Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2016/00280

 

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2016/00280

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 127/3 дугаар байрны 5 тоотод оршин суух 1976 онд төрсөн, 40 настай, эрэгтэй,  Барнууд овогт Гүрбазарын Өлзий-Отгон /РД: ШБ76041075 /-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 14 гудамжны 525 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, Түмчүүд овогт Ядамсүрэнгийн Энхмөнх /РД: ЖЭ81102805/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5.859.959 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Өлзий-Отгон, хариуцагч Я.Энхмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Өлзий-Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Өлзий-Отгон нь эхнэрийн хамаатан болох Я.Энхмөнх байрны зээл дараад гаргаад өгье гэхээр нь 2014 оны                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 127/3 дугаар байрны 5 тоот орон сууцыг Хаан банкинд барьцаалан 20.000.000 төгрөгийг жилийн 30%-ийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зээлэн тухайн үед Я.Энхмөнхтэй амаар тохиролцон 14 хоногийн хугацаатай дээрх 20.000.000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5022534157 тоот дансаар шилжүүлэн зээлүүлсэн. Я.Энхмөнх нь тохиролцсон хугацаанд мөнгийг төлөөгүй бөгөөд банкны зээл 20.000.000 төгрөгийг сар бүр хүүгийн хамт, нийт 26.780.939 төгрөгийг төлөхөөр болсон. Ингээд банкны зээлд 12 сар 13.419.600 төгрөг төлсний дараа үлдсэн зээлийн төлбөр болох 10.000.000 төгрөгөнд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Я.Энхмөнхтэй тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээг байгуулахдаа 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 2,5%-ийн хүүтэй зээлүүлсэн. Гэвч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үлдсэн 3 сарын төлбөрийг төлөөгүй бөгөөд би өөрөө 2016 оны 01 дүгээр сарын 29-нд 1.118.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 27-нд 1.013.300 төгрөг төлсөн. Дээрх 2 сарын төлбөрийг өөрөө төлөхдөө 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Энх-Өлзийт овогт Адъяабазарын Баасангаас 2 сарын хугацаатай 3.500.000 төгрөгийг 7%-ийн хүүтэйгээр зээлсэн. Я.Энхмөнхтэй 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл болох 3.296.639 төгрөг, зээлийн хүү болох 250.000 төгрөг нийлээд 3.546.639 төгрөг болж байх бөгөөд гэрээний үүргийг хугацаанд гүйцэтгээгүйн учир гэрээний 2.7-д заасны дагуу алдангийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тооцоход 4.787.900 төгрөг болоод байна. Мөн банкны зээлийг төлөх шаардлага гарсны улмаас зээлсэн 3.500.000 төгрөгийн хүү 490.000 төгрөг болон бусад зардал нь миний хувьд хохирол болж байна. Иймд Я.Энхмөнхөөс зээлийн гэрээний үлдэгдэл 3.296.639 төгрөг, зээлийн хүү 250.000 төгрөг, алданги 1.773.320 төгрөг, гэрээний үүргийг хугацаанд гүйцэтгээгүйн улмаас  учирсан хохирол 490.000 төгрөг, А.Баасантай зээлийн гэрээ байгуулахад нотариатаар батлуулсны төлбөр 10.000 төгрөг, баримт бичиг бүрдүүлэхэд гарсан унааны зардал 40.000 төгрөг, нийт 5.859.959 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Я.Энхмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Өлзий-Отгонтой 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 127/3 дугаар байрны орон сууцыг Хаан банкинд барьцаалуулан 20.000.000 төгрөгийг 30%-ийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлүүлж авсан нь үнэн болно. Энэхүү банкны зээлийг хугацаанд нь түүний өмнөөс төлөөд явж байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Г.Өлзий-Отгон нь зээлийн үлдэгдэл дээр ахин гэрээ байгуулъя гэсний дагуу зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 25-ны байдлаар 9.733.470 төгрөг байхад хийж 10.000.000 төгрөг гээд нэгтгэсэн гэрээг хийлгэсэн. Энэ гэрээнд заагдсан 10.000.000 төгрөгийг би гардаж аваагүй болно. Зөвхөн зээлийн гэрээний үлдэгдлийг төлөх зорилгоор нэмэлт гэрээг хийсэн. Ингээд зээл олголт, эргэн төлөлтийнхөө дагуу төлөөд явж байтал Г.Өлзий-Отгон ар гэр амьдрал ахуйд дарамт үзүүлж эхэлсэн. Тухайлбал орон гэрт орж ирээд эд зүйлийг булааж авч явах, өндөр настай ээж, 2 охиныг миний айлган, сүрдүүлж, загнаж доромжлох, мөн намайг 2015 оны 06 дугаар сарын 30-ны 10.000.000 төгрөгний гэрээ хийдэг өдөр байж давхар хэзээ мөдгүй төрөх гэж байхад маань зодож нотариат хийсэн ба 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрийнхээ гадна ирж уулз гэхэд нь очиж уулзахад машиндаа суулгаж яваад Сүнжин гранд зочид буудлын дотор болон гадаа нь зодож дарамтлан бичиг бичүүлж авсан. Намайг удаа дараа зодоод байсан учраас зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг 2016 оны 01 дүгээр сарын 25-наас хойшхи 3 сарын төлбөрийг төлөөгүй бөгөөд түүнийг нэхэмжилж ав гэсэн болно. Миний бие зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг сүүлийн 3 сарын төлбөр болох 3.138.483 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Бусад мөнгийг төлж чадахгүй учир нь өнөөдөр миний амьдрал хэцүү нөхөр маань ажилгүй, 10 сар,12 насны 2 хүүхэдтэй 69 настай эхийн хамт амьдардаг. Иймд үндсэн мөнгөө төлж чадахгүй байхад илүү гарах алданги, баримт бичиг бүрдүүлэхэд гарсан унааны зардал, нотариатын зардал, түүний бусдаас зээлсэн гэрээний хүүг төлөх боломжгүй байна гэв.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Өлзий-Отгон нь хариуцагч Я.Энхмөнхөд холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл 3.296.639 төгрөг, зээлийн хүү 250.000 төгрөг, алданги 1.773.320 төгрөг, гэрээний үүргийг хугацаанд гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 490.000 төгрөг, нотариатаар батлуулсны төлбөр 10.000 төгрөг, баримт бичиг бүрдүүлэхэд гарсан унааны зардал 40.000 төгрөг нийт 5.859.959 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...10.000.000 төгрөг гээд нэгтгэсэн зээлийн гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан 10.000.000 төгрөгийг би гардаж аваагүй. Зөвхөн зээлийн гэрээний үлдэгдлийг төлөх зорилгоор нэмэлт гэрээг хийсэн. Би зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн сүүлийн 3 сарын төлбөр болох 3.138.483 төгрөгийг төлнө, бусад алданги, баримт бичиг бүрдүүлэхэд гарсан унааны зардал, нотариатын зардал, түүний бусдаас зээлсэн гэрээний хүүг төлөхгүй. Хууль тогтоомжид заагаагүй үндэслэлгүй хэт их төлбөр нэхэж байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

 Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Я.  гуйлтаар 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Х  банктай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 127/3 дугаар байрны 5 тоот орон сууцыг барьцаалан 20.000.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, уг мөнгийг Я.Э  хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан “Барьцаат зээлийн гэрээ”, “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-иар нотлогдож байх бөгөөд талууд энэ  асуудлаар маргаагүй.

 

Ийнхүү зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй.

 

Иймд “Зээлд олголт, эргэн төлөлтийн хуваарь”-т заагдсаны дагуу 2016 оны 01, 02, 03 дугаар сарын зээлийн төлбөрт нэхэмжлэгчийн төлсөн 3.201.300 төгрөгийг /2016.01.29-нд 1.118.000 төгрөг, 2016.02.27-нд 1.013.300 төгрөг, 2016.03.11-нд 1.070.000 төгрөг/  хариуцагч Я.Э  гаргуулах нь зүйтэй байна.

 

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу талууд алданги тооцохоор бичгээр тохиролцоогүй тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэгт алданги 1.773.320 төгрөгийг шаардах эрхгүй.   

 

Мөн нэхэмжлэгч нь “...үлдсэн зээлийн төлбөр болох 10.000.000 төгрөгөнд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Я.Э тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээг байгуулахдаа 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 2,5%-ийн хүүтэй зээлүүлсэн” гэж тайлбарлан дээрх зээлийн гэрээг үндэслэн зээлийн хүүнд 250.000 төгрөг нэхэмжилжээ. Зохигчдын тайлбар болон хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч энэ гэрээний дагуу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй гэдэгт талууд маргадаггүй бөгөөд энэ үйл баримтаас дүгнэвэл уг зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заажээ. Иймд нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээг үндэслэн зээлийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй.   

 

Улмаар нэхэмжлэгч нь А.Б  байгуулсан зээлийн гэрээг хавсаргаж 2 сарын хүүнд төлсөн хохиролд 490.000 төгрөг, шатахууны зардалд 40.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан боловч үүнийг зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн шууд хохирол гэж үзэх боломжгүй, түүнчлэн нотариатын зардалд 10.000 төгрөг нэхэмжилж, хэрэгт хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.  

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Я.Э  зээлийн гэрээний үүрэгт 3.201.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.658.659 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.        

       

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66.171 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Э 3.201.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ө олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.658.659 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Э  66.171 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ө  олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ