| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0516/И |
| Дугаар | 504 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 504
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/, ******* овгийн ийн /РД:/ нарын
Хариуцагч: Налайх дүүргийн *******, “” йн байр “” ХХК /РД:/-нд холбогдох Цалин 2.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, Д. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь нөхөр гийн хамт “” ХХК-ний тоосгоны үйлдвэрт 2016 оны 6 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 01 хүртэл ажилласан. Энэ хугацааны цалин 2.000.000 төгрөгийг өгөхгүй байгаа тул бидэнд гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******, Д. нар шүүхэд гаргасан тайлбартаа: “” ХХК-аас цалин 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Тус компаниас цалингаа авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, Д. нар нь хариуцагч “” ХХК-аас цалин 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
Энэ үндэслэл нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбар /хх-20/-аар тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийн тал хувь болох 27.475 төгрөгийг хариуцагч “” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.*******, Д. нарт олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овгийн *******гийн *******, ******* овгийн ийн нар нь хариуцагч “” ХХК-аас цалин 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 27.475 /хорин долоо мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг хариуцагч “” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.*******, Д. нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН