Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 306

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

                                                     хэрэгсэхгүй болгох тухай

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 137.500 төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.760 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 2.380 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 2.380 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоонд олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

           

                                               

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ