Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
Хэргийн индекс | 104/2016/0573/И |
Дугаар | 517 |
Огноо | 2016-10-17 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 517
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: *******ийн
Хариуцагч: *******, *******, 1 дүгээр гудамж 19 тоотод байрлах “*******” ХХК-нд холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэл 25 364 285.11төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Багхангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******т шимтгэл төлөгч “*******” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй, даатгуулагчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөнөөс гадна нийгмийн даатгалын байгууллагын төлөвлөгөөг тасалдуулж, орлого байхгүй шалтгаанаар 2016 оны 3 дугаар сарын 01-нээс 2016 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн 16 909 523.41 мөнгөний өрийг барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч одоог хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагыг барагдуулаагүй удааширч байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан тул төлөгдөөгүй 2016 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн 16 909 523.41 мөнгөний өрийг 8 454 761.7 мөнгөний алдангийн хамт нийт 25 364 285.11 мөнгийг “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа: “*******” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн 16 909 523.41 төгрөг, алданги 8 454 761.7 төгрөг нийт 25 364 285.11 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги 8 454 761.7 төгрөгөөс татгалзаж байна. “*******” ХХК-ний төлбөр төлөх хугацааг зөвшөөрч эвлэрч байгаа тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...*******ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бид дээрх нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр болох 16 909 523.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөр тооцоог энэ онд буюу 10,11,12 дугаар саруудад багтаан хуваан төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Эвлэрлийн гэрээнд: 1.1.Энэхүү гэрээг нэг талаас Багахангай дүүргийн Ниймгийн даатгалын хэлтсийг төлөөлж албан тушаалтай Б.*******, нөгөө талаас хариуцагч “*******” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал албан тушаалтай Б.******* нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
1.2. Гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх төлбөрийн үлдэгдлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар баталгаажуулсан бөгөөд мөнгөн төлбөрийн үлдэгдлийг төлөх хугацааг тогтоов.
2.1. Гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2016 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар 16 909 523.41 төгрөг бөгөөд дээрхи төлбөрийг төлөх хугацааг дараах байдлаар харилцан тохиролцов.
2.2. Үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний 2.1.-т заасан нийгмийн даатгалын шимтгэлийн 16 909 523.41 төгрөгийг гэрээний 3.1-т заасан хугацаанд төлнө.
3.1. Үүрэг гүйцэтгэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг дараах графикийн дагуу төлж барагдуулна. Үүнд: 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5.500.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5.500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5.909.523.41 төгрөг,
3.2. Үүрэг гүйцэтгэгч нь гэрээний 3.1-д заасан үүргээ гүйцэтгэх явцад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөх үүрэгтэй. Уг гэрээ гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн болно... гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* нь хариуцагч “*******” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 16 909 523.41 төгрөг, алданги 8 454 761.7 төгрөг нийт 25 364 285.11 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас алданги 8 454 761.7 төгрөгөөс татгалзаж, 16 909 523.41 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч “*******” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл 16 909 523.41 төгрөг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад хувааж төлөхөөр бичгээр тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөх хугацааг зөвшөөрч, талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн. Хариуцагч “*******” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага 16 909 523.41 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 242.498 төгрөгийн тал хувь болох 121.249 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 16 909 523.41 /арван зургаан сая есөн зуун есөн мянга, таван зуун хорин гурван төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “*******” ХХК зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5.909.523.41 /таван сая есөн зуун есөн мянга таван зуун хорин гурван төгрөг, дөчин нэгэн мөнгө/ төгрөгөөр төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсэгт зааснаар ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 121.249 /нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун дөчин ес/ төгрөг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН