Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 5447

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2016/05447

Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнсчдийн гудамж, 77-1 тоотод  байрлах, регистрийн  дугаар 5853419, Бийлэг Хүнс ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 11 дүгээр байрны 11 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ЧМ 65020168, Түвдэндоржийн  Отгонсүрэнд   холбогдох

 

Зээлээр авсан барааны төлбөрт 712 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр  сарын  29-ний өдөр  хүлээн   авч  хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Бийлэг Хүнс ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Отгонсүрэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 9 дүгээр байрны зүүн талд Намуун хүнсний дэлгүүрийг түрээслэн ажлуулж байх үедээ манай байгууллагаас бараа бүтээгдэхүүн зээлээр авч 712 500 төгрөг төлөх  өртэй байгаа ба үйл ажиллагаагаа явуулахаа больж үлдэгдэл төбөрөө төлөх шаардлага тавихад удахгүй  төлнө гэ холбоо тасарсан. Иймд 712 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Бийлэг Хүнс ХХКомпани хариуцагч Т.Отгонсүрэнд холбогдуулан  зээлээр авсан барааны төлбөрт 712 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Т.Отгонсүрэн 712 500 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөгдсөн байсны улмаас нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 950 төгрөгийн 50 хувь болох 13 475 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 13 475 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Бийлэг Хүнс ХХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Т.Отгонсүрэнгээс зээлээр авсан барааны төлбөрт 712 500  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Бийлэг Хүнс ХХКомпани татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 13 475 /арван гурван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бийлэг Хүнс ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН