Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00481

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00481

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус 17-3 тоотод оршин суух, Батхүүгийн Батмөнхөд холбогдох саатуулах байрны төлбөр 4.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батмөнх нь архидан согтуурч, ар гэртээ түгшүүр төрүүлж 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №791 дугаартай картанд бүртгэгдэн саатуулагдсан бөгөөд саатуулах байрны төлбөр 4.150 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс Хариуцагч Б.Батмөнх нь саатуулах байрны төлбөр 4.150 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төрийн сангийн 200212401 тоот дансанд шилжүүлсэн болно гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.Батмөнх нь саатуулах байрны төлбөр 4.150 төгрөгийг нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй, Батхүүгийн Батмөнх/РД:СУ91100819/-д холбогдох саатуулах байрны төлбөр 4.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Батмөнхөөс 4.150 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ