Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2016/01008

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2016/01006

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны С.Энхбаяр

 

Нэхэмжлэгч:  Б.Э

 

Хариуцагч:  ДБ

 

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар урьд эрхэлж байсан ажилд тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ؿ : Нэхэмжлэгч Б.Б.Э, нэхэмжлэгчийн өмчгөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн төлөөлөгч Н.Буянжаргал, Г.Наранхүү н .

:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б.Э миний бие Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газарт 2008 оны дугаар сарын 20-ны өдөр №84 тоот тушаалаар Барилгын тасагт хяналтын инженер, төсөвчнөөр 2 сарын хугацаагаар Түр томилогдон ажилд орж, 2008 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №182 тоот тушаалаар тус газрын Барилгын тасгийн хяналтын инженер, төсөвчнөөр 2008 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс жинхлэн томилогдож, 8 жил тасралтгүй ажилласан юм. Миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд миний ажлын амжилтыг үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Дипломат албаны 100 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнаж байсан болно. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус байгууллагын даргын №А/36 тоот тушаал гарч Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалаар тус байгууллагын Нийтлэг үйлчилгээний хэлтсийн 20 гаруй ажилтнуудыг нэг дор ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар 1 сарын өмнө Мэдэгдэх хуудас гардуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн ба ажлаас чөлөөлөх тушаал гарсны маргаашнаас эхлэн сантехникийн ажилтан Г.Мөнхсайхан, Д.Агваандаш, Ж.Болорцогт, холбооны техникч О.Эрдэнэбаатар, мужаан Ж.Мөнхбаатар зэрэг ажилтнуудыг ажил олгогч дуудаж ажилд нь эргүүлж авах санал тавьсны дагуу ажилдаа эргэн орж ажиллаж байгаа, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Өдрийн сонин-ы №125(5390) дугаарт барилгын инженер, төсөвчин цахилгаанчин зэрэг мэргэжлээр хүмүүсийг ажилд авах зар гаргасан, гагнуурчин Н.Баярсайхныг ажилд нь эргүүлж авах санал 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тавьж уулзсан зэргээс үзвэл ажил олгогч хууль зөрчиж ажилтнуудыг хомроглон халсан нь нотлогдож байна гэж үзэж байна. Иймд Б.Б.Э миний биеийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажлаас халснаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б.Эгийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. Буянжаргал би эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ нь Засгийн газрын 2012 онь 9 дүгээр сарын 22 ны өдрийн 46 дугаар тогтоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар байсан бөгөөд нийт 175 ажилтан, албан хаагчидтай байсан. 2014 онд Улсын их хурлаас хэмнэлтийн горимд шилжихээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21 -ний 501 дүгээр тогтоолын 7 дах заалтаар Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-г аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсан ба Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тус газрын дүрмийг баталсан. Дүрмийн 1.4 -т зааснаар байгууллагын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж байхаар зохицуулсан. Эдгээр тогтоол гарсан даруйд ажил олгогчийн зүгээс тус газар нь аж ахуйн тооцоотой буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болж байгаа, үүнтэй холбоотойгоор бүтэц өөрчлөгдөх болон орон тоо хасагдах тухай нийт ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү заалтын зорилго нь ажлаас халагдаж буй ажилтанд дараагийн ажпын байраа олж бэлдэхэд зориулсан хугацааг ажил олгогч гаргаж өгөх агуулга бүхий хамгаалалт бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлж ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дах заалтад зааснаар Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ыг өөрчлөх, дүрмийг батлах эрх нь Засгийн газарт хадгалагдах ба бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдах талаар мэдэгдэл өгснөөс хойш Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг эцэслэн батлахгүй байсаар 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сангийн сайдын 189 дүгээр тушаалаар бүтэц батлагдсан. Тушаал батлагдсан даруйд хэрэгжих ёстой бөгөөд цаашид нэхэмжпэгчийн хуучин ажиллаж байсан ажпын байр байхгүй болсон. Иймд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ -ын даргын 2016 оны 5 дугаар сарын 19 -ний өдрийн А/36 дугаар тушаалаар ажилтнуудыг ажпаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Барилгын засвар, үйлчилгээ зэрэг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ -ын хуучин хэрэгжүүлж байсан чиг үүргийг байгууллагын үндсэн бүтцээс хасч, харин шаардлагатай тохиолдолд гэрээгээр гаднаас үйлчилгээ авч байхаар түс газрын дүрэмд заасан тул бид хуучин ажиллаж байсан хүмүүсээ эн тэргүүнд ажил, орлоготой байлгах үүднээс цаашид гэрээгээр ажиллах боломжтой эсэхийг асуухад бүгд татгалзсан. Нэгэнт хуучин ажилчид маань гэрээгээр хамтран ажиллахгүй тул бид барилгын ажилчдыг ажилд авах тухай зар сонинд нийтлүүлсэн. Гэхдээ эдгээр ажилчид нь байгууллагын орон тооны үндсэн ажилчин биш харин тодорхой хугацаагаар ажил гүйцэтгэх гэрэгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ؿ

:

 

Нэхэмжлэгч Б.Б.Э нь хариуцагч ДБт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад төсөвчний албан тушаалтай дүйцэх өөр албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.

 

Хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын Ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай А/36 дугаар тушаалын 1 дэх заалтаар Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаалаар Үйлдвэрийн газрын бүтэц зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орсонтой холбоотой холбогдуулан, нэгдүгээр хавсралт /нэгдүгээр хавсралтын 23-д төсөвчин Б.Б.Э/ -д дурдсан нэр бүхий ажилтнуудыг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоол, Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаал, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 7.3, 7.5.4, 7.7 дахь заалт Гадаад хэргийн яамны 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/1584 тоот албан бичгийг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачлагаар Б.Б.Эг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Гадаад хэргийн сайдын Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын талаар авах зарим арга хэмжээний тухай А/97 дугаар тушаалын 4-д Газрын орон тоог хасах, цөөрүүлэх, ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг зохион байгуулах гэж заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Б.Б.Эд мэдэгдэл өгсөн, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заажээ.

 

Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтод түвшин, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 189 дүгээр тушаал батлагдсан бөгөөд уг тушаалын 4 дүгээр хавсралтаар төсөвчний албан тушаал хасагдсан байна.

 

ДБ нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Б.Б.Эд мэдэгдэх хуудас гардуусан болох нь баримтаар тогтоогдов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заажээ.

 

Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтод түвшин, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 189 дүгээр тушаал батлагдан гараагүй байхад ажилчдад мэдэгдэл өгсөн нь хуульд нийцэхгүй байна.

 

Хөдөлмөрийн харилцаанд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тул ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.

 

Хариуцагч нь ямар орон тоо хасагдах, ямар орон өөрчлөгдөхийг мэдээгүй атлаа нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг мэдэгдэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй юм.

 

Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтод түвшин, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 189 дүгээр тушаал батлагдан гарснаас хойш ажлын байр цомхотгосон бол ажилтанд халах мэдэгдэл өгөх, харин бусад ажилтантай ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэг үүснэ.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдэл нь цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын  тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг санал болгох боломжийг хязгаарласан байна.

 

Иймд хариуцагчийн мэдэгдэл нь Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтод түвшин, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 189 дүгээр тушаалтай уялдахгүй байх тул мэдэгдэл өгсөн гэж үзэхгүй.

 

Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Өдрийн сонины 125 дугаарт барилгын инженер ажилд сонгон шалгаруулж авна гэх зарыг өгч, нийтлэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд уг зард тусгай шаардлагад дурдсан мэргэшсэн төсөвчин, барилгын инженер байх зэргийг нэхэмжлэгч Б.Б.Э нь хангаж байгаа нь тэргүүлэх төсөвчний гэрчилгээ, дээд боловсролыг гэрчилгээ, магистрын дипломын хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа барилгын инженер Ариунболдыг уг сонинг ашиглаж шүүх барилгын инженерийн ажилд тогтоосон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ариунболдыг барилгын инженерийн ажилд тогтоосон гэх талуудын тайлбараас үзвэл дээрхи сонингийн зарын дагуу барилгын инженерийн ажилд Ариунболдыг тогтоосон байна. /Талууд маргаагүй болно/.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б.Эг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газрын төсөвчин-инженертэй адил чанарын өөр албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлттэй байна.

 

պ 69 69.1- , , 2005 5 5- 55 - 7- дахь хэсэгт заасны дагуу ажилтны буруу ажлаас халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалингийн дундаж цалин хөлсөөр тооцон 963.836 төгрөгөөр тодорхойлж, 4 20 4.751.994 болж байгаа ба нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр буюу 4.249.160 төгрөгийг х нь .

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б.Эгийн 뿿, .

 

115 115.2.1, 116, 118-

:

 

1. պ 36 дугаар зүйлийн 36.2, 128 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б.Эг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газрын төсөвчин-инженертэй адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч ДБт даалгасугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 69.1-д зааснаар тай тэнцэх олговорт 4.249.160 Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газраас , нэхэмжлэгч Б.Б.Эд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 46.1- Б.Б.Эгийн 뿿, ДБт даалгасугай.

 

4. 41 үгээ 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газраас 82.937 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

С.ЭНХБАЯР