Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Туяа |
Хэргийн индекс | 103/2016/00342/И |
Дугаар | 103/ШШ2016/00403 |
Огноо | 2016-09-20 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2016/00403
2*******6 оны сарын 20 өдөр | Дугаар 0*******/ШШ2*******6/0040******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсэгт байрлах ******* дүүргийн ******* ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, ******* дүүргийн дүгээр хороо, 6 дугаар байрны тоотод оршин суух овогт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 25.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******6 оны 07 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Б. шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.эй хуурай хог хаягдал тээвэрлэх №24******* дугаартай гэрээг байгуулсан. Иймд 2************** оны -9, дүгээр саруудын хуурай хог, хаягдал тээвэрлэлтийн хураамж 25.000 төгрөгийг Б.өөс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: ******* дүүргийн дүгээр хороо, 6 дугаар байрны тоотод оршин суух миний бие 2************** онд өөрийн эзэмшилд байдаг 8-******* тоот хашаандаа амьдарч байгаагүй ба тухайн үед өөрийн байр 6- тоотод амьдарч байсан. Мөн ******* ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулаагүй болно. 2************** оноос өмнө айл буулгаж байсан боловч 2************** оноос хойш хашаандаа айл буулгаж байгаагүй. Одоо манай хүү амьдарч байгаа учраас бүх төлбөр төлөгдсөн, ямар нэгэн өргүй байгаа. Би тухайн үед хашаандаа амьдраагүй учраас тэр үеийн төлбөрийг төлөөгүй үлдээсэн. Хүн амьдарч байж хог гарна, амьдраагүй байж төлбөр төлөх нь шударга бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГазар нь хариуцагч Б.өөс 2************** оны -9, дүгээр саруудын хуурай хог, хаягдал тээвэрлэлтийн хураамж 25.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б. нь тухайн онд ******* дүүргийн дүгээр хороо, 6 дугаар байрны тоотод амьдарч байсан, 8-******* тоотод амьдарч байгаагүй, гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. 2*******6.9.20-ны өдрийн 4 цагт болох шүүх хуралдааны товыг 2*******6.9.5-ны өдөр мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:Хариуцагч нь хэрэгт хавсаргасан хуурай хог хаягдал тээвэрлэх 24******* тоот гэрээнд зурсан гарын үсгийг миний гарын үсэг биш гэж маргасан ч шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэвч хариуцагч Б. нь төлбөр нэхэгдэж буй 2************** онд ******* дүүргийн дүгээр хороо, 8-******* тоотод амьдраагүй, одоогийн амьдарч байгаа хаяг болох ******* дүүргийн дүгээр хороо, 6 дугаар байрны тоотод 20******* оноос эхлэн амьдарсан болох нь ******* дүүргийн дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч байгууллагын зүгээс дээрх засаг даргын тодорхойлолтыг үгүйсгэх ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд хариуцагч нь 2************** онд тухайн хаягт амьдраагүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний 0 дугаар зүйлийн 0..2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөх үүрэггүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.*******, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Иргэний хуулийн *******4******* дугаар зүйлийн *******4*******. дэх хэсэгт заасныг баримтлан ******* ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 25.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4-т хэсгүүдэд зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА