Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 103/2016/00414/И |
Дугаар | 103/ШШ2016/00418 |
Огноо | 2016-10-03 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2016/00418
2016 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2016/00418 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогтой *******, ******* овогтой******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.764.*******44 төгрөг 44 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.*******, Г.Ариунболор нар тус банкны ******* салбараас 2016 оны ******* дугаар сарын 16-ны өдөр ЗГ20164264214******* тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 13.867.617 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах гэрийн эд хогшил барьцаалуулан авсан. Зээлдэгч 2016 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлд *******.38*******.978 төгрөг 21 мөнгө, зээлийн хүүнд 4.137.971 төгөрг 26 мөнгө, нийт 9.*******23.949 төгрөг 47 мөнгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөхгүй удаа дараа хугацаа хэтрүүлж, 2016 оны 3 дугаар сараас хойш огт төлөлт хийхгүй, 29 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Мөн тодорхой эрхэлсэн ажилгүй болж, ажлаасаа халагдан, цаашид зээл хэвийн төлөгдөх боломжгүй болсон.
Зээлдэгч нарын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 2016 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн ЗГ20164264214******* дугаартай гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 13.*******36.434 төгрөг 46 мөнгө, торгуулийн хүүгийн төлбөрт 1649 төгрөг 19 мөнгө, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 226.460 төгрөг 78 мөнгө, нотариатын зардал *******000 төгрөг, нийт 13.764.*******44 төгрөг 44 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч П.*******, Г.Ариунболор нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ******* банкнаас 13.867.617 төгрөгийн зээлийг 2016 оны ******* дугаар сарын 16-ны өдөр авсан нь үнэн. П.******* нь ажлаасаа гарсан тул 8 дугаар сараас эхлэн зээлийн төлөлтийг хийж чадаагүй. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрт 13.764.*******44 төгрөг 44 мөнгө гаргуулах шаардлага гаргажээ. Ингээд бидний зүгээс хугацаа хэтрэлтийн 1.*******72.000 төгрөгийн 2016 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн дотор бүрэн төлж, цаашид зээлээ хугацаанд нь хэвийн төлж барагдуулна, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч П.*******, Г.Ариунболор нараас зээлийн гэрээний үүргийн 13.764.*******44 төгрөг 44 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар хугацаа хэтрэлтийн 1.*******72.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн дотор бүрэн төлж, зээлээ хугацаанд нь хэвийн төлж барагдуулна, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэснийг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогтой *******, ******* овогтой******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.764.*******44 төгрөг 44 мөнгө гаргуулах иргэний хэрэгт, хариуцагч нар хугацаа хэтрэлтийн төлбөр 1.*******72.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр төлж, үлдэгдэл зээлээ хуваарийн дагуу төлөхөөр зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.773 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 113.386 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч П.*******, Г.Ариунболор нараас 113.386 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА