Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2016/00366

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 2******* өдөр

Дугаар 103/ШШ2016/00366

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, 1******* дүгээр гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. би 2015.01.15-ны өдөр Ж. нь найзад нь яаралтай мөнгө хэрэгтэй байна, хүү хамаагүй туслаач гэж гуйхаар нь Н. мөнгө авч өдрийн 3 хувийн хүүтэй 1.000.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай авъя удахгүй өгнө гэж тохиролцоод Ж.ын Хаан банкны 5*******50*******18552 тоот дансанд би өөрөө тушаасан. Одоо хүү тооцоод авбал 2.800.000 төгрөг авах ёстой. Би одоо үндсэн зээлсэн 1.000.000 төгрөг, хүүнд 500.000 төгрөг нийт 1.500.000 төгөргийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015.01.15-нд А.гээс 1.000.000 төгрөг авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 1.500.000 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А. нь хариуцагч Ж. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.500.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч зөвшөөрлийн үндэслэл болсон Одоо нэхэмжилж байгаа 1.500.000 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1, **************.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 19.**************5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ж.оос улсын тэмдэгтийн хураамжид 19.**************5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

        ШҮҮГЧ                                    П.ТУЯА