Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
Хэргийн индекс | 104/2016/0548/И |
Дугаар | 511 |
Огноо | 2016-10-13 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, Эцэг тогтоосон, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-ны өдөр *******т төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, *******, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй “эцэг тогтоолгох, хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Б.*******тай 1994 онд танилцаж, 1995 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор хуримаа хийж нэг гэрт ханилан суусан. Бидний дундаас охин , хүү , , охин нар төрсөн. Отгон охин маань надаар овоглож гэрчилгээ авсан. Бусад хүүхдүүд эцэг Б.*******аар овоглож гэрчилгээ авсан. Бид хоёр суманд амьдарч байхдаа гэр бүл болж хуримаа хийсэн. Хуримын ёслолд захиргаа удирдлагууд оролцож гэрлэлтийн гэрчилгээ гардуулан өгсөн болохоор гэрлэлтээ батлуулчихсан л гэж бодож явсан. Гэтэл бага охиныг төрөхөд гэрлэлтээ бүртгүүлээгүй байна гэдэг асуудал гарч ирсэн. Тухайн үед нь хөөцөлдөөгүй охиноо өөрөөрөө овоглож гэрчилгээ аваад өнгөрсөн. Гэтэл нөхөр маань 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өвчний учир нас барж хүүхдүүддээ тэжээгчээ алдсан тэтгэмж авах шаардлага гарсан. Иймд талийгаач Б.*******ыг бага охин ий эцэг мөн болохыг тогтоож, бид хоёрыг 1995 оны 01 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* “талийгаач Б.*******ыг охин ий эцэг мөн болохыг тогтоолгох, мөн түүнтэй 1995 оны 01 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох”-ыг хүссэн.
Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан 0000188598 дугаартай нас барсны гэрчилгээ /хх-6/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-8-9/, хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-4/, өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хх-12-15/, Налайх дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн 2013 оны 10 сарын 30-ны өдрийн 837 тоот лавлагаа /хх-16/, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 580 тоот албан бичиг /хх-22/ зэрэг баримтаар нотлогдохын зэрэгцээ гэрч М.ын “1995 оны өвөл намайг 6 дугаар ангид байхад эгч ******* талийгаач Б.*******тай гэр бүл болж суманд хуримаа хийж байсан. Тэдний дундаас 4 хүүхэд төрсөн. Эхний 3 хүүхэд эцгээрээ овоглосон. Бага охиныг гэрлэлтээ батлуулаагүй гээд эхээр нь овоглож гэрчилгээ олгосон гэсэн. Талийгаач бие муутай байсан. Өвчний учир 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан. Ах эгч хоёр маань энэ хугацаанд 4 хүүхдээ өсгөөд ханилан сууж байсан“ гэсэн мэдүүлэг /хх-32-33/, гэрч Г.ын “...Би талийгаач Б.*******ын төрсөн ах ын бага хүү. Ах маань суманд эхнэр *******, 2 хүүхдийн хамт амьдарч байгаад Улаанбаатар хот руу шилжиж Тэрэлжид суурьшсан. Ирснийхээ дараагаар хоёр хүүхэдтэй болсон. Миний хувьд зун болгон тэднийхээр очдог байсан. Тэд гэрлэлтээ бүртгүүлсэн хэдий ч цаад бүртгэлийн байггууллага нь бага охиныг төрөхөд нь гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдээгүй байна гэдэг үндэслэлээр хүүхдийг эхээр нь овоглосон байсан. Харин хамтын амьдралын хувьд тэд 1995 оноос хойш хамт амьдарч 4 хүүхдийн эцэг эх болсон” гэсэн мэдүүлэг /хх-34-35/, гэрч Б.ийн “Би талийгаач Б.*******ын ах тай 1986 онд гэр бүл болсон. Талийгаач нь 1995 онд М.*******тэй гэр бүл болцгоож улмаар 2004 онд Улаанбаатар хот руу шилжиж Тэрэлжид ирээд сүүлийн хоёр хүүхэд нь төрсөн. Тэдний гэрлэлтийг батлуулсан гэрчилгээ байдаг боловч бага охин ийг төрөхөд эх *******гээр овоглосон гэсэн. Уг нь тэднийг хуримаа хийх өдөр нь сумын захиргааг төлөөлж ирсэн зочид гэрлэлтийн баталгаа буюу гэрчилгээг гардуулж өгсөн болохоор бид гэрлэлтээ батлуулсан л гэж ойлгож байсан. Талийгаач ходоод нь их өвддөг байсан. Улмаар 2016 оны 9 дүгээр 08-ны өдөр өвчний улмаас нас барсан” гэсэн мэдүүлэг /хх-36-37/-үүдээр давхар нотлогдсон тул шүүх М.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч М.*******гийн талийгаач Б.*******тай хамтын амьдралтай байсан хугацааг хэрэгт авагдсан гэрлэснийг бүртгэсэн тухай А №02 дугаартай гэрчилгээнд бичигдсэн он, сар, өдөр, гэрчүүдийн мэдүүлэг, нас барсны гэрчилгээнд бичигдсэн он, сар, өдрөөр тодорхойлсон.
Нэхэмжлэгч М.******* талийгаач Б.*******тай гэр бүл болсноо бүртгүүлж гэрчилгээ авсан тухайгаа мэдүүлж гэрчилгээний хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Уг баримтыг шүүх үнэлэхдээ зөвхөн хамтын амьдралтай байсан хугацааг тодорхойлоход ач холбогдолтой баримт гэж үзсэн.
Гэрлэхийг хүсэгчид Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.-т зааснаар гэрлэлтийн бүртгэлийг Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх бөгөөд энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.9.-д зааснаар иргэний гэр бүлийн бүртгэлийг хариуцсан ажилтан уг гэрлэлтийг бүртгэж гэрчилгээ олгохын зэрэгцээ энэ тухай мэдээллийн санд оруулснаар гэрлэлт хууль ёсны болно. Гэтэл сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан гэрлэхийг хүссэн М.*******, Б.******* нарт гэрлэлтийн гэрчилгээг олгосон атлаа мэдээллийн санд оруулах ажиллагааг дутуу хийснээс уг гэрлэлтийг хууль ёсны гэж үзэх боломжгүй болсон байна. Энэ тухай баримтыг Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлснийг дурьдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хуульд заасан журмын дагуу улсын орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, 133 дугаар зүйлийн 133.1.1. дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар М.*******г “талийгаач овгийн н ******* /РД:/-тай 1995 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7.-д зааснаар -ны өдөр төрсөн охин М.ий биологийн эцэг талийгаач овгийн н ******* /РД:/ мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан. төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ