Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2016/1335/И |
Дугаар | 950 |
Огноо | 2016-10-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 950
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “ВиваСити-1” СӨХолбоо нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 392 500 төгрөгийн 50 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Ундрал нь үлдэх 342 500 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Ундралаас 6 250 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 6 250 төгрөгийг тус тус гаргуулж “ВиваСити-1” СӨХолбоонд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ