Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 151/2016/01079/И |
Дугаар | 1020 |
Огноо | 2016-10-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 1020
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй “өвчтөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Донойй гудамжны 1 тоотод оршин суух Үрэлийн Мягмарсүрэнг эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг төлөөлж тус газрын их эмч Б.Энхболд, өвчтөн Ү.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Өвчтөн Ү.Мягмарсүрэн нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 5140 дугаартай шийдвэрээр тус газарт ирж эмчлэгдэж, эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, засрал авч архи уух дур хүсэлгүй болж, биеийн байдал сайжирсан тул эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоох хүсэлтэй байна” гэв.
Өвчтөн Ү.Мягмарсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Би тус эмнэлэгт 2016 оны 07 сарын 07-ны өдөр ирж, эмчилгээ, сувилгаа, сургалтанд хамрагдаж биеийн байдал сайжирсан тул эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Ү.Мягмарсүрэн нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 5140 дугаартай шийдвэрээр захиргааны журмаар албадан эмчлэхээр шийдвэрлэсэн байна.
Өвчтөн Ү.Мягмарсүрэн нь тус газарт ирж 79 хоног эмчлүүлжээ. Архинд донтох дур хүслийг бууруулах эмчилгээний үр дүнд түүний архинд донтох өвчин нь эдгэрсэн, эмчилгээ бүрэн хийгдсэн болох нь шүүх хуралдаан дээр гаргаж буй нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, эмч нарын комиссын дүгнэлт, өвчтөний тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байх тул түүний албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан Ү.Мягмарсүрэнг албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ