Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00561/И |
Дугаар | 503 |
Огноо | 2016-09-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00561/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 10-04 тоотод оршин суух, иргэн Тангуд овогт Доржийн Ширнэн /РД: СЭ56082478/-гийн нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ширнэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ширнэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэллийн шаардлагадаа: Миний бие Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Гичгэнэ бригадад 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малын санитарч, малчнаар, Хэнтий аймгийн Зам, барилга ашиглалтын анги болон “Харгуй” зам засвар арчлалтын улсын үйлдвэрийн газарт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд авто самосволын жолоочоор тус тус ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1 тал/
Нэхэмжлэгч Д.Ширнэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Гичгэнэ бригадад 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малын санитарч, малчнаар, Хэнтий аймгийн Зам, барилга ашиглалтын анги болон “Харгуй” зам засвар арчлалтын улсын үйлдвэрийн газарт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд авто самосволын жолоочоор тус тус ажилласан юм. Би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Тангуд овогт Доржийн Ширнэн нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Гичгэнэ бригадад 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малын санитарч, малчнаар, Хэнтий аймгийн Зам, барилга ашиглалтын анги болон “Харгуй” зам засвар арчлалтын улсын үйлдвэрийн газарт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд авто самосволын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Тангуд овогт Доржийн Ширнэн /РД: СЭ56082478/ нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Гичгэнэ бригадад 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малын санитарч, малчнаар, Хэнтий аймгийн Зам, барилга ашиглалтын анги болон “Харгуй” зам засвар арчлалтын улсын үйлдвэрийн газарт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд авто самосволын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 24-25 тал/, 1974 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нээлгэсэн Д.Ширнэнгийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 6-8 тал/, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын тушаал /хх-ийн 9 тал /, Хэнтий аймгийн Архивын тасгийн Д.Ширнэнгийн 1974 оноос 1980 оны цалингийн тодорхойлолт /хх-ийн 13 тал/, Хэнтий аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын тушаал дугаар 16 /хх-ийн 10 тал /, Зам засвар ашиглалтын “Харгуй” компанид жолооч ажилтай Д.Ширнэнгийн ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр /хх-ийн 12 тал/, 1986 оны 10 сарын 26-ны өдөр Д.Ширнэнг шагнасан баярын бичиг, /хх-ийн 15-20 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тангуд овогт Доржийн Ширнэнг /РД: СЭ56082478/ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Гичгэнэ бригадад 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малын санитарч, малчнаар, Хэнтий аймгийн Зам, барилга ашиглалтын анги болон “Харгуй” зам засвар арчлалтын улсын үйлдвэрийн газарт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд авто самосволын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Ширнэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР