Тэмүүжин, И.Анхбаяр нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул тэдний гаргасан авж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Б.Тэмүүжингийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.800.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар түүнээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын хавсралтад дурдсан хохирол төлбөрт давхардуулан гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсныг зөвтгөн өөрчлөв.

 

Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн 201201020818 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдсан яллагдагч Д.Ёндонсамбууд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн үед Д.Ёндонсамбуу гэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хорыг нөхөн төлөхөө илэрхийлж байсан байх тул Б.Тэмүүжин, Д.Ёндонсамбуу нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн хохирлыг ганцхан Б.Тэмүүжингээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, ялтан Б.Тэмүүжингээс түүний төлбөл зохих хохирлыг гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгуулах, харин хохирогч нар нь үлдэх хохирлоо Д.Ёндонсамбуугаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Тэмүүжингээс 14.940.480 төгрөг гаргуулж хохирогч О.Оюунтунгалагт 1.013.000 төгрөг, хохирогч М.Жаргалсайханд 460.000 төгрөг, хохирогч Б.Самданхүүд 497.500 төгрөг, хохирогч Ж.Ууганбаярт 660.250 төгрөг, хохирогч Ж.Давааноровт 125.000 төгрөг, хохирогч М.Отгонбаяр, М.Энх-Амар, М.Энхбаяр нарт 541.000 төгрөг, хохирогч А.Солонгод 2.900.000 төгрөг, хохирогч С.Наранзулд 263.500 төгрөг, хохирогч Л.Гунгаажанцанд 196.000 төгрөг, хохирогч Н.Болдсайханд 355.000 төгрөг, хохирогч Э.Амаржаргалд 1.210.000 төгрөг, хохирогч Б.Хишигдалайд 535.000 төгрөг, хохирогч А.Насандэлгэрт 422.500 төгрөг, хохирогч Н.Уугантуяад 500.000 төгрөг, хохирогч Э.Тэгшээд 360.000 төгрөг, хохирогч В.Соронзонболдод 1.195.000 төгрөг, хохирогч Н.Баясгаланд 2.785.000 төгрөг, хохирогч М.Батхишигт 471.730 төгрөг, хохирогч А.Насанбатад 450.000 төгрөг тус тус олгож, Төрийн сангийн 100900005406 дугаартай данснаас 1.450.000 төгрөгийг гаргуулж, 1.150.000 төгрөгийг хохирогч Н.Баясгаланд, 300.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч А.Энхманлайд тус тус олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын хавсралтыг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хохирогч М.Жаргалсайхан, Б.Самданхүү, Ж.Ууганбаяр, Ж.Давааноров, М.Отгонбаяр, М.Энх-Амар, М.Энхбаяр, С.Наранзул, Л.Гунгаажанцан, Н.Болдсайхан, Э.Амаржаргал, Б.Хишигдалай, А.Насандэлгэр нар нь үлдэх хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Ялтан Б.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

                                                                                               Ц.ОЧ