| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/02155/И |
| Дугаар | 102/ШШ2016/05304 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2016/05304
| 2016 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2016/05304 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч З.Доржнамжин, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 66 дугаар байрны 40 тоотод оршин суух, эмэгтэй, Эрхэс нуур овогт Чинбаатарын Түмэнжаргал /РД-УП88091189/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Төмөр зам, Стелла төвд оршин байгаа Гоо хатан медикал салон,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 62 дугаар байр, 67 тоотод оршин суух, Бэсүд овогт Ванчигийн Отгонгэрэл /РД-ЧП68050205/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 62-67 тоотод оршин байгаа Неонгялбаа ХХК нарт холбогдох,
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 12,877,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Түмэнжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, иргэдийн төлөөлөгч С.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Түмэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Гоо хатан медикал салонд хөмсөгний шивээс арилгах лазерт орсон боловч тус салоны буруутай үйл ажиллагаанаас болж миний хөмсгийг лазераар түлж, шархлуулан, арилшгүй гүн шарх тогтоож, гоо сайхнаар минь хохироосон.
Синдералла эмнэлэгт хандахад ПРП эмчилгээ хийлгэх шаардлагатай, сорвижилт нь арьсны гүн давхаргыг хамарч үүссэн учраас бүрэн эдгэрэх боломжгүй гэж үзсэн бөгөөд одоогийн байдлаар 4 удаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн.
БНСУ-ын Сөүл хотод арьс гоо заслын Ай ди /ID/ эмнэлэгт үүссэн сорвины зургийг илгээхэд эмчилгээнд 1 сарын зайтай багадаа 5 удаа орох шаардлагатай гэсэн бөгөөд нэг удаагийн эмчилгээний зардал нь 400,000 вон, нийт 2,000,000 вон одоогийн ханшаар 3,340,000 төгрөг, замын зардал ирж, очих 1,023,100 төгрөг нийт 5,115,500 төгрөг, Синдералла эмнэлэгт 4 удаа арьс нөхөн төлжүүлэх эмчилгээний зардал 120,000 төгрөг, нийт 8,575,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах үндэслэлээр тодруулж нэмэгдүүлсэн.
Синдералла клиник ХХК-ийн тодорхойлолтод мэргэжлийн арьс гоо заслын Сендрелла эмнэлэг ПРП нөхөн төлжүүлэх эмчилгээнд ор гэсний дагуу 4 удаа орсон. Энэ эмнэлэг нь зөвхөн арьс нөхөн төлжүүлэх эмчилгээг хийж байгаа болохоос бөөгнөрсөн болон хонхойж орсон сорвийг арилгах эмчилгээг хийдэггүй.
Харин Юнайтед экспресс ХХК-ийн зуучилж буй Биллинг ми гоо сайхны мэс заслын эмнэлэг нь тус сорвинуудыг лазер эмчилгээгээр бүрэн арилна гэсэн баталгаа өгсөн бөгөөд уг эмчилгээг хийсний дараа сорви тодорхой хэмжээнд бүдэг сорвины туяа, хонхорхой үлдэх магадлалтай тул түүнийг дарж дахин шивээс хийлгэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан.
Энэхүү эмчилгээг иж бүрнээр нь хийлгэснээр нэхэмжлэгч надад учирсан хохирол өмнөх байдалдаа сэргээгдэхэд бага ч атугаа ойртох билээ. Үүнд:
Гранд гоо сайхны мэс заслын эмнэлгийн ханш
Сорви арилгах эмчилгээ: 1см*1000-1500 ам.доллар гэж байгаа бөгөөд дундаж үнэ ханшийг 1250 ам.доллар гэж үзсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1628 дугаар Шинжээчийн дүгнэлтийн үзлэг хэсэгт Баруун хөмсөгний гадна хэсэгт 3.5х0.5 см, зүүн хөмсөгний гадна хэсэгт 3.5х0.5 см ягаан өнгийн сорвинуудтай гэсэн байх бөгөөд 2 хөмсөгний нийлбэр сорви нь 7 см болж байна. Үүнээс сорви арилгах эмчилгээний зардлыг тооцвол 7см*1250 ам.доллар нийт 8,750 ам.доллар болно. Монгол банкны 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн нэг ам.долларын ханш 2008.46 төгрөгт шилжүүлбэл 17,574,025 төгрөг болно.
Шивээс хийх: 1000-1200 ам.доллар гэсэн бөгөөд дундаж үнэ нь 1,100 ам.доллар болох бөгөөд монгол төгрөгт шилжүүлбэл 2,209,306 төгрөг,
Замын зардал: Тус эмнэлгүүдтэй зуучилж буй байгууллага нь Юнайтед экспресс ХХК бөгөөд тэдний зүгээс оператор компанийн үйлчилгээний багцад Электрон визийн үйлчилгээ, мэргэжлийн орчуулга, тийз, буудлын зардал, эмнэлэгт цаг товлох, эмнэлгийн үйлчилгээний зохион байгуулалт, угтах, үдэх үйлчилгээ зэрэг бүгд багтаж байгаа бөгөөд үүнийгээ 2,000 ам.долларт багтаан үйлчилхээр болсон. Үүнийг Монгол төгрөгт шилжүүлбэл 4,016,920 төгрөг. Нийт зардал нь 23,800,251 төгрөг болно.
Биллинг ми гоо сайхны мэс заслын эмнэлгийн ханш:
Сорви арилгах эмчилгээ: 4,000,000 вон бөгөөд Монгол банкны 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн нэг воны ханш 1,74 төгрөгтэй дүйцэж байгаа бөгөөд Монгол төгрөгт шилжүүлбэл 6,960,000 төгрөг болно.
Шивээс хийх: 800,000-1,000,000 вон гэж байгаа бөгөөд дундаж үнийг 900,000 вон гэж үзсэн бөгөөд Монгол төгрөгт шилжүүлбэл 1,566,000 төгрөг,
Замын зардал: Тус эмнэлэгтэй зуучилж буй байгууллага нь Монгол Улсын хуулийн этгээд Юнайтед экспресс ХХК тэдний зүгээс оператор компанийн үйлчилгээний багцад Электрон визийн үйлчилгээ, мэргэжлийн орчуулга, тийз, буудлын зардал, эмнэлэгт цаг товлох, эмнэлгийн үйлчилгээний зохион байгуулалт, угтах, үдэх үйлчилгээ зэрэг бүгд багтаж байгаа бөгөөд үүнийгээ 2,000 ам.долларт багтаан үйлчилхээр болсон бөгөөд Монгол төгрөгт шилжүүлбэл 4,016,920 төгрөг болно. Ингээд нийт зардал 12,542,920 төгрөг болно.
Нэхэмжлэгч миний зүгээс Гранд гоо сайхны мэс заслын эмнэлэгт эмчлүүлэх нь илүү үр дүнтэй байгаа ч хариуцагчаас гарах зардлыг хэмжээг харгалзан үзэж хямд үнэтэй байгаа Биллинг ми гоо сайхны мэс заслын эмнэлгийн ханшаар эмчлүүлэхээр сонгосон болно.
Бусад зардал: Миний бие хөмсөгний арьс түлэгдэж хүндэрсэн үедээ Синдрелла эмнэлэгт 4 удаагийн арьс нөхөн төлжүүлэх эмчилгээний зардалд 120,000 төгрөг төлсөн,
Юнайтед Экспресс ХХК-иас Солонгос улсын эмнэлэгтэй холбогдож, зуучлалын мэдээ, мэдээлэл, баримт авахад нийтдээ 100,000 төгрөг төлсөн,
Лазер туяа ХХК-ийн Лазер эмнэлгээс үзлэг, зөвлөгөө авахад 15,000 төгрөг төлсөн,
Прокурорын газраас материал хуулбарлан авах, баримт бичиг нотариатаар орох, бусад гоо сайхны эмнэлэг, салоноос зөвлөгөө тодорхойлолт авахад 100,000 төгрөг төлсөн, нийт 335,000 болсон.
Иймд нийтдээ хариуцагчаас миний эрүүл мэндэд учруулсан хохиролд 12,877,920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтэй байна.
Мөн би хариуцагч Гоо хатан медикал салон, хамтран хариуцагч Неон гялбаа ХХК-иудаас татгалзаж, нийт нэхэмжлэлийн шаардлага болох 12,877,920 төгрөгийн 4,877,920 төгрөгөөс татгалзаж, 8,000,000 төгрөг дээр хариуцагч В.Отгонгэрэлтэй эвлэрэхээр тохиролцсон. Үүний дагуу хариуцагч В.Отгонгэрэл миний ХААН банкны 5015251725 тоот дансанд 8,000,000 төгрөг шилжүүлсэн.
Иймд талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Гоо хатан медикал салоны захирал В.Отгонгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Түмэнжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Гоо хатан салоноор лазераар шивээс арилгуулах үйлчилгээ хийлгэсэн.
Тус өдөр заалын зохион байгуулагч ажил үүргийн хуваарийн дагуу шивээс лазераар арилгах талаар өөрт нь болон нөхөрт нь зөвлөгөө өгсний дараа өөрөө зөвшөөрч, шивээсчин н.Тэмүүлэн уг үйлчилгээг хийсэн бөгөөд уг үйлчилгээг хийж дуусаад одоо боллоо гэж хэлэхэд, Ч.Түмэнжаргал гэх үйлчлүүлэгч дахин лазердахыг шаардсан хүсэлтийн дагуу дахин давтан лазердсан юм.
Гоо сайханч дахин давтан лазердуулахад сорви үүсч, шархлах магадлал өндөр байдаг, шархаа сайн цэвэр байлгах талаар удаа дараа хэлж, анхааруулсан.
Гэтэл Ч.Түмэнжаргал өөрөө зөвшөөрч энэ үйлчилгээг хийлгээд сорви шархтай боллоо гэж мөнгө нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Манай Гоо хатан салонд гомдол гаргахад бид 3 удаа гэрлийн туяагаар шарж, дусал хийх зэргээр эмчилгээ хийж, эс төлжүүлэх эмчилгээ хийж, Солонгос улсад хэрэглэдэг ПРП эмчилгээ хийж өгье гэхэд зөвшөөрөхгүй явсан.
Нэхэмжлэгч Ч.Түмэнжаргал нь Солонгос Улсад эмчлүүлнэ гэж 8,575,500 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, эмчлүүлж төлсөн баримт байхгүй байгаа, нөгөө талаар сорви үүснэ гэдгийг хэлсээр байтал өөрийн хүсэлтээр үйлчлүүлээд ийм асуудал гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Неон гялбаа ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гоо хатан салон нь В.Отгонгэрэл захиралтай Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Стелла төв дэх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Тус салон нь Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээ зохицуулах зөвлөлөөс иргэн В.Отгонгэрэлийн нэр дээр үсчин, гоо сайхны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх 296 тоот гэрчилгээтэй.
Иймд Неон гялбаа ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч В.Отгонгэрэл нь нэхэмжлэгч Ч.Түмэнжаргалтай эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Ч.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй, Гоо хатан медикал салон, В.Отгонгэрэл нарт холбогдох гэм хорын хохиролд 12,877,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид дараах нөхцөлийг харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
1.Хариуцагч В.Отгонгэрэл нь нэхэмжлэгчид гэм хорын хохиролд 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцов.
2.Хариуцагч В.Отгонгэрэл нь нэхэмжлэгчид төлөх 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Түмэнжаргалын ХААН банк дахь 5015251725 тоот дансанд шилжүүлнэ.
3.Нэхэмжлэгч Ч.Түмэнжаргал нь нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс 4,877,920 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно.
Тус эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, бусдын дарамт шахалт авалгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан болно гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Түмэнжаргал, хариуцагч Гоо хатан медикал салон, В.Отгонгэрэл, Неон гялбаа ХХК нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 12,877,920 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байна.
Шүүх хуралдаанаас өмнө талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,877,920 /арван хоёр сая найман зуун далан долоон мянга есөн зуун хорин/ төгрөгийн 4,877,920 /дөрвөн сая найман зуун далан долоон мянга есөн зуун хорин/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 8,000,000 /найман сая/ төгрөгийг хариуцагч В.Отгонгэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ч.Түмэнжаргалд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Улмаар нэхэмжлэгч Ч.Түмэнжаргал нь хариуцагч Гоо хатан медикал салон, хамтран хариуцагч Неон гялбаа ХХК-иудаас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохыг хүсч байна.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг, мөн хариуцагч Гоо хатан медикал салон, хамтран хариуцагч Неон гялбаа ХХК-иудад холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Отгонгэрэлээс 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ч.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй, Гоо хатан медикал салон, В.Отгонгэрэл, Неон гялбаа ХХК-иудад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,877,920 /арван хоёр сая найман зуун далан долоон мянга есөн зуун хорин/ төгрөгийн 4,877,920 /дөрвөн сая найман зуун далан долоон мянга есөн зуун хорин/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 8,000,000 /найман сая/ төгрөгийг хариуцагч В.Отгонгэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Түмэнжаргалд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг, мөн хариуцагч Гоо хатан медикал салон, хамтран хариуцагч Неон гялбаа ХХК-дад холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Отгонгэрэлээс 142,950 төгрөг олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
З.ДОРЖНАМЖИН
Ч.МӨНХЦЭЦЭГ
| |