Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00755/И |
Дугаар | 00856 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00856
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-15-27 тоотод оршин суух Боржигон овогт Цэндсүрэнгийн Мөнхцэцэг /ФБ:67111563/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Хонхорын 27-р байрны 5 тоотод оршин суух Дөч овогт Цэвэлийн Батсүх /ЖЯ:60030306/
1 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Ц.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Батсүх 2014 оны 04 дүгээр сарын10-ны өдөр 1 300 000 төгрөгийг 4 сарын хугацаатай хүүгүйгээр зээлдэж аваад 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгах учиртай байтал энэ тооцоогоо хийхгүй намайг хохироосоор байна. Би энэ тооцоогоо хийхийг удаа дараа шаардсан болов ч өнөөдөр маргааш гэсээр барьцаанд байсан 2 ширхэг мөнгөн аягаа хүртэл худлаа хэлээд аваад явсан.Одоо барьцаанд Монголд үйлдвэрлэсэн монетан бөгж нь л үлдсэн. Энэ бөгж 100 000 төгрөгөөр зарагдвал их юм. Бид хоёрын хийсэн гэрээгээр бол 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш биелэгдээгүй үүргийн дүнгийн 0.2 хувиар хоног тутам алданги тооцохоор заасан байгаа. Ц.Батсүхээс үндсэн төлбөр 1 300 000 төгрөг, алданги 650 000 төгрөг нийт 1 950 000 төгрөг авахаас түүний төлсөн 200 000 төгрөгийг хасаж үлдэх 1 750 000 төгрөгийг гаргуулан авах болно гэжээ.
Хариуцагч Ц.Батсүх нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цэвэл овогтой Батсүх миний бие нь 1 00 000 төгрөг 2014 онд зээлж авсан үнэн боловч тухайн үед оюутан хүүхдийн төлбөр хийж байгаад үндсэн 1 000 000 төгрөг ба хүүг нь өгч чадалгүй өдий хүрсэн. Одоо би 2015 онд тэтгэвэрт гарч цалингийн зээл, лизингийн зээл тэтгэврийн зээл гээд банкны өрөнд ороод одоог хүртэл мөнгийг нь өгч чадалгүй удсан юм. Ломбарднаас мөнгө авсан нь үнэн боловч энэ хүний хохирлыг барагдуулж өгнө. Батсүх миний бие нь Ц. Мөнхцэцэгт хүүг нь өгч чадахгүй 1 000 000 төгрөг хугацаа зааж барагдуулах хүсэлтэй байна. 2016 оны 12 сарын 23-нд нэг удаа 200 000 төгрөг өгсөн гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн ба эвлэрэлийн гэрээнд: Ц. Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Ц. Батсүхээс 1 750 000 гаргуулах тухай нэхэхмжлэлийг шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 250 000 төгрөгөөр багасгаж 1 500 000 төгрөгийг 2016 оны 09, 10, 11 дүгээр саруудад багтаан 3 хувааж төлөхөөр тохиролцов. Ц. Мөнхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төлөхийг хүлээн зөвшөөрч 9, 10, 11 саруудад 3 хувааж төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг нь хариуцагч Ц.Батсүхээс 1 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэхэмжлэлийн шаардлагаа 250 000 төгрөгөөр багасгаж, 1 500 000 төгрөг болгон бууруулж, хариуцагч Ц.Батсүх 2016 оны 09, 10, 11 дүгээр саруудад 3 хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчидийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг өөрийгөө төлөөлөх эрхийг Ж.Нямаад олгосон ба зохигчид эвлэрч байгаа нь хуульд нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу зохигч эвлэрсэн бол эвлэрсэн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47 526 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 1 750 000 төгрөгийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 250 000 төгрөгөөр багасгаж, 1 500 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч Ц.Батсүх нь 2016 оны 09, 10, 11 дүгээр саруудад 3 хувааж төлөхөөр эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47 526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
|