Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2016/00089

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 774.120 төгрөгийг татгалзаж, хариуцагч 3.700.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43.267 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

 

          4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ