Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00798

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2016/00798

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 1-11 тоотод оршин суух Боржигин овогт Жамьяны Алтай /ТГ:75101502/

 Ч.Балсанг  эрэн сурвалжлуулах тухай  хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч Ж.Алтай шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Алтай нь нөхөр Ч.Балсантай холбоо тасраад удаж байгаа, холбоо барих ямар ч боломжгүй болсон. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүддээ тэтгэвэр тогтоолгох гэхээр Улаанбаатарт байдаг, тодорхой хаяггүй тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Хүсэлт гаргагч Ж.Алтай нь Ч.Балсанг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

Ж.Алтай Ч.Балсан нар нь 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж 1995 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 014/002832 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. Уг лавлагаанд гэрлэлт бүртгүүлсэн оныг 1975 он гэж ташаа бичсэн байх бөгөөд хүсэлт гаргагч 1995 он гэж залруулсан болно.

Ж.Алтай нь Ч.Балсантай 2014 оноос хойш хамт амьдраагүй, хаана байгаа нь тодорхойгүй, гэрлэлт цуцлуулж, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох шаардлагатай байх тул түүнийг эрэн сурвалжлуулж амьдарч байгаа хаягийг тогтоолгохоор хүсэлт гарсан байна.

Монгол овогт Чимэддоржийн Балсан /МК:75041210/ нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд оршин суугаа газар нь тодорхойгүй тул Ч.Балсанг эрэн сурвалжлах нь зүйтэй, уг ажиллагааг 7 дугаар тойргийн Тахарын албаар гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт тусгав.

 

 Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол овогт Чимэддоржийн Балсан /МК:75041210/-г эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ч.Балсанг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газар, Тахарын ерөнхий газрын харъяа 7 дугаар тойргийн Тахарын албанд үүрэг болгосугай.

            3. Ч.Балсан нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин сууж байгаа  болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ