Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2016/00451

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00451

Улаанбаатар хот

 

Эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

******* дүүрэг дэхь ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* нийтийн байрны *******04 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох тусдаа амьдрахыг даалгах, өөр газарт байгаа хохирогчтой уулзах болон уулзахаар оролдохыг хориглох эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд ******* дүүрэг дэх ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Н., зөрчил гаргагч Т., нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

******* дүүрэг дэх ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Н. шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* нийтийн байрны *******04 тоотод оршин суух Т. нь хамтран амьдрагч Г. сэтгэл санаа, эдийн засгийн дарамтанд байлган хүчирхийлдэг гэх талаар шалгахад хохирогчийг айлган өөрийн амь насыг хохирооно хэмээн итгэлтэй зан үйлдлийг удаа дараа үзүүлж, Г. учруулах эрсдлийн аюулын түвшин өндөр буюу аюултай хэмээн ******* дүүргийн ******* дугаар хорооны нийгмийн ажилтан Т. хамтран тогтоосон нөхцөл байдлын үнэлгээгээр дүгнэгдсэн байгаа.

Иймээс Т.г Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2 дахь хэсгүүдэд зааснаар тусдаа амьдрахыг даалгах, өөр газарт байгаа хохирогчтой уулзах болон уулзахаар оролдохыг хориглох эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах саналтай байна, гэжээ.

Зөрчил гаргагч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид надад бас амьдрахад хэцүү байна. Г. би өмнө нь таньдаг байсан. Тэгээд уулзаагүй 2 жил болж байтал нэг өдөр Г.Гантулга өөрөө намайг хайгаад манайд ирсэн. Ингэж ирэхдээ өмнөх эхнэртэйгээ амьдрахад хэцүү, хадам ээж дарамттай, би ханиа буруу сонгосон байна гэж хэлсэн. Үүнээс хойш бид 2 хамт амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаандаа би Г. 4 жил суралцаж сургуулиа төгсөхөд нь туслаж, хүнд тавьсан өр зээлийг нь төлж, нэг ч өдөр хичээл сургуульд нь хиртэй цамцтай явуулж байгаагүй. Манай ах дүүс боломжийн амьдралтай хүмүүс учраас энэ хүнд их тусалдаг. гэр бүлээс гадуурх явдлуудыг өнгөрөөж, миний нэр төрийг гутаах, намайг хэл амаар доромжилсон явдлуудыг тэвчин өнгөрүүлсэн өдрүүд олон бий. Миний хувьд эдгээр гэр бүлийн асуудлуудаас болж бухимдан, Гантулгатай муудаж, ааш гаргадаг байсан. Гэхдээ энэ хүн намайг яаж туслаж дэмжиж явсныг мэднэ. Сүүлийн үед өмнөх эхнэртэйгээ нийлж, тэр эмэгтэй утсаар ярьж, намайг үг хэллэгээр доромжилдог болсон. Амьдрах гэж сэтгэл гарган, зүтгэсэн. ******* ажилтан байж зүй бус үйлдлүүдийг гаргадаг.

Иймээс тусдаа амьдрахыг даалгахад татгалзахгүй, гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт хохирогчийн гомдол, цагдаагийн байгууллагын ажилтны эсхүл өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авах шийдвэрийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8 дахь хэсэгт заасны дагуу гаргана гэж зааснаар ******* дүүргийн ******* хэлтэс нь Т.******* Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн зүйлийн 16.1.1, 16.1.2 дахь хэсгүүдэд заасан эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлтүүдийг шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж зааснаар хариуцагч Т. нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулах хүсэлтийг гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүрээнд Гэр бүлийн тухай хуулинд заасан гишүүн, төрөл садангийн хүн нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ мөн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн зохицуулалтанд гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байсан, хамтын амьдралтай байгаа хүмүүсийг хамруулахаар хуульчилсан байна.

Хохирогч Г.Гантулга, Т. нар гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч 201******* оноос хойш хамтран амьдарсан байна.

Гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас зөрчил гаргагч Т., хохирогчид сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэлийг үйлдэж, ******* болон холбогдох байгууллагад гомдол гаргах нөхцлийг бүрдүүлсэн ба ******* хэлтсийн хэсгийн байцаагч Н., ******* дугаар хорооны нийгмийн ажилтан Т. нарын хамтарч гаргасан Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээгээр үйлчлүүлэгчид аюул учрах эрсдэлийн түвшин өндөр гэсэн дүгнэлтийг хийжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн зэрэг хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд дээрх шинжлэн судалсан баримтуудаас зөрчил гаргагч нь хохирогчийг сэтгэл зүйн дарамтанд байлгаж, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд зөрчил гаргагч болон хохирогч нарт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2 дахь хэсгүүдэд зааснаар тусдаа амьдрахыг даалгах, өөр газарт байгаа хохирогчтой уулзах болон уулзахаар оролдохыг хориглох эрх хязгаарлах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчид тусдаа амьдрахыг даалгах, өөр газарт байгаа хохирогчтой уулзах болон уулзахаар оролдохыг хориглох эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, гүйцэтгэлийг биелүүлэхийг ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч болон нийгмийн ажилтанд тус тус даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч Т. нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 2 сартай жирэмсэн гэдгээ нотолсон баримтуудыг гаргаж өгсөн боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд дээрх арга хэмжээг авахад хориглосон заалт байхгүйг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7, 18 дугаар зүйл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2 дахь хэсгүүдэд зааснаар ******* овогт ******* г 2 сарын хугацаанд Г. тусдаа амьдрахыг даалгах, өөр газарт байгаа хохирогчтой уулзах болон уулзахаар оролдохыг хориглох эрх хязгаарлах арга хэмжээг авсугай.

2.    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэврийн гүйцэтгэлийг хамтран хариуцан биелүүлэхийг ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг дарга, ******* дугаар хорооны хэсгийн байцаагч, ******* дугаар хорооны нийгмийн ажилтан нарт тус тус үүрэг болгосугай.

*******.    Шийтгэвэрийн хувийг зөрчил гаргагч, хохирогч нарт болон ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарт тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд даалгасугай

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийтгэврийг гарсан өдрөөс хойш эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан тохиолдолд шийтгэвэрт заасан эрх хязгаарлах арга хэмжээг зогсоох үндэслэлгүй болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА