Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 955

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  1-р хороо, Голомт банкны төв байранд байрлах Голомт банкны /РД:2075377/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 07-25 тоотод оршин суух *******гийн *******д /РД:ДЮ91060413/ холбогдох

            “2 152 840, 94 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт” банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... зээлдэгч М.Мэндсайханаас ЗГ1105093453 дугаартай зээл болон барьцааны гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 1 667 501, 52 төгрөг, хүү 485 339, 42 төгрөг, нийт 2 152 840,94 төгрөг нэхэмжилж байна ...  гэжээ.

 

Хариуцагч М.Мэндсайхан шүүхэд гаргасан тайлбартаа ... Голомт банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2 152 840, 94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт” банк нь хариуцагч М.Мэндсайханд холбогдуулан “2 152 840, 94 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Булганбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 152 840, 94 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.           “Голомт” банкны нэхэмжлэлтэй, хариуцагч М.Мэндсайханд холбогдох  “2 152 840, 94 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.           Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56, 60, 74 дүгээр зүйлийн 74.5, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Голомт” банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 396  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Мэндсайханаас 24 698 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 24 698 төгрөгийг тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч “Голомт” банкинд  олгосугай.

 

3.           Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.            Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                                                                   

     

 

 

     ШҮҮГЧ                                Х.ОЮУНЖАРГАЛ