Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 01020

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг Уртын гол 5-20 тоотод оршин суух Төмөрбаатарын Алтанзагас /ГЗ: 94071505/

     Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 26б-9 тоотод оршин суух Г.Мэргэншагай /ФА: 94040911/

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Алтанзагас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцан ярилцаж салахаар болсон тул гэрлэлтийн баталгааг цуцалж тусална уу. Хариуцагч Мэргэншагай нь өөрөө өргөдлөө бичиж салах болзолтойгоор банкнаас зээл авахдаа гуйж батлан даагчийн гарын үсгийг зуруулж зээл авчихаад хуурч мэхлэж алга болсон. Нэхэмжлэгч миний бие авто осолд орсноор 60 хувийн групптэй, ажил хийх чадваргүй. Улмаар хариуцагч зээлээ төлөхгүй хугацаа хэтэрснээс болоод хүү Гантогтохын сар бүр орж ирдэг 20 000 төгрөг мөн миний Эрдэнэс таван толгойн хувьцааны мөнгийг банк албадан авсан. Надад гомдолтой байна. Мэргэншагай нь хүүхдээ анхаарч асарч мөнгө өгдөггүй тул хүү Гантогтоход тэтгэмжийн мөнгө олгож тусална уу. Хариуцагч Мэргэншагай бид хоёр нь цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэр бүл цуцалж өгнө үү гэжээ.

 

 

            Нэхэмжлэгч Т.Алтанзагас нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Т.Алтанзагас миний бие Г.Мэргэншагайтай эвлэрсэн тул шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Г.Мэргэншагай нь өөрийнхөө бурууг ойлгон ухаарч уучлалт гуйсан тул Алтанзагас миний бие гомдолгүй, эвлэрч хамт амьдрах болсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Алтанзагас нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч Т.Алтанзагас нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Г.Мэргэншагайд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Т.Алтанзагас нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Т.Алтанзагаст олгосугай.

 

 

 

 

0

 

 

           ШҮҮГЧ                                          Л.АРИУНЦЭЦЭГ