Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2016/00486

 

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2016/00486

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, “ ББСБ” ХХК /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,,,,,,-т холбогдох

Зээлийн гэрээний гэрээний үүрэгт 36.287.890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ББСБ” ХХК нь тай 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ЗГ№/16/002/ дугаартай зээлийн гэрээг байгуулж, 30.000.000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр БГ№/16/002/0139 дугаар барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд ын өмчлөлийн Улаанбаатар хот, ,,, хаягт байршилтай 54.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай объект /Ү-2206017337/-ыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй явсаар гэрээний хугацааг дуусгавар болгосон. Бидний зүгээс аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх графикийг зөрчиж өнөөдөр хүрсэн болно. нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 29.920.000 төгрөг, хүү 5.505.173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 853.717 төгрөг, нийт 36.278.890 төгрөгийн төлбөртэй байгаа болно.  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцогдож нэмэгдэж байдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний заалтыг баримтлан аас зээлийн гэрээний төлбөр 36.278.890 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн И.Пүрэвцогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь “ ББСБ” ХХК-иас 6 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй 30.000.000 төгрөгийн зээл авсан, зээлийн хугацаанд зохих төлбөрийг төлсөн. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад “ ББСБ” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 29.920.000 төгрөг, хүүний төлбөр 5.505.173 төгрөг нийт 35.425.173 төгрөгийг зөвшөөрнө, харин нэмэгдүүлсэн хүү 853.717 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.    

                                                                                                                                      

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36.278.890 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 29.920.000 төгрөг, хүүний төлбөр 5.505.173 төгрөг нийт 35.425.173 төгрөгийг зөвшөөрнө, харин нэмэгдүүлсэн хүү 853.717 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК болон хариуцагч нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗГ16/002/0139 дугаартай “Зээлийн гэрээ”, БГ16/002/0139 дугаартай “Барьцааны гэрээ”-гээр нь 30.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэгч “ ББСБ” ХХК-иас зээлэх, зээлийн гэрээний үүрэгт Улсын бүртгэлийн Ү-2206017337 дугаарт бүртгэлтэй, , х/д 67 дугаар байрныын 54.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцсон нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр тус тус нотлогдож байна.

 

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар, зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 30.000.000 төгрөгийг хүлээн авсан болон уг зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн зэрэгт маргаагүй, түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу дээрх гэрээг байгуулсан байх тул талуудын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд талуудын байгуулсан гэрээний 4.1-д “Гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж, зээлийн төлбөр хийгдэж дууссанаар гэрээ дуусгавар болно”, мөн гэрээний 1.3-т “Нэмэгдүүлсэн хүү 30 хоногт 0.8 хувь /нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдлээс тооцно” гэж тохиролцсоноор хариуцагч нь нэмэгдүүлсэн хүү 853.717 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад “” ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй” гэж тайлбарласан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

 

Иймд хариуцагч аас үндсэн зээлийн үлдэгдэл 29.920.000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 5.505.173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 853.717 төгрөг, нийт 36.278.890 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тай 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан БГ16/002/0139 дугаартай “Барьцааны гэрээ”-гээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан тул хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2206017337 дугаарт бүртгэлтэй, , х/д 67 дугаар байрныын 54.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339.406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 339.345 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 36.278.890 төгрөгийг гаргуулж “ ББСБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох , х/д 67 дугаар байрныын 54.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339.406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 339.345 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ