Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01139/И |
Дугаар | 01067 |
Огноо | 2016-09-05 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 01067
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-7-51 тоотод оршин суух Сүхийн Ариунболор
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-7-51 тоотод оршин суух Нямсүрэнгийн Батсайхан
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ариунболор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Батсайхантай 2002 онд танилцаж 2005 оны оны 12 сарын 28-нд том хүү, 2007 оны 09 сарын 26-нд дунд охин 2013 онд бага хүү тус тус төрсөн. Энэ амьдрах хугацаанд эхний жил бага багаар гар хүрч зодож, гэр цэвэрлэх, хүүхэд ханиад хүрэх зэрэг шалтгаанаар зоддог байсан. Миний хувьд амьдралаа бодож зодож нүдэж хөөж туудагийг нь хэнд ч хэлэлгүй нууж, одоо зодохгүй гэсэн үгэнд нь итгэж өдийг хүрлээ. 2 дахь охиноо төрүүлээд мөн л адил зодож хөөх, элдвээр хэлдэг нь улам ихсэх болж улам зодуур нь харгис болж муу муухайгаар хэлдэг нь ихсэж хөөж шөнө орой болоход ээжийнхрүүгээ очиж хэсэг хугацаанд амьдардаг байсан. Энэ хугацаанд дахин зодож хөөхгүй гэж гарын үсэг хүртэл зурж амлалт авч яваад харьж амьдраад мөн л сар хүрэхгүй хугацаанд бас л зодож хөөж “арчаагүй заваан, хүүхэд ханиад хүргэдэг, чам шиг эх хүн байхгүй” гэж додормжлон зодож хөөх, хоолой ам боож багалзуурдаж ухаан алдаж унатал зоддог байсан. Миний хувьд 3 дахь хүүхдээ гаргасан ч энэ хүний араншин засраагүй улам ширүүн догшин авир гаргаж зодож доромжилсоор байсан. 3 хүүхдээ бодоод энэ бүгдийг тэвчин засрах байх гэж итгэж байсан. Хоёр талын ээжүүд, эгч, найз нөхөд нь хүртэл ирж учирлаж гуйж “одоо болиоч, үр хүүхдээ бод, энэ сайхан амьдарлаа бод, нас чинь хөнширлөө ухаараач” гэж хүртэл олон удаа гуйж хэлсэн боловч “та нарт хамаагүй миний амьдрал би энэ хүнийг яаж зодож яах нь миний хэрэг, битгий миний амьдралд оролц” гэж ээж эгч нарыг гэрээс хөөж гаргаж байсан. Миний ээжийн үгийг мөн адил тоохгүй хөөж гаргадаг. Уурлахдаа “чам шиг юм яасан ч үхэж үрэгддэггүй юм бэ, сайн хүмүүс үхээд байх юм чи оронд нь үхээч, чи ер нь ингэж явснаас үхээч, чи үхвэл би баярлана, чамаас ер нь би салъя, чи салаад өгөөч, хүний уур хүргэж байгаад алуулав, би уурлахаараа уураа барьж чаддаггүй , ална шүү чиний л хохь болно шүү, би чамайг алчихаж магадгүй шүү гэж байнга заналхийлж зоддог. Энэ бүгдийг бодоод 3 хүүхдийн төлөө элэг бүтэн амьдарч байна, би яахав энэ бүгдийг тэсээд засрах байх гэж бодсон бодол минь буруу . Харин ч 3 хүүхдээ гэр бүлийн далд хүчирхийлэл дунд амьдруулж ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралыг харанхуй болгож далд хүчирхийлэлд амьдарч байгаагаа ойлгоод байна. Би энэ хүний зодуурыг дийлэхгүй юм байна. Би эвлэрэхгүй. Хамт амьдарлаа гэхэд нэг нь үхэн нөгөө нь шоронд орох байх. Тийм учир би гэрлэлтээ шүүхээр цуцлуулмаар байна. Дундын эд хөрөнгийг шүүхийн шатанд тохиролцохоор шийдэж өгнө үү. Нэгэнт цуг амьдарах нөхцөл байхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулмаар байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Ариунболор нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Сүхийн Ариунболор миний бие нь нөхөр Батсайханаас салах өргөдөл өгсөн. Батсайханы тайлбартай уншиж танилцлаа. Нөхөр Н.Батсайхан өөрийн буруугаа хүлээж уучлалт гуйж хамт амьдрах хүсэлт гаргасан байна. Иймд үнэхээр нөхөр Батсайхан өөрийн буруугаа олйгож байгаа тул би нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ариунболор нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
Нэхэмжлэгч С.Ариунболор нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Н.Батсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч С.Ариунболор нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Ариунболорт олгосугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
|