Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 151/2016/01093/И |
Дугаар | 1077 |
Огноо | 2016-10-11 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1077
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багт оршин суух, НЗ59100471 регистрийн дугаартай Хиа лам овогт Ёндонжамцын Уламбаярын хүсэлттэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Уламбаяр, түүний өгмөөлөгч Э.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Байгальмаа нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Уламбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Төв аймгийн Баянцагаан суманд 1959 онд төрсөн. Өрнөх-Амьдрал нэгдэлд анх 1974 оны 07 сарын 01-нээс эхлэн 1978 оны 07 сарын 01-нийг хүртэл ажиллаж байгаад цэргийн алба хааж 1981 оны 08 сарын 15-наас 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл тус нэгдэлдээ малчнаар тасралтгүй ажилласан. Тухайн үед ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч анх ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архиваас олдохгүй, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Би ажиллаж байх хугацаандаа сумынхаа “Энх сүрэгтэн”, “Ноосны аварга”, “Аймгийн аварга” малчин болж шагнуулж байсан. Иймд намайг Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдэлд 1974 оны 07 сарын 01-нээс 1978 оны 07 сарын 01-нийг хүртэл, 1981 оны 08 сарын 15-наас 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг миний цуглуулсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, Диплом, Аваргын дипломын хуулбар, гэрчүүдийн мэдүүлгүүд болон тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ё.Уламбаяр нь Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдэлд 1974 оны 07 сарын 01-нээс 1978 оны 07 сарын 01-нийг, 1981 оны 08 сарын 15-наас 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:
1.Ё.Уламбаярт Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1974 оны 07 сараас 1978 оны 08 сарыг хүртэл 74-151 төгрөгийн,
-1981 оны 8 сарын 20-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн 6-15 дахь тал 1981 оны 05 сараас 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл 259-480 төгрөгийн,
-мөн 1991-1992 онуудад 400-428 төгрөгийн цалин авч байсан тухай бичилт,
2.Ё.Уламбаярын ажиллаж байх хугацаандаа шагнуулж байсан 1991 оны “Ноолуурын аварга” диплом, “Энх сүрэгтэн” аваргын дипломын хуулбарууд,
3.Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 481 тоот албан бичигт “Тус аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлийн малчин Ё.Уламбаяр нь 1984-1992 онуудад дунджаар 151-428 төгрөгийн цалин хөлс авч байсан” тухай цалингийн түүвэр,
4.Гэрч Г.Раднаахандын “Ё.Уламбаяр нь 1974 оноос эхлэн мал маллаж байсан ба цэргийн албаа хаагаад 1981 оноос нэгдэл тарах хүртэл Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 сараас 1992 оныг хүртэл саальчнаар ажиллаж байсан. Ё.Уламбаяр надтай хамт нэг бригадад малчнаар ажиллаж байсан учраас сайн мэднэ. Ё.Уламбаярынх хонь малладаг, манайх үхэртэй, би саальчнаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар Ё.Уламбаярыг Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдэлд 1974 оны 07 сарын 01-нээс 1978 оны 07 сарын 01-нийг хүртэл ажиллаж байгаад 1978 оны 7 сарын 1-ээс 1981 оны 8 сарын 15 хүртэлх хугацаанд цэргийн алба хааж халагдсан байна. Улмаар 1981 оны 08 сарын 15-наас 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл мөн нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан НЗ59100471 регистрийн дугаартай Хиа лам овогт Ёндонжамцын Уламбаярыг Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдэлд 1974 оны 07 сарын 01-нээс 1978 оны 07 сарын 01-нийг, 1981 оны 08 сарын 15-наас 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ